"News" агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг онцолж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын таван нам, эвслийн төлөөлөл санаачилсан юм. Иргэд арилжааны банкны өрийн дарамтаас гадна банк бус санхүүгийн байгууллагын болон аппликейшны зээлийн хүүгийн дарамтад орсон. Тийм учраас Монгол Улсад хууль эрх зүйн нарийвчилсан зохицуулалт зайлшгүй хэрэгтэй гэдгийг эдийн засагч, судлаачид хэлж, ярьдаг. Учир нь хүмүүс санхүүгийн боловсрол муутайгаас ББСБ болон аплликейшнээс өндөр хүүтэй зээл авч, төлөлт хийх хугацаагаа хэтрүүлснээр зээлийн муу түүхтэй болж, санхүүгийн хүнд байдалд орж байгаа юм. Тэгвэл шинэ хуулийн зохицуулалтаар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ?
Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль зэрэг хуулиудад ерөнхий байдлаар тусгасан боловч тус харилцааг нарийвчлан зохицуулсан тусгайлсан хууль байхгүй байна. Түүнчлэн Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль зэрэг тухайлсан салбарын хуулиуд нь тухайн байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн байдаг бөгөөд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санхүүгийн хэрэглэгчид хүргэхэд тавигдах шаардлагатай холбоотой зохицуулалт байхгүй байна.
Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалттай этгээдийн санхүүгийн чадварт үндэслэн санхүүгийн системд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохистой хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд санхүүгийн хэрэглэгчид санал болгож, хүргэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд чиглэсэн санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.
Дээрх зохицуулалтуудыг санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаа зэрэг алхмуудтай зэрэг үр дүнтэй хэрэгжүүлснээр санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.
- Зээлийн төлбөрийг зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө нэмэлт торгууль, нэмэлт хураамж, шимтгэл, төлбөргүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн төлнө.
- Санхүүгийн үйлчилгээ авснаас хойш ажлын 3 хоногийн дотор торгууль, хураамж, шимтгэл, төлбөргүйгээр буцаах, гэрээг цуцална.
- Санхүүгийн хэрэглэгч санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль болон гэрээгээр олгогдсон өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид гомдол гаргана.
- Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гомдлыг амаар, утсаар, бичгээр, цахим шуудан болон цахим хуудас зэргээр үнэ төлбөргүй хүлээн авна.
- Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг хүлээн авснаас хойш шууд шийдвэрлэх боломжтой бол ажлын гурав хүртэл өдөр, бусад гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
- Гомдол шийдвэрлэсэн шийдвэрийг санхүүгийн хэрэглэгч эс зөвшөөрсөн, эсхүл энэ хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй талаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн хэрэглэгчид мэдэгдэнэ.
- Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагатай харилцах эрх бүхий ажилтанг томилж ажиллуулна.
- Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын эхлэлийн санхүүжилтийг Монголбанкнаас бүрдүүлнэ.
- Жилийн хураамж, үйлчилгээний шимтгэлийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн актив хөрөнгө, шийдвэрлэсэн маргааны тоонд үндэслэн санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллагын Удирдах зөвлөл тогтооно.
- Удирдах зөвлөлийн дарга, гишүүний цалин хөлсний хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу.
3,595.72






















































Нэргүй 2026-05-22 202.126.91.42
гарч ирсн болгныг урвуулдг.
Нэргүй 2026-05-22 202.126.91.42
манжхитадуудын бүх юм урвуулж ашглдгийг тасдн зогсоохёстой.
хар жагсаалт- бат шугар 2026-05-22 122.201.31.144
Ямарч үйлдвэр хийж үзээгүй Энхбаярын эрх бацаан Баи шугар гэгч Хар жагсаадт гээчээ гаргаж ирэхдээ Хятадын системыг шууд хуулаад тавьчихаар 3 сая монголчуудыг яаж амьдарч бизнес гэж байгаан . Нэгэнт энэ орсон бол яшууд санхүүгийн шоронд орох байдлаар хуулчих юм . Хятад бол олон сая хүн амтаы маш хатуу хяналтан доор байдаг . Монгол өөр гэдгийг хэлгүй даадаа Бташугарт зааж өгч энэ тэнэг онооны систем ээ болиулаа
хар жагсаалт бол санхүү шорон 2026-05-22 122.201.31.144
Хятадад орон гэргүй залуусын тоо эрс нэмэгдэв: Нийгмийн үнэлгээний системийн аймшигт үр дагавар ба Монголчуудад өгөх сануулга 🚨
БНХАУ-д эдийн засгийн хямралаас гадна өөр нэгэн чимээгүй гамшиг нүүрлээд байна. 📉 Сүүлийн үеийн мэдээллээр тус улсад орон гэргүй хүмүүсийн тоо 50 саяд хүрсэн бөгөөд тэдний 60 орчим хувь нь 33-аас доош насны залуус байгаа юм. ⛺ Гэвч хэдэн арван мянган боловсролтой залуус зөвхөн ажлын байрны хомсдолоос биш, харин төрийн хатуу хяналт болох "Нийгмийн үнэлгээний систем" (
хар жагсаалтаа эргэж нэг хараа 2026-05-22 122.201.31.144
хэт нэг талыг барьсан хар жагсаалт болсон шүү . Аргагүй байдлыг хэзээ ч авч үзэхгүй , гал, оросын хориг гээд зөндөө хүчин зүйл байгаа . Хугацаа хэтрэлтэй ч банкны бүх алданга хүүг нэмээд хаачихаад байхад хугацаа хэтрэлтээр хаадаад цаашид ямарч зээлийн харилцаанд орох боломжгүй болтол хар жагсаалтанд хийж байна шүү . Одоо наад санхүүгийн шоронгоо болио банкууд
Нэргүй 2026-05-22 122.201.23.83
1% урьдчилаад аваад байгаа одоо бүх банк
Нэргүй 2026-05-22 66.181.187.251
Бас нэг шинэ байгууллага. Нэг хууль= нэг байгууллага. Санхүүгийн зохицуулах хорооны л ажил байна шүү дээ