Нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан иргэдээс барилга байгууламжийг буцаан авчээ. Тодруулбал, 2024, 2025 онд буюу хоёр жилийн хугацаанд зургаан тэрбум төгрөгийн үнэ бүхий 15 барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгүүлсэн байна. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд дараах 15 барилга байгууламжийг буцаан авчээ.
- Төв цэнгэлдэх хүрээлэн
- “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд
- Урт цагаан худалдаа үйлчилгээний төв
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 ам метр талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36-р салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
- Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24-р салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээсэлж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
- Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- Өргөө зочид буудал
Мөн энэ онд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Соёлын төв өргөөний "В" корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байгаа гэж нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.
3,576.03






















































Нэргүй 2026-05-19 103.57.94.14
МАН төрд буцааж авдаг, АН хувьчилдаг…. Бид ямар нийгэмд амьдраад бнаа ?!
Нэргүй 2026-05-19 66.181.187.69
үнэгүй хувьчлах нэрийн доор хөрөнгө завшисан. элэнцгийн чинь арьдчилал халаасандаа наймаалцсан ардчилал гэж юу байдийн. хэдэн шалдан бацаан төрд гараад өөрийн хөрөнгө шиг дураараа цацаад хувьчлал нэрийн дор хулгай шаасан гарууд
Нэргүй 2026-05-19 203.91.119.238
учирал одоо түц ийг зөвшөөрдөг шигээ буцаагаад өгөх байхөө
Нэргүй 2026-05-19 124.158.107.236
одоо хулгайч нар буцаагаад авна. ухрал их гай болж байна
Нэргүй 2026-05-19 103.57.92.102
сэмхэн буцааж өгнө
циркээ аваач 2026-05-19 192.82.65.180
зөв. циркээ аваач.
Зочин 2026-05-19 59.153.87.54
Учрал буцаах уу
Нэргүй 2026-05-19 103.212.117.105
Төрийн өмч,Нийслэлийн өмч гэдэг хулгайн хүүдий болноо
Монгол 2026-05-19 202.70.43.34
Төрд ч Хувьд ч Байгаад Улс орны өнгө төрх өөдлөн дэвжиж байгаа юм юуу ч алгоооо……Бараан саарал шороо, хог шуурсан, ууртай бухимдалтай ядарсан хүмүүсийн улс болжээ энэ Монгол улс
Иргэн 2026-05-19 192.82.92.42
Тер л ашиглуулаа биздээ, худлаа суржигнээд!