Чех улс эцэг, эхийн тэтгэмжийг 400 мянган крон болгон нэмэгдүүлнэ

Чех улс эцэг, эхийн тэтгэмжийг 400 мянган крон болгон нэмэгдүүлнэ

Чех улс эцэг, эхийн тэтгэмжийг 400 мянган крон болгон нэмэгдүүлнэ

Бүгд Найрамдах Чех улсын засгийн газрын хуралдаанаар гэр бүл, хүүхдийн нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, 2027 оноос эхлэн эцэг, эхийн тэтгэмж /Rodičovský příspěvek/-ийн хэмжээг 400 мянган чех крон болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ихэр хүүхэдтэй гэр бүлд олгох тэтгэмжийг 800 мянган чех крон байхаар тусгажээ.

Энэхүү шийдвэрийг Бүгд Найрамдах Чех улсын парламент хэлэлцэн баталж, ерөнхийлөгч гарын үсэг зурснаар 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

Мөн тус улсын засгийн газрын хуралдаанаар жирэмсэн эхчүүдийг дэмжих шинэ зохицуулалтыг танилцуулжээ. Үүнд, хүүхэд төрөхөөс өмнөх хоёр сарын хугацаанд жирэмсэн эхэд сар бүр 15 мянган чех крон олгохоор тогтсон байна. Энэхүү тэтгэмж нь жирэмсний тэтгэмж авч чаддаггүй оюутан болон хөдөлмөр эрхэлдэггүй эхчүүдэд зориулагдсан бөгөөд шинэ журам мөн 2027 оноос хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа юм.

Прага хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлснээр дээрх шийдвэрүүд нь Чех улсад оршин суугаа гэр бүлүүд, тэр дундаа хүүхэдтэй болон хүүхэд хүлээж буй иргэдэд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж