Хөндөх сэдэв: Яргаллаа зогсоо, Зэвсэгт хүчнийхээн!

Хөндөх сэдэв: Яргаллаа зогсоо, Зэвсэгт хүчнийхээн!

Хөндөх сэдэв: Яргаллаа зогсоо, Зэвсэгт хүчнийхээн!

Дөнгөж 18 насанд хүрсэн, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй дэврүүн сайхан залуусаа зохих ёсны журмын дагуу үзлэг шинжилгээнд хамруулж улмаар хугацаат цэргийн албанд жилдээ хоёр удаа татдаг. Аавын олон хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж, эх орноо хамгаална гэх дэврүүн сэтгэлээр тэд цэргийн албанд татагддаг. Гэтэл сүүлийн жилүүдэд цэргийн албанд татагдсан залуус алба хааж байх хугацаандаа амиа алдсан гэх мэдээлэл олны чихийг дэлсдэг болоод удаж байна.

Энх цагт эх орноо манах эрэлхэг цэргүүдээ цаг бусаар алдсаар байгаа нь гаслантай.

 Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ний өдөр Баянхонгор аймаг дахь барилгын цэргийн ангийн 339 дүгээр цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч амиа алдсан хэрэг олныг хиртхийлгэлээ. Байлдагч яг ямар шалтгаанааны улмаас нас барсан нь одоогоор тодорхойгүй буюу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэх мэдээлэл бий.

Гэхдээ энд хэд хэдэн  тодорхойгүй асуудал бий. Тухайлбал, байлдагч хяналтын камергүй өрөөнд өөр нэг байлдагчтай муудаж улмаар гарч ирсэн даруйдаа ухаан алдаж газар дээрээ нас барсан гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас "амиа алдсан цэрэг өвчтэй байсан" гэж мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл талийгаачийн нагац ах Н.Гансүх “Эрүүл чийрэг сайхан хүү байсан. Өнөөдөр ар гэрийнхэнд бүгдэд нь шок болж байна. Бүгд сэтгэл зүйн хувьд том цохилтод ороод байна. Талийгаач дүүг минь нас барснаас хоёр цагийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн. Би задлан шинжилгээ хийхийнх нь өмнө дүүгээ гадна үзлэгийн үеэр нь орж харсан. Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан. Миний дүү өвөө эмээгийнхээ гал дээр төрсөн зээ болохоор өлчир, чийрэг биетэй 180 см өндөр залуу байсан. Хүний хүчинд автаж, аргагүй байдалд орж нас барсан байх гэж би харж байна.

Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-аас эрүүл мэндийн шалтгааны улмаас гэдэг тайлбар өгснийг хараад маш их цочирдсон. Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэсэн тайлбар өгснийг нь хараад миний хувьд маш их гомдож, итгэж чадаагүй.

Цэрэгт татах үеийнх нь эмчийн үзлэг, дүгнэлтийг үзүүлнэ. Цааш цаашдаа аавын олон хүү армид яваад амиа алдаад байж болохгүй. Цэрэгт байхдаа гоё байна, улирч магадгүй гэж ярьж байсан шүү дээ, дүү минь. Ийм эх оронч сэтгэл зүрхээр хандаж байсан. Гэтэл хөшигний цаана ийм сэтгэл зүрхтэй цэргүүд нь амь насаа алдаад байж болохгүй. Холбогдох албан тушаалтнууд нь арга хэмжээ авах ёстой” гэдгийг хэлжээ.

Тэгвэл 2026 он гарсаар нэгдүгээр сарын 24-ний 00:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж, цэргийн ангийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Гэвч байдал дээрдсэнгүй. Энэ дөнгөж энэ он гарсаар бидэнд мэдэгдэж байгаа тохиолдол. Үүний цаана цэргийн нууц гэдэг шиг хэчнээн ийм хэрэг гарч байгааг тааварлах боломжгүй. Үндсэндээ, үе үе ийм мэдээ сонсогддогч төдийлөн эзэн холбогдогч нь хариуцлага хүлээсэн зүйлгүй шат шатандаа бөөрөнхийлсөөр дорвитой хариу мэдээлэл өгөлгүй хэрэг тэгэсгээд намждаг.

"Нэг хүн үхвэл эмгэнэлт явдал, олон хүн үхвэл статистик" гэж Сталины хэлсэн үг байдаг. Үнэндээ, Монголын цэрэг армид ийм л явдал тохиолдож байна. Учир нь, байсхийгээд л нэг цэрэг учир битүүлгээр амиа алдах, хэн нэгэн зодуулж эрүүл мэндээрээ хохирох явдал жирийн үзэгдэл болжээ. Харамсалтай нь, "хүн биш цэрэг" гэдэг хандлагаар армид алба хааж яваад амиа алдсан цэргүүдийн асуудлыг төр нь тоохоо болиод удаж байна.

Хүний сайхан үрийг цэрэгт татаж алчхаад  "Энэ хэргийг эргэн мэдээлнэ. Шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэж олны амыг тагладаг хэвшмэл үгтэй болсон. Хэвлэл, олон нийтээр хэдэн өдөр шуугиж байгаад мартчихна гэж тэд тооцдог байх. Тиймээс шалгаж байна, нягталж байна гэсээр цаг хождог.  Эр цэргийн албанд үдсэн хүү нь эргэж ирэхгүй болсон насны шарх, сэтгэлийн тамтайгаа ээж, аавууд нь үлддэг. Цэрэг армийн салбар бол эмзэг бөгөөд улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, өндөр хэмжээний нууцлалын зэрэглэлд үйл ажиллагаа, тушаал заавар нь явагддаг онцлогтой. Тиймээс иргэд олон нийт, ээж аавууд ч, хэвлэл мэдээлэл ч тэгсхийгээд аливаа асуудлыг дотроос нь бус гаднаас нь өнгөцхөн шүүмжлээд л өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй гэх мэт шиг сэтгүүлч болгон сэвж, балбаад байдаггүй салбар. Тодруулбал, иргэн бүрийн зүрх сэтгэлд эх орны төлөө… гэсэн зүрхэн тарни мэт тангараг хадаатай явдаг учир ийн хайрладаг юм.  Монголын зэвсэгт хүчний салбарт бодлого дутагдав уу, боловсролтой боловсон хүчний хомсдол нүүрлэв үү?

Ээжийн энхрий хөвгүүд бодлогогүйн, боловсролгүй дарга нарын, хариуцлагагүйн, хатуу дэглэлтийн, аюулгүй ажиллагаа алдагдсаны гайгаар аминаасаа салж аав ээжийгээ орхин одсоор.

Өмнө нь 2022 оны зургадугаар сард Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсны улмаас амиа алдаж байв. Цэл залуухан, амьдралд дөнгөж хөл тавих насан дээрээ цэргийн албанд мордсон залуус яагаад амиа хорлох, бэртэж, гэмтэж, ухаангүй эмнэлэгт хүргэгдэх болов. Учир шалтгаан нь цэргийн албандаа юу эсвэл алба хаахаар ирж байгаа залуусын хүмүүжил, сэтгэлзүйтэй холбоотой юу гээд олон хариултгүй асуултууд үргэлжилсээр.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нь энэ талаар судалгаа дүгнэлт гаргаж, шалтгааныг олохгүй бол цэргийн албанд явах залуус ховордож, ямар нэг аргаар цэрэгт явахгүй байх арга сийлэх залуусын тоо улам олон болох вий.

Жил бүр л цэрэгт нас барсан залуусын тоо нэмэгдэх, иргэд ч цэргийн албанд итгэх итгэл алдарсаар өнөөг хүрэв. Олон нийтийн шүүмжлэл нэмэгдээд ирэхэд хэн нэгэн даргад хариуцлага тооцох нэрээр халаад үлддэг, харин иргэд нь хайран сайхан залуучууд хэмээн статистик тоо тоолсоор байх уу. Цаашид хэдэн аав, ээжийн хүү, хэдэн залуусын алтан амиар цэргийн албаны дэглэлтийг анхаардаг болох вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyun 2026-05-22 202.126.91.172

энэ асуудал бол зэвсэгт хүчний дарга нарт барга түй ч хамаагуй байдаг юм тэр дарга нар чинь цэргүүдэд өдөр шөнөгүй үүрэг өгч энэ талаар ухуулга яриа үүрэг даалгавар өгөөд л байдаг харин цэргүүдийн уг суурь хүмүүжлээс болдог гэр орондоо зүгээр юм шиг байгаад олон эрчүүд дотор орохоороо араатан зан нь ил гардаг өчнөөн мангас шиг цэргүүд их байдаг юм гэрийн хүмүүжил л

Avatar

Нэргүй 2026-05-22 66.181.180.184

Цэргүүд хүмүүжлийн хувьд эцэг эх, сургуулийн л бүтээгэхүүн ш дээ. Эдүгээ сургүүлийн хүүхдүүд зодолдох, харилцан дарамтлах жирийн үйлдэл болсон тул цээгт очоод яах н дэндүү тодорхой. Тэхээр Сайд дарга нарыг мянга солиод зөрчил алга болохгүй, байгаа онохгүй. Бүр зарим нь сахилгагүй банди нараа армид нухлуулах гэж явуулдаг биз дээ. Иймд тээр дээр байгаа сайд дарга нарыг ноцоод үр дүн багатай, тэд мэдээж зүгээр байхгүй ажиллаж л таарна

Avatar

Нэргүй 2026-05-22 211.241.127.253

хүний амь эрсдэнэ гэдэг хариуцлагагүй б.а гэсэн үг хуулийнхан шударга шалгаж дахин ийм явдал гарахгүй байх ёстой шүү арай дэндүү

Avatar

Зочин. 2026-05-22 66.181.188.130

Бүх нийтээр алба хаах хууль гаргах хэрэгтэй. Гэхдээ орчин үеийн дайнд бэлэн байхаар бэлдэх, гэмт хэрэгтэн, хар тамхичид, танхайчуудыг "дахин хүмүүжүүлэх" , нэг жил далд байлгаж ар өврийн хаалгаар явуулдаг асуудлыг болих шаардлагатай байна.

Avatar

Нэргүй 2026-05-22 202.126.91.111

Манай агуу ардын арми сүйрчиж. Дотроосоо ялзараад эхэлжээ. Цэргийн хүнийг цэргийн хуулиар шийтгэж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. биднийг хамгаалах ёстой арми ийм болчихоор улсын хил хамгаалалтгүйгээр, сул болсон гэсэн үг. ирээдүйд үнэхээр итгэх арга алга. арми ингэхээр яах болж байна.

Avatar

Иргэн 2026-05-22 66.181.179.201

хүү төрүүлсэн ээж нар айдастай болсон

Avatar

Нэргүй 2026-05-22 103.212.118.178

нэг л гарц бий, хугацаат цэргийг татан буулгах,

Avatar

Нэргүй 2026-05-22 203.91.115.51

зэвсэгт хүчинд иж бүрэн цогц аудит оруул!! их юм гарна шүү !!

Avatar

Нэргүй 2026-05-22 66.181.186.184

төрөөр мөрдөсөөр халхавчилсан муу ёрууд л байдгийн гай юм даа цэрэг байлдагч нараа шоглож хохироодог салбар юм олигтой байх вэ

Avatar

Нэргүй 2026-05-22 202.126.89.17

ЭНД ямарч дарга солиод хэрэггүй бас үүн дээр өнгөрсөн амбасын үеийн Оросын тухай дэмий хуцаад ч хэрэггүй бүр богд хаант засгийн үед ч байсан та нар худлаа гэвэл монголын нэг өдөр гэдэг уран зураг үзээрээ ойлгож үздэг хүн байвал кк кк за тэгээд хамгийн гол юм бол ЭЦЭГ ЭХҮҮД хүүхдүүдээ хүмүүжүүл түүнээс арми одоо та нарын хүүхэд хүмүүжүүлэхгүй зөвхөн хатуужил л сургах ёстой одоо нялцагнаад бас болохгуй бна эцэг эх нар энэ нийгэм алуурчид бэлтгэж байгаа шүү хонь алж чадахгуй хүн алж чаддаг залуус

Avatar

Зочин 2026-05-22 66.181.183.58

Хуцдаг хуцмал хурандаа юу

Avatar

Нэргүй 2026-05-22 45.117.35.62

Энэ хоёр талтай. Мэдээж анги нэгтгэлийн удирдлагуудын сахилга хариуцлагатай шууд холбоотой боловч цэрэгт очиж байгаа залуучуудын суурь хүмүүжил төлөвшил ямар болсоныг харуулаад байгаа байхаа.

Avatar

Нэргүй 2026-05-22 202.55.191.130

Угаасаа энэ оросын хошного долоож, оросын дедовщина гэдэг яргалалд дуртай энэ арми цэрэгт чинь явахгүй за, муусайн бүдүүн генералуудаа, Та нар шиг лаларуудыг дагаж явдаг хэн байсийн? Танай тэр хөлдүү мулгуу ядуугийн туйл болсон ахлагч нарын өмнө туугдаад явж чадахгүй

Avatar

Электрон арми 2026-05-22 66.181.165.234

Монголын ардын армийн номлолыг хөрс сууриар нь өөрчлөх шаардлагатай болсон.Одоо удирдлагад байгаа гэдэстэй дарга нараа бүгдийг дариухан өөрчлөх шаардлагатай

Avatar

Нэргүй 2026-05-22 59.153.112.131

orchin tsagiin zaluusin setgehgui iim tiim blaaa gd zodoj ***h ni zuw hereg yum uu end bichsen humuusiin bichseng unshihaar arai ch ingej bichij bolohgui ee zugr ailiin huuhed zoduuld aluulahaar yriad ungurdug sedew bish bh shu ene odoo bolno hichneen ailiin huuhed iim bdaltai boloh we

Avatar

Зочин 2026-05-22 66.181.178.50

Асуудал аль2 талдаа л байгаа, цэрэгт явж байгаа залууст ч, цэрэг армид ч асуудал байгаа, ер нь энэ хугацаат цэргийн албыг болих хэрэгтэй, энх цагт иргэний үүргээр далимдуулж хоморголон цэрэгт татах хэрэггүй, сайн дураар нь гэрээгээр алба хаалгадаг байх нь зөв, 1000 хугацаат албаны цэргээс 100 гэрээт цэрэг нь илүү үр дүнтэй

Avatar

З 2026-05-22 202.9.47.29

орчин үеийн залуусын хүмүүжил сэтгэхүй ямар байгааг харуулж байна. энгийн иргэн байхдаа төлөвшсөн байдал ийм л байна.цэрэгт очоод илэрч байна

Avatar

Зочин 2026-05-22 66.181.181.78

САЛБАРЫН САЙДЫГ НЬ ДАРГА ЦЭРЭГТЭЙ НЬ ОГЦРУУЛАХ ЁСТОЙ…

Avatar

Батлутаа огцор 2026-05-22 66.181.165.234

Удирдлагын баг хамгийн түрүүнд бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой.Иим ойрхон хугацаанд олноор цэргүүд үрэгдээд байж болохгүй

Avatar

Зочин 2026-05-22 66.181.181.78

САЛБАРЫН САЙД НЬ ДАРГА ЦЭРЭГТЭЙГЭЭ ОГЦРОХ ЁСТОЙ…

Avatar

Нэргүй 2026-05-22 103.229.121.60

Суурь хүмүүжил буюу бага наснаас нь хүнээ бэлдээгүй цагт хэзээ ч арилахгүй л дээ

Avatar

mgl 2026-05-22 103.9.90.131

БХ-Н саад огцор

Avatar

батаа 2026-05-22 103.57.95.49

Цэрэг одоо ийм хувцас өмсөхөө болисон ш дэ. Аль дээр үеийн комунист хийгмийн шар хувцас. Энэ зургаа тавихаа болиочээ.

Avatar

Нэргүй 2026-05-22 66.181.160.111

Батлан хамгаалахын сайдад Хүрэлсүх найз нарaa томилдогоо л болих хэрэгтэй!!!

Avatar

Лутаа яваа хө 2026-05-22 66.181.190.200

энэ сайхан дэврүүн залуусыг хооронд нь алалцуулж байдаг анги нэгтгэлийн удирдлагууд сайд бүгд хариуцлага хүлээн дахин ийм зүйл гаргахгүй байх ёстой

Avatar

Нэргүй 2026-05-22 192.82.92.204

huduunii tserguud gej unen buduuleg novshnuud baidiin bn lee, yadaj baihad ih ataarhuu uuruus ni jaahan iluu garsan humuusiig zodno daramtalna. Ussun orchin ni haranhui buduuleg bolhoor tiim baidag baih.

Avatar

Нэргүй 2026-05-22 103.57.93.119

батлан хамгаалахын сайд гэж ганц хар амиа хоохойлсон мэдэгдэл хийж байхын оронд ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорч чаддаг үлгэр жишээг үзүүлээсэй, дэндүү өчүүхэн, жижигхэн хүмүүс байх юмаа, үнэхээр өрөвдөлтэй

Avatar

Баабар 2026-05-22 66.181.190.200

Хүрэлсүхийн тэжээвэрүүд дүүрсэн газар даа

Avatar

Нэргүй 2026-05-22 103.229.121.60

Чи ийм дотортой хүүхэд чинь том болохоороо чамаас дор дотортой болно тэгээд хүнд дээрэлхүүлнэ эсвэл хүн дээрэлхэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж