Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2026 оны тавдугаар сарын 18-нд нийслэлийн төсвийн зарцуулалттай холбоотой гэмт хэргийн талаарх мэдээлэл иржээ. Уг мэдээлэлд нийслэл Улаанбаатар хотын төсвийн зарцуулалт хаалттай, үр ашиггүй байгаа бөгөөд төсвийн нийт зарлага 1.2 их наяд төгрөгөөс 5.8 их наяд төгрөг хүртэл огцом өссөн ч бодит үр дүн, нийгэмд үзүүлж буй нөлөө, зарцуулалтын ил тод байдал хангалтгүй байгааг онцолсон байна. Мөн өндөр төсөвтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт муу байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ хийх шаардлагатай гэж үзжээ.
Уг мэдээллийг үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэрэг нээсэн байна. Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Хэрэг бүртгэлтийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгах юм. Мөн “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”, “Улаанбаатар метро” зэрэг томоохон төслүүдийн урьдчилсан зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой баримтуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.
3,576.03





















































Нэргүй 2026-05-20 66.181.186.46
Шалгаж шалгаж дараа нь яасан нь мэдэгдэхгүй замхарчих вий. Олон хэрэг замхарсандаа.
Иргэн 2026-05-20 66.181.161.255
Ерөөсөө ямар ч төсөл бай боловсруулахад хэрэгжүүлэхээ өмнө Аудит, АТГ зөвшөөрөл авчихаж баймаар юм. Дарга нар уур нь хүрэхээр заавал өө сэв олж, хариуцлага тооц гээд хэцүү юм. Төсөл зогсооно гэдэг хавьгүй их хор уршигтай.
Нэргүй 2026-05-20 66.181.178.189
Нийслэл хотын шинэ зууны өнгө болох туулын хурдны замын ажлыг цаг алдалгүй эхлүүлмээр байна . Манай орны нөхцөлд барилгын ажил хийх аугацаа 6-7 сар Ийм учраас цаг мөчтөй уралдан гүйцэтгэх энэ ажлыг эхлүүлж шинэ сайхан замтай түгжрэлгүй болохыг хэн хүнгүй АТГ-ынхан ч хүс ч байгаа нь тодорхой. Тэр тусмаа уг ажлын гүйцэтгэгчид урьдчилгаа мөнгийг нь олгосон гэсэн. Хяналт шалгалтаа шурхайлж туулын хурдны замын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхэд анхаараарай гэж хүсье.
И 2026-05-20 103.212.116.78
ТЭЗҮ, төсвийн үнэлгээг сайн шалгах хэрэгтэй.Хөндлөнгийн мэргэшсэн төсөвчдийг тусад нь 2-3 хүнийг хаалттай ажиллуулж жинхэнэ төсөв бодуулж хяна! Замынхан бүгд холбоотой, маш сайн хорчингууд ! Иргэд энэ төслүүдийг эсэргүүцээд байгаа юм биш, ҮНЭ 5аас илүү дахин их болоод бгаад бгаа !!!!
Нэргүй 2026-05-20 103.229.123.139
yahav shalgaad zygeer bna geed l gargaad irne
ИРГЭН 2026-05-20 103.229.122.120
АТГ-ын удирдлагуудыг сольж өөрчлөхөөс нааш Авилга хулгай буурахгүй,
Монгол инженер 2026-05-20 202.131.230.163
Нямбаатар УБ хотыг эрс шинэ шатанд гаргасан. Хотын амьдрах орчин сайжирсан. за тэр том төслүүдийг олон юм ярилгүй явуулах хэрэгтэй. төслүүдийг зогсоож эсэргүйцэж байгаа хүмүүс бол хотын иргэдийн амьдралын сайн сайхныг хорьж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. УБ хот бол дэлхийн супер хот болсон том дүнтэй том төслүүдийг хэрэгжүүлж байж л 1,8 сая хүний өдөр тутмын амьдралыг хэвийн авч явж чадна. эс бөгөөл 1990 оны шввартаа очиэ живнэ:
И 2026-05-20 103.212.116.78
хуцлаа!
Зочин 2026-05-20 59.153.115.228
АТГазарынхан даргын үгээр далдайж хүн хэлмэгдүүлэв дээ, шударга ёсыг баримтална гэж ихэд итгэж байгаа шүшү, өндөг ч өөтэй байдгийг санаарай. Ажил хийсэн бүхэн буруутаад байвал энэ Монгол орон хөгжихгүй шүү.
Нэргүй 2026-05-20 43.242.242.59
Нямбаатар хөөцөлдөж байж Сэлбэ дэд төвийг түшиглэж 7 буудал хавийн айлын газрыг үнэлж орон сууц барихаар болсон. Түүнд тэнд амьдарч байсан бүх иргэн баярлаж явах учиртай. Тэгээгүй бол гэр хороололдоо усаа зөөгөөд бахь байдгаараа амьдарч байх байсан. нэг айл дунджаар 150-300 саяар газар үл хөдлөхөө үнэлж мөнгө авсан. Энэ буянтай ажлыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж харлуулж ирсэн. хүний сайн үйлсийг шударгаар үнэлдэг ёс суртахуунтай байцгаа. Нямбаатар санаачилсан учир төсөлд мөнгө өгөөгүй гэсэн.
Нэргүй 2026-05-20 202.126.89.164
Сэлбэ дэд төвийн ажлуудыг өндөр өртөгөөр авсан Хятадууд ажлуудаа Өвөр монголчуудаар дамжуулж монгол бригадуудад хямд өгч бна гэсэн 1м2 350 мянгаар авчаад монголчуудад 250 мянгаар өгч бна гэсэн!!! Энэний цаана угаасаа авилгал бгаа!!!
И 2026-05-20 103.212.116.78
ЯГ Л НААД АЖИЛЛАГАА ЧИНЬ ЯВДАГ ЮМ.. МАНАЙХАН ЖИНХЭНЭ ХАНШААР НЬ АЖИЛЛАДАГ БАЙХГҮЙ ЮУ.
И 2026-05-20 103.212.116.78
яг тэгж байгаа!
Хотын уугуул иргэн 2026-05-20 66.181.176.107
Маш зөв. Нянбаатарын луйвар энэ шалгалтаар гарч ирэх ёстой. Эрхбиш үнэнд гүйцэтгэх биз… Даанч их даварч байсан юм.