Монголд хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг бол Бразилд хөлбөмбөгчин болгоно гэдэг биз. Тус улсад бүртгэлтэй 2.1 сая хөлбөмбөгчин байдаг бол тогтмол 10 сая хүн энэ спортоор хичээллэдэг гэх судалгаа бий. Ийм орноос 26 тамирчин л хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зорино гэдэг жинхэнэ утгаараа өрсөлдөөн. Тэгвэл Монголын цагаар өнөөдөр/2026.05.19/ өглөө Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Карло Анчелотти дэлхийн аваргын бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Итали мэргэжилтэн Анчелоттигийн нэрийг нь дуудсан 26 тамирчнаас хамгийн сонирхолтой нь Неймар байв. Түүнийг нэрийг зарлах үед хэвлэлийн бага хурлыг үзэж байсан бразилчууд, танхимд цугласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд баярлаж байлаа.

Нэгэн цагт дэлхийн супер од гэгдэж, Месси, Роналдогийн араас яригдаж байсан тэрбээр өдгөө нутгийнхаа, төрөлх Сантос клубдээ тоглож буй. Түүнийг дэлхийн аваргад авч явах эсэх дээр хөлбөмбөг сонирхогчид, сэтгүүлчид, аналистууд хоёр хуваагдсан. Хоёр жилийн өмнө авсан ACL шөрмөсний урагдлаасаа болж түүний форм унаж, хүссэн хэмжээндээ тоглож чадахгүй л явна. Гэхдээ 34 настай түүний нөлөө, нэр, нүүр, ур чадвар хэрэгтэй гэж Анчелотти үзсэн бололтой.
2014 онд Неймар гайхалтай байсан ч бэртлийн улмаас хамгийн чухал тоглолтод багтаа тус болж чадаагүй. 2018, 2022 онд ид эрин дээрээ байсан ч аз дутсан.
Неймарыг шигшээ багт дуудсанаар Челсигийн довтлогч Жоао Педро гэртээ үлдэхээр боллоо. Угтаа Премьер лигт тун дажгүй тоглолтыг үзүүлж, гоол болон гоолын дамжуулалтаараа багаа тэргүүлж байсан юм. Түүний талаар Анчелотти "Жоао Педро шиг тоглогчид шигшээ багт дуудагдаагүйд харамсаж байна. Гэхдээ тэдэнд ирээдүйд боломж бий" гэжээ.
Жоао Педро энэ улирал Премьер лигт 15 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна.
Мөн Ришарлисон, Габриель Жезус, Тиаго Силва, Бенто, Андрей Сантос зэрэг тоглогчид дуудагдсангүй.

3,576.03






















































Баяаа 2026-05-19 103.229.121.218
Эдгээр шилдэг тоглогчдыг эвлүүлж тоглуулж чадвал түрүүлнэ
BZCTJgalzyy xylgaich SAITNI bainguin dairalt oynzm 2026-05-19 66.181.177.89
gyilagchni xyy xylgaich
setgelgyi XOT xylgaichid, zzonx Nyraaj, zasaj -@; 2026-05-19 66.181.177.89
_ –
zam yxdag zuryyldeg ynagaadag 2026-05-19 66.181.177.89
baaxan
byx xyn gada xool xuij zarj,Camer yay baliaryyd yuj gemt?? 2026-05-19 66.181.177.89
darangyilagchuin xylgaichyyd opugig solij Nobshirj.
Нэргүй 2026-05-19 202.131.229.50
Одоо хөгшрөө
Нэргүй 2026-05-19 103.212.118.114
Америкт Европын баг түрүүлнэ
Нэргүй 2026-05-19 59.153.115.101
chadku e