АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хийхээр "төлөвлөсөн" халдлагыг хойшлуулахаар шийдсэнээ Даваа гаригт /2026.05.18/ мэдэгдэв. Уг халдлагыг Мягмар гаригт хийхээр төлөвлөж байсан юм. Трамп цахим хаягтаа нийтэлсэн постодоо Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсын удирдагчид түүнээс хойшлуулахыг хүссэн гэж мэдэгджээ.
Тэрбээр "ноцтой хэлэлцээнүүд одоо явагдаж байгаа" бөгөөд удирдагчид АНУ-д хүлээн зөвшөөрөгдөх "хэлэлцээ хийнэ" гэж бодож байна гэжээ. Трамп мөн "Энэхүү хэлэлцээнд мөн Иранд цөмийн зэвсэг байлгахгүй гэдгийг чухалчлах болно” гэжээ.
Трамп мөн цэргийн албан тушаалтнууддаа "хүлээн зөвшөөрөгдөхүйц хэлэлцээ"-д хүрэхгүй тохиолдолд Иранд бүрэн хэмжээний, өргөн хүрээтэй халдлага хийхэд бэлэн гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг хянадаг шинэ байгууллага ажиллаж эхэлсэн гэж Ираны төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдэв. Улмаар“IRIB” хөлөг онгоцнууд усан замыг ашиглахаасаа өмнө Персийн булангийн хоолойн захиргаатай холбогдсон байх ёстой бөгөөд зөвшөөрөлгүй дамжин өнгөрөхийг хууль бус гэж үзнэ. Мөн 1500 хөлөг онгоц зөвшөөрөл хүлээж байгаа гэж хэвлэлд дурджээ.
3,576.03






















































Нэргүй 2026-05-19 103.212.119.235
ИРАНЫ ДАЙН ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШХИ 80 ХОНОГТ АНУ 85 ТЭРБУМ ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ГЭНЭ ЭЭ. МОНГОЛЫН ДНБ-ИЙГ 2 НУГАЛСАН ИХ ХӨРӨНГӨ. ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ. АМЕРИК ДУНДААСАА МӨНГӨ ЦАВЧИНА ГЭЖ БАЙХ УУ.
Нэргүй 2026-05-19 185.220.101.99
Трамп – Иранууд хэлэлцээ хийхгүй юм бол би 10 хүртэл тооллоо шүү!
Нээг, нэг хагас, нэг хагасын хагас, нэг хагасын хагасын хагас, … хязгааргүй!
😆🤣😝😂😄