Б.Мөнхбат: Туулын хурдны зам дээр шийдэл гаргана

Б.Мөнхбат: Туулын хурдны зам дээр шийдэл гаргана

Б.Мөнхбат: Туулын хурдны зам дээр шийдэл гаргана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын явц болон бусад ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинэ 439 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендер зохион байгуулах боломжгүй 47 төсөл, арга хэмжээ байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат “Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байгаа. Туулын хурдны зам дээр шийдэл гаргана. Сэлбэ хот орон сууцжуулах төслийг эрчимжүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ. Тойрог зам, трамвайн тендерийг зарласан явж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдээс тендер зарласан шийдвэрлэх боломжтойг нь Засгийн газарт танилцуулна. Үлдсэн мега төслүүдийг зогсоох зэргээр арга хэмжээ авч, төсвийн тодотголоор зардлыг цэгцэлнэ” гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Дүүргийн Засаг дарга нар ногоон байгууламж, орчны тохижилт, орон сууцны барилгын гадна фасад засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
  2. Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, авто болон явган замын ажлуудыг эрчимжүүлэх,
  3. Түлшний нөөц бүрдүүлэх, татан авах, өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай зохион байгуулах,
  4. Орон нутгийн өмчийн барилга байгууламжид өөрийн эзэмшлийн байргүй төрийн байгууллагыг ашиглалтын зардлаар байршуулах асуудлыг судалж, танилцуулах,
  5. Засгийн газрын 2026 оны Мянганы сорилтын компакт гэрээгээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хаалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах,
  6. Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангах,
  7. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  8. "Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  9. “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,
  10. Дүүргүүд худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх,
  11. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, хяналт тавихыг тус тус үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-19 103.229.120.20

Нийслэлийн иргэд төрөлх хотоо метротой болох нь Нямбаатар Английн банктай энэ ажлыг санхүүжүүлэх талаар тохиролцсон улмаар. тендер зарлаж гүйцэтгэгчээр нь Солонгосын компани шалгарч тэр компани нь метро явах гол трассын дагуу өрөмдлөг хийж ажлаа эхлэхэд бэлэн болсон гэж ойлгосон, тэр одоо юу болж байна аа. МАН-ын сонгуульд оролцоход жинтэй хувь нэмэр болох энэ ажлыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарахыг хүсье.

Avatar

Нэргүй 2026-05-19 203.91.115.44

бүх баримт бичиг хуурамч, гүйцэтгэгч бас хуурамч, дүгнэлт хор хөнөөлтэй гээд олон асуудал бна. цуцал !!! гол усаа авч үлдье!!

Avatar

Нэргүй 2026-05-19 66.181.186.189

энэ хүнээс өөр боловсон хүчингүй болчихсон юм уу. Нийслэлийн захирагчыг иргэд сонгоно оо

Avatar

Нэргүй 2026-05-19 202.131.245.210

Налайхаас Тэрэлж рүү явдаг замаа засаачээ Хулгайчнуудаа

Avatar

зочин 2026-05-19 66.181.177.226

Нянбаатар халагдахын үнэр авчаад яагаад урд орой нь яаран энэ хүнийг 1-р орлогчоороо гэв гэнэт тавьчихав гэдэг их сонирхолтой доо. Хөрөнгө оруулалтын газрын дарга байсан гэхээр л түүний хийсэн ой тоймгүй хулгай, луйвар, авилга, хятадад урваж бүх том ажлуудаа өгсөн, Туулыг устгах ажлаа амь тавин үхэн хатан хамгаалж байсан гэхээр түүний утсан хүүхэлдэй, хам хулгайч л гэсэн үг үү. Цөөхөн хэд хоногт эднуус дутуугаа гүйцээж, бичиг баримтуудаа цэгцлэх байхаа. өөр амжиж хийх юм үгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-05-19 59.153.115.54

Бас нэг хөдөөний орк.

Avatar

Нэргүй 2026-05-19 103.212.119.206

Чамаас л дээр орк байна даа чи бол оркоос дор сэтгэхүйтэй дорк

Avatar

Нэргүй 2026-05-19 111.220.91.125

Манайхан дарга болох дуртай, тэгнэ ингэнэ гэж доорхи даргалах дуртай нөхдөө аашилж байгаад удалгүй хусуулна ….дараачийнх нь мөн адил, тэгээд л монгол хөгжихгүй. ганц гүүр ч барьж чадахгүй, гүүр барих мөнгийг нь хараад чичрэлдээд ….

Avatar

зочин 2026-05-19 66.181.184.219

Бүү солиор, Нийслэлчүүдийн хөдөлмөрийг бүү доромжил,Энэ 400 гаруй төсөл хэрэгжиж байгаа нь бүтээн байгуулалт биш үү, Хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн арга хэмжээнүүд биш үү, Ардчилагч гэх бүлэг этгээд өөрсдөө юу ч хийхгүй, зөвхөн нураах сүйрүүлэх л эрмэлзэлтэй, Эдийн засгийг унагаж,иргэдийн амьдралыг хүндрүүлэх,идэж уух,хамаг бурууг бусдад тохох, Хамаг ажил нь зөвхөн бусдыг гүтгэх, нэр төрийг нь унагах,луйврын аргаар төрийн эрхэнд хүрэх,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж