МАН дотор Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын ажлыг хэнд даатгах вэ гэдэг том зодоон өрнөж байна. Сошиалаар дамжуулж МАН Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан А.Баяр тэргүүтэй хэд, хэдэн нэрийг зориудаар сэвж, олон нийтээс тест ч авч амжлаа.
Эцэст нь МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхээр тогтов, энэ тухай хэвлэлүүд бичиж эхлэв.
Түүнийг Улаанбаатар хотын захирагч болгох сонирхол аль эртнээс л явсан. Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ удирдаж байх үеэс л "Ерөнхийлөгчийн экс хүргэн Б.Пүрэвдагва Нийслэлийн Засаг дарга болох нь" гэх шуум дэгдэж байв. Тиймээс олон нийтэд энэ нэр шинэ биш.
Одоогоор МАН Удирдах зөвлөлөө хуралдуулж, Улаанбаатар хотын захирагчид хэнийг нэр дэвшүүлэхээ албан ёсоор хэлэлцээгүй байгаа ч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны хурлын товыг зарлахаа мэдэгдсэн.
Иймээс тун ойрын хугацаанд Удирдах зөвлөлөөс Улаанбаатар хотын захирагчийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох юм. Хэвлэлүүдийн өнөөдрийн гол дүр болоод байгаа Б.Пүрэвдагвын ажлын туршлагыг харвал 2020-2024 оны хооронд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллажээ.
- 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах
- 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт
- 2013-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх
- 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,
- 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга
- МАН-ын Бага хурлын гишүүн,
- СДМЗХ-ны ерөнхийлөгч
- “Thanks man” ТББ-ын тэргүүн
Энэ хугацаанд нийслэлчүүддээ бол танигдах хэмжээний ажил хийгээгүйг хэн хүнгүй гадарлах биз. Гэхдээ бас нийслэлийн ажлыг огт мэдэхгүй гэсэн үг биш. Харин Ардын намын ажлыг бол Шадар туслахаас эхлэн гүйцэтгэсээр Залуучуудын холбоог нь эдүгээ удирдаж байна. Хоёр жилийн өмнө тэрбээр СДМЗХ-ны ерөнхийлөгч болж, одоогийн Ерөнхий сайд Н.Учралаас тамгаа гардаж байсан түүхтэй.
МАН бол Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо зэргээ ардаа заавал татуургатай хүндээ даатгаж ирсэн жишигтэй. Түүнээс өөрийн бяр чадлаар цонх, хаалгыг нь цөм өшиглөөд ороод ирэх залууд даатгаж байсан удаагүй.
Иймээс Б.Пүрэвдагвын хувьд ардаа том “эзэн”-тэй гэж ойлгож болно. Илүү товчилбол, олон нийтэд харуулахад бол залуусынх нь төлөөлөл, харин цаад углуургаараа бол том “хаан”-ы хүн.
Залуучуудынхаа хүчийг ашиглан хотыг хөдөлгөснөөр ирж буй сонгуульд нийслэл амжилт үзүүлнэ гэж тооцов уу, аль эсвэл даалгавар гүйцэтгэх хамгийн итгэлтэй хүн нь тул МАН түүнийг Х.Нямбаатарын залгамжлагчаар тодруулахаар шийдэв үү, ямарч байсан нийслэл гэх том айл удахгүй захирагчтай болох нь.
Нэг үеэ бодвол хот мөнгөтэй болсон. Орон нутаг өөрөө бие даан хөгжих боломжийг олгохын тулд УИХ-аас хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулснаар Нийслэл өөрөө бонд гаргахаас эхлээд асуудлаа шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг босгох эрх мэдэлтэй болсон. Түүнийгээ дагаад Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдэл ч томорсон. Хөрөнгө мөнгөнд хавчигдан асуудлаа шийдвэрлэж чаддаггүй байсан нь хуулийн хязгаараар эцэслэгдсэн ч мөнгийг нь дагуулаад саах хүсэл нам доторх бүлэглэлүүдийг завгүй болгосон ч гэж хэлж болно. Иймээс Улаанбаатар хотын захирагчаар хэн томилогдохоос нийслэлд том, том төслүүд хэрэгжих эсэх ч бас шийдэгдэнэ.
Г.ХОРОЛ
3,576.03
















































Нэргүй 2026-05-19 103.168.34.42
сайхан шижгэнэсэн залуучууд гар нийлээд сайхан цаг ирэх нь дээ боловсролтой соёлтой өсөхийн өлөнгүй тамын тогооны монголчууд минь амаа хамхиад ажлаа хийгээд нэгдэцгээгээрэй
Нэргүй 2026-05-19 103.229.122.68
бяруу болоогүй байж бухын баасаар баасан юмнууд энэ улсыг самарч байх шив
Зочин 2026-05-19 202.9.46.33
Ажил хийж чаддаг хүнээ олж чадвал Улаанбаатар хотын иргэдэд л хэрэгтэй. Намын эрх ашиг, танил тал, наймаалцах маягаар шийдвэл дампуурал руугаа явна шүү
Зочин 2026-05-19 66.181.184.27
Шударга ёс ч уланд гишгэгдэж байна даа. Энэ Пүрэвдагва чинь Хүрэлсүхийн хүргэн биз дээ.
ИРГЭН 2026-05-19 103.229.123.136
Нийслэлийн иргэд Даргаа сонгох хэрэгтэй,
Нэргүй 2026-05-19 59.153.114.60
Яаж ч ажилласан Нямбаатар шиг ажиллаж чадахгүй л дээ. Зүрхтэй, шазууртай, зангарагтай хүн хийдэг ажил болохоос хэн нэгний суганы үс хийдэг ажил биш шүү. Хотын даргыг хот өөрөө сонгодог болмоор байна. Зүгээр нэг ажилгүй УИХ хурлын гишүүд, энгийн юу ч хийж үзээгүй хүний ажил биш, бараг ерөнхий сайдаас их ажилтай ажил шүү
Нэргүй 2026-05-19 202.179.26.230
Нянбао шиг цөлмөж тонохгүй гэж томилж байгаа байлгүй. Нянбао бол сайн тоносон доо. ажил хийсэн нэр зүүж тонох хулгайлах аргадаа мэргэжсэн хүн дээ.
Нэргүй 2026-05-19 103.229.122.68
чи батлаад харуулчих хууль шүүх гэж байдаг биз дээ татан буугдчихаагүй бол
Нэргүй 2026-05-19 66.181.160.33
Хотын даргын ажлыг хэн дуртай "Би чадна"-чууд хийхгүй ээ!!! Энэ мэт банди нар бол хотын ажлыг самраад дуусгана даа!!!
Нэргүй 2026-05-19 66.181.177.13
суганы үс бол хэрэггүй шүү учралын нохойн б** бол бүр хэрэггүй
Нэргүй 2026-05-19 43.242.242.59
Махны үнийг буулгана гэж ойлголоо
Нэргүй 2026-05-19 202.126.90.227
Хотын уугуул бол болох нь тэр! Бас нэг хөдөөний халтар бол зайлаарай! Яахаараа хотын иргэдээрээ удирдуулахгүй хогийн коммунист намын халтарууд хот бохирдуулаад байдгын?? Иргэд нь тэмцэх хэрэгтэй!
Иргэн 2026-05-19 103.212.118.206
Хотын дарга гэдэг чинь шилдэг менежир байх ёстой гэтэл шилдэг цүнк баригч болох сурагтай
Нэргүй 2026-05-19 202.55.188.121
жинхэнэ алиа бацаан
Нэргүй 2026-05-19 202.131.250.236
экс хүргэн гэж юу гэсөэн үг вэ, охинтой нь сууж байгаад салсан гэсэн үг ү, тэгвэл бүр ч холдуулах ёстой биш ү, Нямбаатар бол харин ажил хийх гэж зүтгэсэн шү, энэ цүнх баригч, хэд насалсан бэ, насаараа МАН ын цүнх барьжээ, өөр ямар ч ажил хийж үзээгүй, мэргэжлийн цүнх баригч гэж л ийм хүмүүсийг хэлдэг байх
Нэргүй 2026-05-19 103.229.123.223
Нуух авах гээд нүд сохлох болох вий. Намаар тууштай явжээ. Энэ залууг мэдэхгүй ч, намаар дагнасан зарим нөхдийг харахад хор хутгах, нугалах, хоёр байтугай үзүүртэй зүү шиг байдаг даа. Хийж бүтээхийн төлөө биш, ямбыг нь эдлээд ял үүрэх чадалгүй улс олон харагддаг. Харамсалтай.
Нэргүй 2026-05-19 59.153.113.116
Үнэн шүү. Намчин гэдэг чинь хорчин болохоос амьд ажил хийж үзээгүй хи сүржигнэгч том том улс төр ярихаас хэтрэхгүй
иргэн Б 2026-05-19 138.252.202.5
Засаг төр гэж огт байхгүй болжээ!!!!!!!!!!!!!!!!!!!! Үнэхээр гутмаар байх юм заримдаа. Ийм ч улсын иргэж болж төрөх гэж!!!!!!!!!!!
Буриад зон 2026-05-19 202.126.88.215
НИТХурал дотроос сонгох ёстой Сандагсүрэн тохирно юун хүргэн мүргэн бэ
Нэргүй 2026-05-19 103.11.192.191
НИТХ-ын төлөөлөгч ш дээ.
зочин 2026-05-19 103.80.210.103
Нийслэлийн хурлын төлөөлөгч, нэр цэвэр, бүтээлч залуу даа. амжилт хүсье
Зочин 2026-05-19 202.126.88.174
Нам дагасан бууны нохой л байна, угаасаа дараа нь золигт гаргахад гарзгүй, өөрийн толгойгүй, эрх мэдэлд шунасан, юу ч хийхэд бэлэн нэгнийг л сонгоно л доо
ЗОЧИН 2026-05-19 66.181.177.226
ОЧСОН ГАЗАР БҮРТЭЭ ГАНЦ ГАНЦ ЖИЛ АЖИЛЛАСАН ЦАГААН ЗАХТАН БАЙНА. БҮТЭЭЛЧ СЭТГЭЛТЭЙ, АЖ АХУЙН АЖИЛ ХИЙЖ ҮЗСЭН, ИНЖЕНЕР ХҮН БАЙВАЛ ТОХИРНО. ХЯТАДЫН БҮХ ДАРГА НАР ДАНДАА АЛЬ НЭГ САЛБАРЫН ИНЖЕНЕР ХҮН БАЙДАГ ШҮҮ. ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР БУЙ БОЛСОН БҮХ ШИНЭ ЗҮЙЛИЙГ ЗӨВХӨН ИНЖЕНЕР БҮТЭЭСЭН, БУСДЫГ НЬ БУРХАН БҮТЭЭСЭН гэх ҮГ БИЙ. МАНАЙД БОЛ ТӨР, ЗАСГИЙН ТОМ ДАРГА НАР УЛС ТӨРИЙН СУРГУУЛЬ ТӨГССӨН ЦАГААН ЗАХТНУУД БАЙХ ЮМ. ТЭГЭХЭЭР ЯАЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, АЖИЛ ЯВАХАВ ДЭЭ. ТЭД ХУЛГАЙ Л ХИЙНЭ. ӨӨР ЧАДАХ ЮМ ҮГҮЙ Ш ДЭЭ.
😡 2026-05-19 66.181.186.189
Нийслэлийн захирагчыг ЗӨВХӨН ИРГЭД СОНГОНО ОО !
Нэргүй 2026-05-19 66.181.166.134
ёстой түүхий амьтан бна даа, дандаа цүнх барьж явсан бацаан. аж ахуйн ажил юу ч мэдэхгүй
Нэргүй 2026-05-19 103.229.122.24
Ийм ахуйн ажил, албан тушаалын ажил хашиж зүээгүй цагаан гартай бацаан үхсэнээрээ хотын гал тогоог барихгүй ээ. Харин ч Нямбаатараа эргэн санаж эхлэх байхдаа сарын дараа. Нэртэйгээр нь Зандкааг тавиул дээр дээ.
Нэргүй 2026-05-19 66.181.160.33
Санана даа санана!!!
Нэргүй 2026-05-19 202.55.191.130
нийслэлийн захирагчийг нийслэлийн иргэд сонгох ёстой
Нэргүй 2026-05-19 103.11.194.145
Ерөнхийлөгчийн экс хүргэн буюу зээгийн хүүгийн эцэг нь нийслэл маань ураг төрөлдөө үе уламжилан дамжуулдаг бэлэг болох нээ. Уг нь нийслэлийн иргэдийн санал асуулгаар хотынхоо даргыг сонгомоор байна шүү.
Нэргүй 2026-05-19 124.158.126.107
Хоьын ажил бол аж ахуйн ажил ш дээ. Энэ хүн намаар дагнаж л ажилласан хүн байна. бизнес ч хийж үзээгүй юм байна. чадахгүй дээ. намдаа баахан хахууль цуглуулах даалгавартай сонгогдож байгаа байх
Иргэн 2026-05-19 66.181.185.57
бас л оюутны холбоо энэ тэрээр дамжсан,нөхөр байна шүү дээ ер нь харах царайны ийм ажлын туршлагагүй нөхдүүд ажил унагана хүн амын тэн хагас нь аж төрдөг хотын ажил бол тоглоом биш Нямбаатар бол бас л балчирдсан өглөө бүр шинэ юм гаргаад л өмнөхөө дуусгаад эхэлдэг байх ёстой,ядаж Сандал Сүрэн нь арай туршлага заана Ингэхэд өөрөө улс толгойллоо,дүүгээ хуралд суулгалаа одоо бас хүргэн нь ч дэнднээ үе залгамжилсан ван гүн юмуу хаашаа юм бэ ичээч Ер нь Занданшатар бол өлхөн хийнэ дээ
Нэргүй 2026-05-19 66.181.176.107
Занданшатар л яг тохирох хүн дээ. Огцрохоосоо өмнө яриад байсан ажлыг нь хийлгэмээр байна.
Нэргүй 2026-05-19 66.181.187.116
энэ нахөр жулдана.боль
Нэргүй 2026-05-19 103.212.117.105
Ёстой цэвэр намчин аж ахуйн ажил барах уу