“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн зохион байгуулагдлаа

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн зохион байгуулагдлаа

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Анагаах ухаан, дүрслэх урлаг болон эмнэлзүйн бодит тохиолдлуудыг хослуулсан онцлог үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн нь анагаах ухаан болон эмнэлзүйн тохиолдлуудыг уран бүтээлийн хэлбэрээр олон нийтэд хүргэсэн бие даасан үзэсгэлэн Монголд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог болов.


УНТЭ-ийн Нүдний эмч Н.Анарсайханы бие даасан, анагаах ухааны тодотголтой фото зургийн үзэсгэлэн 2026 оны тавдугаар сарын 03-ны өдөр ХөхНар арт галлерейд зохион байгуулагдлаа. Н.Анарсайхан нь АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж ажлын гараагаа эхлүүлэн, 2018 оноос УНТЭ-т нүдний их эмчээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эмчлүүлэгчдийн оношийг баталгаажуулах, эмчилгээний өмнөх болон дараах үр дүнг харьцуулах зорилгоор гар утасны камер болон дүрс оношилгооны төрөл бүрийн шинжилгээний аргуудыг ашиглан эмнэлзүйн зургийн сан бүрдүүлж иржээ. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ өөрийн болоод мэргэжил нэгт хамт олон, багаараа үзэж, оношилж, эмчилсэн тохиолдлуудаас ховор болон сургалтын ач холбогдолтой зургуудыг сонгон дэлгэн толилуулж, эмчилгээний өмнөх ба дараах өөрчлөлт, оношилгооны онцлог, эмнэлзүйн чухал шинжүүдийг олон нийт, эмчлүүлэгчдийн төлөөлөл, мэргэжил нэгт эмч нар болон резидент эмч нарт танилцууллаа.

АУ-ны магистр Н.Анарсайхан Хүний их эмч, Нүдний торлог, шилэнцэрийн нарийн мэргэжлийн эмч, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

Эмч хүн анагаах ухааны зурагт үзэсгэлэн гаргана гэхээр олон хүнд цус, мэс засал, эмнэлгийн эвгүй дүрслэл буух мэт боловч тэрээр энэ ойлголтыг өөр өнцгөөс харуулахыг зорьжээ. Тухайлбал, мэргэжлийн талын гэмтэл, мэс заслын шарх, цустай хэсгийг тусад нь хасаж, энгийн хүний нүдээр харахад айдас, тавгүй мэдрэмж төрүүлэх бус харин гариг эрхэс, байгалийн дүрслэл, өвөрмөц хээ, өнгөний зохицол, хийсвэр илэрхийлэл мэт харагдах өвөрмөц дүрслэлүүдийг сонгон дэлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хүний нүдний доторх ертөнцийг зөвхөн оношлогооны бус, мөн урлагийн өнцгөөс харах боломжийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүргэхийг зорьжээ.

Үзэл санааны хувьд хүний нүдийг дотроос нь дурандан харж оношилдог эмчийн хувьд “нүдний дотроос олж харсан гоо сайхныг” бусдад мэдрүүлэхийг зорьсон бөгөөд энэ утгаараа үзэсгэлэнгээ “The Art of Seeing Within” буюу “Дотроос нь харах урлаг” хэмээн нэрийджээ. Цаашид бүтээлийг улам баяжуулан олон нийтэд танилцуулах зорилготой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-05-18 202.21.110.94

202.9.40.166 -ЭНЭ СОГТУУ ДӨРВӨД ОДОО БОЛИОРОЙ!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-05-18 202.9.40.166

мнголоорнэг манжхужаагуудбитүүганц гайгүйн дрхн гэхдээбас урьдн шурглцн байсн манжхужаагууд бгаад бн тэрн бас болгоогүй гай болсоор л баас хатаач үмхийгээ тавихгүй гж бас болоогүй барилга барилх нэрээр хужаагуудыгавч ирх гээд санаархахл бгаамаа.

Avatar

Нэргүй 2026-05-18 202.9.40.166

Дрхндмонгол хүний хажуугаарбасманжхужаагуудбн их ч гай боллоо.юм нэгээр дуусхгүй андураад бггарай.

Avatar

Нэргүй 2026-05-18 202.9.40.166

Ямр олн жил хорлгдчвоо п**а муу хужаманж пздагуудд барг 20сжил хорлгдчлоо шүү хужааманж пздагуудд 20 жилээ алдчлаа шүүбас хажужгаарн дрхндцжгдцнманжхужаапздагуудхажууднмбасюувээ дрхндбас өчнөөнманжхужаапздагуулбншдэмуу **р*н пздагууд бас

Avatar

Нэргүй 2026-05-18 202.9.40.166

ичхгүыхудлаоаагаадбгаашдэ.

Avatar

Нэргүй 2026-05-18 202.9.40.166

дрхныгээд дрхныхн дрхнд дрхныхн ажллдг ажлх ёстой юмшг гээд шаагаад бсн ихэнхн нь энд тэндээс ирсн ичж үхмээх юм дрхнд хужааманжууд бас аымр үүрлснхужааманжуудхужааманжда ашгтаыгаар ашглх ашглхтай гргууд олнжил үхл алдж үхл ханхлаа да.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж