AI ба дэлхийн монгол хүн номын нээлт өнөөдөр /2026.05.18/ боллоо
Хиймэл оюуны эрин үед монгол хүний үнэт зүйл сэтгэлгээ хөгжил дэвшлийн талаар өгүүлэх AI ба дэлхийн монгол хүн ном уншигчдын гарт хүрлээ. Уг номыг зохиолч Гэрэл Сараана бичиж, нийтлүүлсэн. Түүний энэхүү бүтээл нь технологийн хурдацтай өөрчлөлтийн үед монгол хүний мөн чанар, оюуны сэргэлт дэлхийд өрсөлдөх чадварын тухай шинэ өнцгөөс харж бичсэнээрээ онцлог болсон байна. Мөн хиймэл оюун хүнийг орлох биш харин хүн өөрийн ухаан үнэт зүйл, суралцах чадвараараа илүү хүчирхэгжин хөгжих боломжтой гэдгийг тусгаж өгчээ.
Зохиогч Гэрэл Сараана нь хувь хүний хөгжил, сургалт, үндэсний брэндийн чиглэлээр ажилладаг сургагч илтгэгч, зөвлөх юм. Тэрбээр, хувь хүний хөгжил, үндэсний үнэт зүйл, орчин үеийн сэтгэлгээний шинэчлэл зэрэг асуудлыг хөндөн ажилладаг. Энэхүү номоороо хиймэл оюуны эрин дэх монгол хүний үүрэг, боломж хариуцлагын талаар уншигчдад шинэ бодрол өгөхийг зорьжээ.




3,576.03






















































Зочин 2026-05-18 202.131.230.163
Баяр хүргэе Монголын ирээдүй хиймэл оюун ухаан л бна. Нүүдлийн мал аж ахуй алсран одлоо. Үйлдвэрлэгч байсан ард түмэн хэрэглэгч ард түмэн боллоо. одоо "дөрвөлжин хараас" салахаа больсон өнөөгийн залуу үеийн талхны мөнгөө олох ганц зам AI