МАН доторх зөрчил тэмцэл чинээндээ тулж, Ерөнхий сайд Н.Учрал, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын хоорондын тэмцлээр тэсрэлт хийн МАН-ын цагаан байрыг дэлбэлэх шахам байхад Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын захирагчаас чөлөөлсөн нь фракци хоорондын дотоод зөрчилтэй холбоогүй” гэж мэлзэх нь тэр. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал хэзээний зодооныг эхлүүлчихсэн байхад генсек нь мэлзэх нь мэдрэмжгүйн дээр үнэнийг хэлэх зүрх зориггүйг харуулав. Ийм генсектэй нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэж байхгүй. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал араа бодохгүй бол асуудал ирэхэд генсек нь галын шугамыг хаяад зугтахаар байгааг түүний дээрх байр суурь илэрхийлж орхив.
Намын гал тогоог хариуцна гэдэг чинь намын даргынхаа өмнөөс гал аваад гал ус руу ороход ч бэлэн бэлтгэгдсэн улстөрчийг хэлдэг. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт тийм харизм алга.
МАН түүхэндээ ийм сулбайсан Ерөнхий нарийн бичгийн даргатай ч байгаагүй л юм даа, өнгөрчээ.
Яг үнэндээ Засгийн газар нь махны бодлогоо алдчихсан байж, Улаанбаатар хотын захирагчийг махны үнийн өсөлтийг хязгаарласангүй гэх шалтгаанаар огцруулна гэдэг үнэндээ онигоо шүү, Ерөнхий сайд аа. Одоо тэгээд нөөцийн махыг хонины махыг нэг кг-ыг нь 13 мянган төгрөгөөр, үхрийн мах 1 кг-ыг нь 15000 төгрөгөөр борлуулахын тулд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 10 тэрбумын татаас гаргаж зохицуулна гэдэг юу гэсэн үг вэ. Зуны дэлгэр цаг ирж байна, төр татаас гаргах шаардлагагүйгээр малчид өөрсдөө хонио Улаанбаатар хот руу портер машин дээр ачиж авч ирээд зардаг үе шүү дээ. Хөрсөн дээрээ бууцгаа, 10 тэрбум төгрөг эцсийн эцэст татвар төлөгчдийн мөнгө шүү сайд нар аа.
Г.ХОРОЛ
3,576.03

















































Оюун 2026-05-18 59.153.115.168
юун татаас өгөх. дандаа солиотой шийдвэр гаргаж байх юм.
Нэргүй 2026-05-18 43.242.242.59
Г.Хоролоос тэнэг хүн гэж хаана байдаг юм бэ. Намынхаа дотоод хагарлаа бусдад зарлаад явдаг тэнэг хүн байх уу. Битгий Хоролмаа зан гаргаад бай.Чи бусдад заах нь дутаж гэнэ
Иргэн 2026-05-18 202.21.105.22
Ардчилсан нам нь дээрээ.
mgl 2026-05-18 103.9.90.131
хөөрхийдөө өрөвдмөөр л юмдаа
Нэргүй 2026-05-18 66.181.160.116
содбаатар бол аймшгийн том хулгайч, аюултай хор найруулагч, хутган үймүүлэгч нөхөр. үйлийн үр нь ирнэ дээ ирнэ.
зочин 2026-05-18 66.181.184.219
Жинхэнэ хулгайч луйварчид АН дотор л төрж үрждэг,Энэ намыг анх ийм хүмүүс л буй болгосон, Одоо ч энэ л хэвээр,Төрд гарах бүрдээ эдийн засгийг сүйрүүлж, төрийн данс улайлгаж, өр зээлэнд оруулж ,иргэдийн амьдралыг тартагт нь тулгал хүндрүүлээд л хамаг хөрөнгөө авч гадаадад рүү зайлдаг түүхтэй, Монголын хамаг баялагийг хэдхэн хөрөнгөтний гарт өгсөн,Хувьцаа гэх хоосон цаасаар иргэдийг хуурсан луйварчид
Нэргүй 2026-05-18 202.179.11.230
Ene nam AN araas orj n**** bolson. Ashgui ashgui, udaa ard tumnee gesen nam garch irvel boloh ni.
Монгол инженер 2026-05-18 202.131.230.163
АН гэж нэг ховч авгай шиг нам бна аа? яанаа 30 жил хов ярьж суулаа. хөөрхий дөө.. Ийм бадлаар сонгуульд ялна гэж боддог байх даа. Мөн өчүүхэн боловсрол муутай боловсон хүчинтэй, хулгайч, эрүүгийн элемент шантаажаар дүүрсэн нам. 30 жил ардын намыг мууллаа. үр дүн нойл. энэ намд бодлого боловсруулдаг лидер байдаггүй юм байх даа.
Нэргүй 2026-05-18 202.70.43.34
ТӨР нь ингээд Элдэв Муу Үйл хийгээд байхаар ХУВИЙН ХЭВШЛҮҮД нь хүртэл Ард Иргэдийгээ залилаад чадаад байх юм, өнөөдөр Орон сууцны захиалга авах нэрээр Залилан гадуур ид цэцэглэж бна энэ улсад …..яалтай нээрэээ
зочин 2026-05-18 59.153.86.82
МАН. улс орныг удирдан авч явж чадахгүй дампуурч. байгааг бид олон үйл явдлаас харлаа . одоо УИХ ыг тарааж дахин сонгууль явуулах хулгай ,луйварт нэр нь холбогдогчдыг дахин сонгохгүй мөнгөөр саналаа худалдахгүй шудрага улс орны төлөө зүтгэх сэтгэлтэй , мэдлэг боловсролтой хүмүүст эрх мэдэл улс нийт олны ирээдүйг даатгах .нь нэн чухал цаг үе ирлээ .
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-05-18 103.212.118.240
НЯМБААТАРЫГ ОГЦРУЛСАНД ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН НЬ АН-ынхан гээд хүмүүс ярих юм.Яагаад гэхэд, өмнөх сонгуулиар АН-ынхан хотод Нямбаатарт далаараа цэвэр тавиулсан учир ТҮҮНЭЭС ЖИЙРХЭЭД БАЙГАА ЮМ ГЭХ ЮМ.ОРОНД НЬ БОЛСОН ХҮН НЯМБААТАРЫН ДАЙТАЙ АЖИЛЛАВАЛ БОЛОХ БИШ ҮҮ ГЭХЭД, НЯМБААТАР ШИГ ГАЛ ӨӨРТӨӨ АВЧ, ЭРСДЭЛ ҮҮРЧ АЖИЛЛАХ ТИЙМ ХҮН ДАРГА БОЛОХГҮЙ. ХОТЫН ЭНЭ ЭХ ЗАХГҮЙ, АЛИЙГАА АЛДСАН АЖЛУУДЫГ ЦЭГЦЛНЭ ГЭДЭГ ХЭР БАРГИЙН ААВЫН ХҮҮГИЙН ХИЙХ АЖИЛ БИШ ГЭХ ЮМ.
Нэргүй 2026-05-18 59.153.87.21
Энэ нөхөр өөрөө бөөн будлианы автор , хов хорыг найруулагч эзэн учраас өөрийгөө барьж өгөхгүй байхаа эрхбиш мэдэх байлгүй
Нэргүй 2026-05-18 103.29.144.170
Содбаатар гэдэг ЖДҮ-ийн хулгайч ЕНБ-ийн дарга нь болохоор МАН үнэн дампуурчихсан.Бага хурлын гишүүдийн дийлэнх олонх нь дан хулгайч,авилгачид.
Үнэхээр Монголын Авилгачдын Нам нэрэндээ тохирно
Нэргүй 2026-05-18 66.181.178.189
МАН-ын даргаар буруу хүн дэвшүүлжээ. Бодит амьдрал дээр өөрийгөө хэн гэдгээ нотолсон олон түмний итгэлийг хүлээсэн НЯМБААТАРЫГ дэвшүүлэх байж Со даргаа. Учрал олон түмний итгэлийг хүлээж чадахгүй хүн гэдэг нь эхнээсээ харагдэж эхэллээ. МАН-ын гишүүний эхний шаардлага сайныг дэмжигч/ оптимист үзэлүй шударга тууштай биш харимхай , атгаг атаархуу, э/з-ийн болон удирдах ажлын чадваргүй .МАН-ын УЗ энэ асудлыг хэлэлцэж яаралтай шийдэхгүй бол манай намын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь.
Зочин 2026-05-18 202.126.91.107
Мэргэшсэн хорчин, мэргэшсэн хулгайч.
Нэргүй 2026-05-18 182.19.147.84
Хэ хэ, үндсэн шалтгаан нь нямбаатар ба түүний багийнханы хулгай, дураараа авирлалтаас болсон байхаа.
зочин 2026-05-18 66.181.184.219
АН-ын гол зорилго бол монголын эдийн засгийг унагаж,иргэдийн амьдралыг хүндрүүлж ,хамаг бурууг одоогийн төрд ажиллаж буй хүмүүст тохох Засгийн эрхийг луйврын аргаар авах, Төр засгийн удирдлагад ажиллаж буй бүх хүмүүс рүү араатан мэт дайрна,Гөрдөж гүжирдэнэ Нэр төрийг нь унагах бололцоот бүхнийг хийнэ,Хүндрэл дээр хүндрэл үүсгэнэ,Хамгийн гол нь засгийн газрыг байнга унагаж ажиллагаагүй болгох, Хагалах бутаргах,Самуун өдөөх,Иргэдийг төрийн эсрэг турхирах,Хөрш орнуудтай тогтоосон харилцааг хүйтрүүл
зочин 2026-05-18 66.181.184.219
Гадаадынхаас дотоод дайсан хамгаас аюултай гэдэг
Нэргүй 2026-05-18 202.126.88.137
Энэ Ардын Нам одоо БОЛИОСОЙ бараг Завсаргүй 20 жил Засаглачихаад…..Гонгинолдоод Бусдаас Бурууг эрэн худлаа жүжинэ
зочин 2026-05-18 66.181.184.219
Тэгээд барууны тавиул, хоёр хөршийг үзэн ядагч, хэдхэн хүнийг баяжуулж олонхыг хоосруулах,баян хоосны ядгааг ихсгэх, мөлжлөгийг гааруулах ,нийгмийн өмчийг идэж ууж, эдийн засаг,иргэдийн амьдралыг хүндрүүлэх зорилго бүхий, голдуу луйварч,үл бүтэх этгээдүүдээс бүрдсэн АН-ыг төрд гаргах хэрэг үү, Монголчуудыг мал гэж бүү бод
Хүрэлийн нохой 2026-05-18 66.181.190.200
Энэ нүүрний ард их юм бий дээ
Нэргүй 2026-05-18 66.181.177.112
УЧРАЛ УХРАЛТ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АХИЖ МАН СОГОХГҮИ ГЭДЭГТ 100%,БОЛГОЖ ӨГЛӨӨ
Нэргүй 2026-05-18 66.181.189.36
МАНгхсынёзодоон монголын зовлон
Нэргүй 2026-05-18 66.181.160.93
" Нялх Сэнгүүм " гэж нэг хэллэг хаасайгүй хэрэн тэнүүчлэх болсон . Уг нь бол алдартай түүхэн бие хүний нэр байх . МАН – ын засаглалын үед болчимгүй , боловсролгүй , амьдрал мэдэхгүй , тэгэхдээ бас аархуу – атаархуу удирдагчийн нэр түүхэнд үлдэх вий …
Зочин 2026-05-18 192.82.92.42
Хотын дарга гэж дээ, солих цаг болсон! Учрал зоригтой, шийдэмгий бна.
Бат 2026-05-18 66.181.179.19
Ж.Энхбар гэж эргүү дагз байна шүү. аав нв сайд байсан огт хамаагүй шүү. Газар ХХК-ын хүн шүү. амьдрал мэдэхгүй иймэрхүү жулдрайнуудаар эндийн засагаа бариулахаар мах гэлтгүй бүх салбарт уналт болж байна.
Нэргүй 2026-05-18 202.55.188.42
мэдээжийн гал авч явж чадахгүи ш дээ ..зүгээр л риотинтод суудал засч өгч бга нохои..ирэх сонгуулиар риогоос оджаргалаас баярмаагаасаа их наядаар нь мөнгө аваад Элбэгдоржийн араас алга болно..харж л бгараи
зочин 2026-05-18 66.181.187.101
Мах гадагш гаргаж байгаа учраас ийм болж байна. Мах гаргах нь зөв. Харин ХААЯ ер нь бодлогоо алдчихаад байна. Улс бодлогоо алдаад байна шүү дээ.
Нэргүй 2026-05-18 103.80.211.52
Жилд зүй бусаад 3-5 сая мал хорогддог. Монголчууд хичээгээд хичээгээд жилд 1 сая малын мах гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр махны үнэ экспортоос шалтгаалаагүй.
Нэргүй 2026-05-18 66.181.186.189
Хөдөө аж ахуйн яам гж байгаагүй учраас