Уоррен Баффет, Стефен Көрри нартай хоол идэхийн тулд 9 сая доллар төлнө

Уоррен Баффет, Стефен Көрри нартай хоол идэхийн тулд 9 сая доллар төлнө

Уоррен Баффет, Стефен Көрри нартай хоол идэхийн тулд 9 сая доллар төлнө

Тэрбумтан хөрөнгө оруулагч Уоррен Баффет болон сагсан бөмбөгийн супер од Стефен Көрри нартай хамт оройн хоол идэх дуудлага худалдаанд нэгэн эр ялж, тэрхүү оройн зоогондоо 9,000,100 ам.доллар төлөхөөр болжээ. Дуудлага худалдаа "EBay" дээр долоо хоног үргэлжилсэн бөгөөд ялагчийн үнийн санал өнгөрсөн Пүрэв гаригт /2026.05.14/ иржээ. Ялагчийн нэрийг хараахан зарлаагүй байна.

Уоррен Баффет, Стефен Көрри болон Көрригийн эхнэр Аеша Көрри нар ирэх сарын 24-нд Небраска мужийн Омаха хотод ялагч болон ялагчийн сонгосон долоо хүртэлх зочинтой оройн зоог барих аж.

Дуудлага худалдааны орлогыг "Glide" сан болон "Eat. Learn. Play" ашгийн бус байгууллагад хувааж өгнө. Гэхдээ Уоррен Баффет нийт хандивыг 27 сая болгон нэмэгдүүлж, хоёр байгууллагад хувааж өгнө гэжээ.

"Glide" сан нь Сан Францискогийн Тендерлойн дүүрэгт байрладаг бөгөөд ядуу, орон гэргүй, мансууруулах бодистой тэмцэж буй хүмүүст тусалдаг ашгийн бус байгууллага юм. Баффет 2000-2022 оны хооронд болсон 21 дуудлага худалдаагаар тус санд 53.2 сая ам.доллар цуглуулж өгч байв. Түүний анхны эхнэр Сюзан тус санд сайн дурын ажил хийдэг байсан ч 2004 онд нас баржээ.

Харин "Eat. Learn. Play" ашгийн бус байгууллагыг Стефен Көрри, Аеша Көрри нар үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь  тэжээллэг хоол хүнс, хүүхдийн боловсрол, бие бялдрын идэвхтэй амьдралын хэв маягийг хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Стефен Көрригийн эхнэр Аеша Көрри нь бизнес эрхлэгч, хоолны ном зохиогч, хүүхдийн өлсгөлөнгийн эсрэг тэмцэгч юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж