УИХ-аас байгуулагдсан Түр хорооны гурван өдөр үргэлжилсэн сонсголын үр дүнд монголчууд 17 жилийн өмнө гараанаас гарсан Оюу толгой төслийн өр төлбөрийн асуудлаар мэдээлэлтэй болсноос гадна “Онтрэ”-гийн хоёр лицензийн асуудлаар ойлголттой болж, баяжмалын борлуулалтын нийт орлогоос роялти төлүүлэх талаар тохиролцоонд хүрэхээр хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Энэ хүрээнд Засгийн газраас салбарын сайд нараар ахлуулсан гурван том ажлын хэсэг гарчээ.
Тодруулбал,
-Монгол Улсын хүртэх өгөөжийг 60 хувиас дээшлүүлэх буюу хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг олон улсын жишигт хүргэж буулгах /Сангийн сайд З.Мэндсайхан ахалсан/
-2026 онд багтааж Монгол Улсад ногдол ашиг хуваарилах, “Онтрэ”-гийн эзэмшиж буй лицензийг Үндсэн хуулийн 6.2-т нийцүүлэх /Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахлах шийдвэр гарсан/
-Менежментийн төлбөрийг бууруулж, 2030 оноос “Оюу толгой” ХХК менежментийн хувьд бие дааж ажиллах /Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалсан/ ажлын хэсгийг тус, тус байгуулжээ.
Н.УЧРАЛ: МОНГОЛЫН ЗАЯА ИХ
Тэгвэл Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэг энэ сарын 19-ний өдөр “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард дахин сууж, үүрэгт ажлаа 100 хувь биелүүлж чадсан гэдгээ зарлав. Долоон сарын турш үргэлжилж, дөрвөн ч удаа хэлэлцээрийн ширээний ард суулгасан шийдвэр эцэслэж гарсан талаар Ерөнхий сайд мягмар гарагт мэдээлэл өгөв. Тэрбээр, “Ард түмэндээ сайн мэдээ дуулгая. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнгээ гаргалаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Рио Тинто”-той хийсэн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулав. Төлбөрийн давхардлыг арилгаснаар 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурна. Хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөн нэмэгдэх сайн мэдээ юм. Цаашид Онтрэгийн асуудал, зээлийн хүүг бууруулах хэлэлцээрүүдэд амжилт гаргахын төлөө хичээж ажиллах болно. Монголын заяа их” хэмээн мэдэгдэж, мэдлэг боловсрол, ур чадвараараа манлайлан дэлхийн хэмжээний том групп компанитай эхний хэлцлээ амжилттай хийж чадсан ажлын хэсгийн залууст баяр хүргэж, талархал гардуулжээ.
Засгийн газрын хоёр ч том хэлэлцээрийг ахалж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням харин “Хэлэлцээр албан ёсоор үр дүнгээ өгч, эхний шатанд 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал бууруулж, хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Хоёрдугаар үе шатанд мөн хэмжээний ашиг авна. Нэмэлт үйлчилгээ гэж хоёр ч нэмэлт менежментийн төлбөр авдаг байсныг 100 хувь зогсоолоо. Хэлцлийн үр дүнг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж тооцно. Нэгдүгээр үе шатаас алдах байсан 1.5 тэрбум ам.долларыг өгөхгүй болсноор үр өгөөж нэмэгдсэн гэж ойлгож болно” гэв. Товчхондоо, хэлэлцээрийн үр дүнд давхардсан олон зардлыг арилгахаас гадна төслийн үлдэх хугацаанд менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулжээ гэж ойлгож болох нь ээ.
Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш гарсан үндсэн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн зургаан хувиар бид менежментийн үйлчилгээний төлбөр төлдөг. Төслийн зардал нэмэгдэх тусам менежментийн төлбөр өсөж, бидний хүртэх үр ашиг хойшилж байсныг ийнхүү ойлголцлын ширээний ард сууснаар шийдэж чадлаа. Анх дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилттэй эхэлж байсан төсөл 20 тэрбум ам.доллар болж, тэр хэрээр менежментийн төлбөрөө өсгөж байсан “Рио Тинто” ийнхүү долоон сар гүрийсний эцэст эхний хэлцэлдээ буулт хийсэн нь яах аргагүй Монголын заяа их гэдгийг нотлох сайн мэдээ байв.
АСУУДАЛ ИНГЭЭД ДУУСААГҮЙ
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Олон жил үргэлжилсэн ярвигтай асуудалд хувь эзэмшигч талууд ойлголцжээ. Бидний хувьд энэ бол шийдэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байсан сайн мэдээ. Оюутолгойчууд бид ч талархалтай байна” хэмээн мэдэгдэл оруулав. Долоон сар үргэлжилсэн хэлцэл эхний үр дүнгээ гаргасан ч Ерөнхий сайд Н.Учралын хэлсэнчлэн асуудал ингээд дуусаагүй байна. Одоо бидэнд Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн 11 хувийн хүүтэй зээлийн хүүг бууруулах, ногдол ашгаа наашлуулах, 60 хувиас нэмэгдүүлэх гэдэг том эрх ашгаас гадна “Онтрэ”-гийн хоёр лиценз дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох буюу баяжмалын нийт орлогын борлуулалтаас роялти авах талаар хэлэлцээ хийх ажил үлдэж байна. Сангийн сайд З.Мэндсайхан зээлийн хүүгийн асуудлаар хэд, хэдэн удаа хэлцлийн ширээний ард суугаад байна. Харин Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
-“Онтрэ”-гийн эзэмшиж буй Шивээтолгой, Жавхлант ордын лиценз дээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 34 хувийг эзэмших заалтыг хэрэгжүүлэхээс илүү баяжмалын борлуулалтын нийт орлогоос роялти төлөх байдлаар тохиролцох
-2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2008 оны Онтрэ-Оюу толгойн хамтарсан компаний гэрээний дагуу шилжүүлэх гэдэг хоёр саналыг тавьж, хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлснээ мэдэгдлээ.
Эцэст нь хэлэхэд, дэлхийн хэмжээний тэр тусмаа олон орны уул уурхайн төслүүдэд асар том хуулийн багтай ажиллаж ирсэн “Рио Тинто”-гийн эсрэг хөнгөн хуумгай, сэтгэл хөөрлөөр хандаж болохгүйг өнгөрсөн хугацаанд байгуулагдсан ажлын хэсгүүд хийгээд үе, үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын хэт попорсон, улстөржсөн мэдэгдэл бидэнд харуулсан. Хэт хатуурхах, хэтэрхий ихийг хүсвэл тэр хэрээр гэдийж, хэлэлцээрт хий дэмий цаг хожих, шүүх рүү шилжих, хугацаа алдах асуудал бий. Тиймээс залуу Ерөнхий сайд энэ бүхнийг чадварлаг багийн хамтаар олж харж, том группын эсрэг тоглоомын дүрмээ тунчиг тодорхой байлгаж, эхний хэлэлцээрт олж авсан давуу нүүдлээ ирэх өдрүүдэд ч хадгалж, шатрын өрөг дээр зөв нүүдлээр “Рио”-той тоглох ёстой болж байна.
3,576.03






















































Мн 2026-05-20 103.212.116.16
Цаад жүүдүүд чинь зэвүүн гарууд шүү. Усны төлбөр.ашгаа шудрага хуваах гээд зөндөө асуудал бна. Үүнд баярлах болоогүй шүү
Иргэн 2026-05-20 66.181.176.107
Олигтой хэлцэл хийсэнхарагдахгүй л бн шүү. За бодит аьдрал дээр яаж Зээлийн хүү буурах вэ? Усны төлбөрөө аваачээ… Хөөрөх болоогүй бнаа. Араараа цэвэр тавиулавдаа. Та нарыг млиг үмхүүлж байгаад яаж хуурахаа цаадуул чинь ер андахгүй.
Нэргүй 2026-05-20 103.57.95.76
зээлийн хүү буураагүй.хэрэв бууруулахгүй бол хөөж гарсан дээр
Нэргүй 2026-05-20 103.29.144.170
Ахиц дэвшил гарсан гэдгийг бодитоор харуул.Та нарын худлаа амлалтад итгэхээ больсон Учралаа
Нэргүй 2026-05-20 124.158.123.242
Анх гэрээ хийж гарын үсэг зурагсад дээшээ дэвшээд л, гадаадад тарвалзаад л, одоо хэр нь додигор…
Нэргүй 2026-05-20 202.9.40.36
Хэтэрхий ихийг хүссэн зүйл ерөөсөө байхгүй шүү, шударга байгаа ч, арай дэндүү мөлжлөгийн шинжтэй байна л гээд байгаа шүү дээ монголын ард түмэн бид.
Нэргүй 2026-05-20 103.29.144.172
Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн зарчмыг өөрчилж ашигийг хеёр талдаа байхаар өөрчлөх ёстой. Иймхэн зүйл дээр хөөрцөглөх хэрэггүй. Онтригийн А лицензийг хураан авч Монголчууд энэ талаар Рио тинтотой гэрээ байгуулан өөрсдөө ашгийг авах хэрэгтэй. Хууль зөрчсөн зүйлүүд бий шүү.
Нэргүй 2026-05-20 66.181.160.33
Үнэхээр амжилт гаргасан бол даруухан дуугүй л бай л даа!! Яг үнэндээ бол Рио Тинто үндэстэн дамжсан том компани учраас бага буурай улсыг хохироож байна гэдэг шүүмжлэл гарахаас болгоомжлон, удирдлагын зардлын 50%-ийг өөрөөсөө гаргахаас болсныг манайхан ялалт байгууллаа гэж хөөрцөглөөд хэрэггүй л дээ!!
Нэргүй 2026-05-20 66.181.160.104
шшшш
Зочин 2026-05-20 202.9.46.245
Үндсэн хуулийн дагуу шууд олборлон ашигт малтмалын 34 хувийг авах хэлэлцээ хийх, өгөөж, зардал бууруулах гэж ярих шаардлагагүй
Mongold ogt ashiggui geree shuu 2026-05-20 66.181.189.195
udirdalagiin zardal 6 hubi baisaniig 3 hubi bolgoj baigaa ni zuvhun bid 2041 ond avah ashigiig vsereed l 2040 ond bolgoj baigaa gesen vg l dee. Yamar ediin zasagiin ashig baihgui zvgeer oroo l buuruulij baigaa ch dee. Ene menejmentiin zardal 6 huvi bol zvgeer deerem shuu. Delhiid 2 hubiin l baidag yum bainlee dee…
Lincoln 2026-05-20 103.57.93.155
Хүндэт Монголчууд аа! Эцсийн эцэст та нарт орон сууц, хоол хүнс, сайн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хангалттай мөнгө байна уу? Хариулт нь үгүй. Та нар өрөнд гинжлэгдсэн. Та нар боолууд. Таны бүтээмжээс үл хамааран таныг гар хөл болгогчид таныг завгүй байлгах болнo – боолчлол. Та авлигад идэгдсэн улс төрчдийн эдийн засгийн бодлогоос хэзээ ч ашиг хүртэхгүй. Хувьсгал бол шийдэл юм. Хүндэтгэсэн, Агуу Төмөр Удирдагч
зочин 2026-05-20 66.181.187.101
ОТ-той Монгол улс маш муу харьцаж байгаа шүү. Ингэж онгирор шаардлагагүй, энэ зүйлийг цаанаас нтщь бэлдэж өгсөн юм
Нэргүй 2026-05-20 66.181.184.13
Ашгаас л менежментийн зардал төлөх ёстой. 6 хувийн зардлыг 3 хувь болгосноо ёслол төгөлдөр зарлах юм. Зардлаа л нэмэх хөшүүрэг ш дээ. Монголын талд ногдол ашиг төлөөгүй байхад ингэж давруулж болохгүй.
Зочин 2026-05-20 202.126.91.236
Тийм шүү ашиггүй ажилчихаад зөв менежмент хийлээ, их зардал гаргалаа гээд мөнгө авдаг байж болохгүй. Ашигтай ажиллах зөв менкжмент хийлээ гэж л төлбөр авах ёстой