Путины айлчлалын өмнө Хятадын хөлөг Оросын дроны цохилтод өртөв

Путины айлчлалын өмнө Хятадын хөлөг Оросын дроны цохилтод өртөв

Путины айлчлалын өмнө Хятадын хөлөг Оросын дроны цохилтод өртөв

Оросын дронууд Украины боомтыг чиглэн Хар тэнгист явж байсан хоёр хөлөг онгоцонд цохилт өгчээ. Эдгээр хоёр хөлгийн нэг нь Хятадын эзэмшлийнх байсныг Даваа гаригт /2026.05.18/ мэдээллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнөөдөр Хятадыг зорьж буй. Гэтэл энэ чухал үед ийнхүү Хятадын хөлөгт цохилт өгсөн хэрэг гарч байна.

Хоёр хөлөг онгоцны нэг нь Маршаллын арлуудын далбаатай, нөгөөх нь Гвиней-Бисаугийн далбаатай байжээ. Мөн хоёр онгоц хоёулаа Одесса боомтыг чиглэн явж байсан.

Маршаллын арлуудын далбаатай "KSL Deyang" хөлөг нь Хятадын эзэмшлийн карго тээврийн онгоц юм. Украины тэнгисийн цэргийнхэн тус онгоцны нэг тал нь шатсан байдалтай гэрэл зургийг цахим хуудсандаа нийтэлжээ. Тус хөлгийн багийнхан бүгд хятад хүмүүс байсан, гэхдээ хэн ч бэртэж гэмтээгүй байна. Тухайн үед хөлөг ачаа тээвэрлээгүй байсан бөгөөд Одесса мужийн Пивденный боомтоос төмрийн хүдэр ачихаар явж байжээ.

ОХУ дайны дөрвөн жилийн хугацаанд Одесса боомтын ойролцоо явж буй иргэний хөлөг онгоцуудад олон удаа цохилт өгч байв. Хятадын хөлөгт цохилт өгсөн тохиолдлын тухайд Зеленский хэлэхдээ "Оросууд далайд ямар хөлөг явж байгааг мэдээгүй байх боломжгүй" гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-19 103.212.119.235

ЭНЭНЭЭС НЬ БОЛООД ПУТИНЫГ БАРИАД ӨГЧИХ ВИЙ ДЭЭ.

Avatar

өвгөн 2026-05-19 192.82.65.103

хөөрхий фашист путлер том ах Шижинбэгийнхээ өмнө гөлөг шаагаад бүлтгэнээд ахаа намайг уучлаарай гээд алингаа алдахаар боллоо до ккк. Путлерийн Дайныг нь ганц санхүүжүүлж байгаа том ахыгаа гомдоовол тэгээд шууд ялагдана ш дэ кккк

Avatar

Нэргүй 2026-05-19 203.55.81.1

Нацист Ухарын боомт руу чиглэж л байгаа бол хэнийх ч байсан устгах нь зөв!
Оросууд браво!

Avatar

Нэргүй 2026-05-19 202.9.40.232

орос бол нацист удирдлагатай, фашист дэглэмтэй улс

Avatar

Зочин 2026-05-19 202.126.88.174

Хаха, Путлер чадвал бас Хятадыг айлгачих санаатай, гэхдээ хоншоор нь дутах биз дээ

Avatar

Нэргүй 2026-05-19 203.55.81.1

Нацист Ухарууд чинь Хятадыг айлгах гээд зурагийг нь цаад байгаа юм биш үү! Путин даанч нэг тоохгүй биз, ккк

Avatar

Нэргүй 2026-05-19 203.55.81.1

Нацист Ухарууд чинь Хятадыг айлгах гээд зурагийг нь цацаад байгаа юм биш үү! Путин даанч нэг тоохгүй биз, ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж