Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагт “Рио тинто” компанийн багтай хэлэлцээний ширээний ард суух гэж байна. Ерөнхий сайдын захирамжаар Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, Менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгүүдийг Б.Энхбаяр сайд зангидан хэлэлцээрийн багийг ахалж байна. Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалж байгаа. Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг ахалж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар хэлэлцээ хийж байгаа бол Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар гишүүдээр багтжээ.
Хоёр тал өнгөрсөн хугацаанд хэлэлцээг албан бичгийн түвшинд явуулсан бөгөөд энэ удаад Монголын тал УИХ-ын 120 дугаар тогтоолын дагуу хатуу байр суурьтай оролцоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлсэн.
Тэрбээр "Хэлэлцээрийн ажлын хэсэг менежментийн төлбөр дээр ахиц гаргасан үр дүнтэй ирэхгүй бол хэлэлцээгээ үргэлжлүүлэхгүй, хатуу арга хэмжээ рүүгээ орно гэх мэдэгдлийг явуулсан" гэж мэдэгдсэн.
УИХ-ын 120 дугаар тогтоолын дагуу Оюутолгойн нэг хэсэг болох "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгой ордын лицензийн асуудал яригдана. “Рио тинто” компанийн зүгээс “Онтрэ”-гийн лицензийг 2009, 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээний хавсарга байдлаар шийдвэрлэх хүсэлтэй байгаа бол Монголын тал өсөн нэмэгдэх рояалти буюу АМНАТ-ийг хуулийн дагуу авах байдлаар стратегийн ордын өгөөжийн дийлэнхийг хүртэх хувилбарыг дэвшүүлж байгаа юм.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны хийсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон нээлттэй сонсголын дүгнэлтийн дагуу УИХ-ын 120-р тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсөн. Тогтоолд уурхайн менежментийн төлбөрийг бууруулах, Монголын талыг үр өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, "Онтрэ"-гийн эзэмшлийн лицензийг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх зэрэг өргөн агуулгууд багтаасан. Засгийн газры ажлын хэсэг уг тогтоолын хэрэгжүүлэх үүрэгтэй. Гүний уурхайн олборлолт эрчимж буй үед өрнөх энэ удаагийн хэлэлцээ Оюутолгойн цаашдын хувь заяаг шийдвэрлэх өндөр ач холбогдолтой.
3,576.03






















































зочин 2026-05-19 66.181.189.225
Зээлийн хүү бууруулах битгий ийм алиа юмаар балайраад бай ,зүгээр л 2шууудай зэсийн баямал гаргавал 1ийг нь ав. зөвшөөрахгүй бол шууд хөөж гарга.
Нэргүй 2026-05-19 202.126.90.162
Гэрээгээ цуцлаад шинээр байгуул
Нэргүй 2026-05-19 66.181.186.189
Ямар юмаа хүлээдэг юм тэндээс
Зочин 2026-05-19 66.181.181.138
Рио тинто зайлаа, Оюу толгой Монголынх.