Жолооны үнэмлэхгүй сурагчдын 262 цахилгаан мотоциклыг журамлажээ

Жолооны үнэмлэхгүй сурагчдын 262 цахилгаан мотоциклыг журамлажээ

Жолооны үнэмлэхгүй сурагчдын 262 цахилгаан мотоциклыг журамлажээ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш скүүтер, мопед, цахилгаан мотоцикл хөдөлгөөн идэвхжсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмолжуулан ажиллаж байна. Өнөөгийн нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр, "Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш хөдөлгөөнд оролцож эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээ эрхлэх гэж буй долоон аж ахуйн нэгжид нийт долоон албан мэдэгдэл хүргүүлж, урьдчилсан уулзалтыг хоёр удаа зохион байгуулан холбогдох арга хэмжээг авч ажилласан байдаг. Эдгээр долоон аж ахуйн нэгжийн нийт 36,468 ширхэг скүүтер, цахилгаан скүүтер болон мопед үйлчилгээнд гарч байгаа бөгөөд E-Mongolia системд бүртгүүлээгүй удсан, бүрэн бус эвдрэлтэй тээврийн хэрэгслийг дахин үйлчилгээнд гаргасан зэрэг зөрчлүүд бүртгэгдсээр байгаа юм. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор хоёр аж ахуйн нэгжид хугацаатай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.

Хууль дүрмийн дагуу эцэг эх, асран хамгаалагч нар 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтер, мопед унуулахыг хориглодог бөгөөд энэ төрлийн зөрчлийг хянах чиглэлээр гудамж замд 150 нийтийн цагдаа ажиллаж байна. Алба хаагчид одоогоор 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопед жолоодсон 160 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл осолдсон 78 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, одоогоор хэргийн газарт үзлэг шалгалтын болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн 317 ерөнхий боловсролын сургуульд зөвлөмж мэдээлэл болон аудио шторкуудыг хүргүүлж, харьяа нутаг дэвсгэрийн замын цагдаагийн нэгжүүд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Сургуулийн орчинд цахилгаан мотоциклтой 30 цагдаагийн албан хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 262 цахилгаан мотоциклыг түр саатуулан журамлаж, эцэг эх, асран хамгаалагчдад нь 440 торгуулийн арга хэмжээ тооцсон.

Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанаас хойш түрээсийн скүүтертэй холбоотой 78 осол бүртгэгдсэн бол хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцсон 262 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон" гэлээ.

Явган хүний гарц болон зам талбай хааж, замбараагүй тавьсан скүүтер, мопедыг ачих ажиллагаа энэ жил ч мөн үргэлжлэн хэрэгжиж байгаа бөгөөд зорчих хэсэг болон явган хүний зам дээр дүрэм зөрчин үлдээсэн тээврийн хэрэгслийг шууд ачиж байна. Өнөөдрийн байдлаар өдөрт ойролцоогоор 160 орчим цахилгаан скүүтер, мопедыг түр саатуулж, аж ахуйн нэгж байгууллагад нь мэдэгдлийн дагуу хүлээлгэж өгч байна.

Мөн торгуулийн мөнгөн дүнгийн хувьд холбогдох ангиллын үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд асран хамгаалагчийг 400 нэгжээр, 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопед унасан бол 100 нэгжээр торгож байгаа бол зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан байгууллагыг хамгийн багадаа 1000 нэгжээр торгохоор хуульчилсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-19 103.229.122.24

Бүгдийнхурааж аваад улсын орлого болгож хотын эргүүлийн цагдаа, аймаг сумын цагдаа төрийн ажилтнуудад ажилдаа хэрэглэхээр өгөх хэрэгтэй. Даварсан нусан тагнуудыг нэмж сайн торго

Avatar

Нэргүй 2026-05-19 122.201.23.83

Ойрд цагдаа нар сурон унаад яваад байган ийм байж

Avatar

Нэргүй 2026-05-19 202.9.40.166

Мнголд засг хан нтр гэж хан гэдг үгийг хужааманжууд хэрглдг хан гэ хитад ү хитад гэсн хитадманжуудмнголд хэрглж хитадманжууд хэрглээнд оруулсн хитадмахж үг.

Avatar

Ц 2026-05-19 66.181.184.115

сайн б.а..амь насыг нь хамгаалж б.а гсн үг..2.3 р ангийн хүүхдүүд сундлаад унаж бсаншүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж