Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дүүрэгт зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дүүрэгт зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дүүрэгт зохион байгуулна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс /2026.05.19/ эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэг зохион байгуулна. Нөөцийн махыг килограмм тутмыг 13-15 мянган төгрөгөөр худалдаалах гэнэ.

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөөцийн мах бэлтгэсэн гэрээт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл 1400 тонн махыг үе шаттайгаар шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн байна.

Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаалах гэнэ.

Байршил:
• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална. Мөн ирэх Лхагва гаригаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, Пүрэв болон Баасан гаригаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-05-19 202.126.88.174

Махны үнэ одоо сонин биш болно оо, Нямбаатарыг унагахад л ашигласан, ашиглаад өнгөрсөн махны үнэ одоо хэнд ч сонин биш, тэр тусмаа МАН, ЗГ-т огт сонин биш

Avatar

М 2026-05-19 66.181.184.115

яс хальс өөх..тгд хатуууууу

Avatar

Нэргүй 2026-05-19 103.229.122.108

Манайхан оросуудыг усанд төмс чанаж иддэг ядуу гэсэн ойлголттой байдаг бол ганцхан үхрийн махны жишээгээр авахад ОХУ-ын жилийн хэрэглээ 10-11 сая тн, үнэ нь супермаркетуудад өнөөдрийн ханшаар хөргөсөн мах нь 30-32 мянга, стейк гэх мэтийн зориулалттай дээд зэрэглэлийнх нь 40-46 мянган төг бна. Бразил, Аргентин зэрэг латин америкийн орнуудаас дутуугаа экспортолдог аж

Avatar

Нэргүй 2026-05-19 59.153.87.54

нөөцийн яс уу

Avatar

Монгол 2026-05-19 202.70.43.34

Төрд ч Хувьд ч Байгаад Улс орны өнгө төрх өөдлөн дэвжиж байгаа юм юуу ч алгоооо……Бараан саарал шороо, хог шуурсан, ууртай бухимдалтай ядарсан хүмүүсийн улс болжээ энэ Монгол улс

Avatar

Зочин 2026-05-19 202.126.88.202

Монгол улс ардчилал хүний эрх урлаг спортын хувьд дэлхийд хамгийн их хөгжиж мандсан орны нэг болсон. Харамсалтай нь хулгай луйвар авилга халдварт болон халдваргүй өвчин амиа хорлолтоор бас тэргүүлэх орны нэг болсон.

Avatar

Иргэн 2026-05-19 202.55.186.137

Нөөцийн мах биш нөөцийн яс ш дээ..ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж