Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад багтсан 130 гаруй мянган иргэн нас баржээ. Уг шийдвэр нь анх 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн цаг үед амьд байж, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Монгол Улсын бүх иргэнд энэхүү эрх нээгдсэн юм. Харин тус хугацаанаас өмнө нас барсан иргэд болон сүүлийн үеийн бүртгэл буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэх албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Хувьцаа эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний эзэмшиж байсан хувьцаа болон хуримтлагдсан үр ашиг нь төрийн дансанд хадгалагдсаар иржээ.
Нас барсан иргэдийн нэр дээр 2019 оноос хойш нийт дөрвөн удаа хуваарилагдсан ногдол ашгийн хэмжээ хэдийнэ 66 орчим тэрбум төгрөгт хүрч, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд (ҮЦТХТ) хуримтлагдсан байна.
Иргэний хуульд заасны дагуу нас барсан иргэний эзэмшиж байсан 1072 хувьцаа болон түүний ногдол ашгийг хамаарал бүхий гэр бүл, хууль ёсны өв залгамжлагч нарт нь тэнцүү хэмжээгээр олгохоор зохицуулжээ.
Хууль ёсны өвлөгчдийг зэрэглэлээр нь авч үзвэл нэгдүгээр зэрэгт төрсөн болон үрчилж авсан хүүхдүүд, хууль ёсны эхнэр эсвэл нөхөр багтах бөгөөд тэдгээр хүмүүс өвийг ижил хувиар хувааж авах эрхтэй. Хэрэв аль нэг иргэн өөрт оногдох өвөөс татгалзахыг хүсвэл өөрт хамгийн ойр байрлах нотариатын газарт очиж өвийн татгалзлаа баталгаажуулах шаардлагатай. Энэ тохиолдолд өв нээсэн газрын нотариатч цахимаар мэдээллийг татан авч, үлдсэн өв залгамжлагч нарт, өв залгамжлалын гэрчилгээг бичиж өгөх замаар зохицуулдаг байна.
Өв залгамжлагчид нас барсан ар гэрийнхээ хүний хувьцааны үлдэгдэл болон ногдол ашгийн хэмжээг шалгахын тулд заавал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд биеэр очих шаардлагагүй болсон нь иргэдийн цаг хугацааг хэмнэж буй юм.
Учир нь Монголын нотариатчдын танхимтай байгуулсан гэрээний дагуу холбогдох бүх мэдээллийг цахимжуулан нотариатчдад нээлттэй болгосон тул иргэд шууд нотариатын газарт очиж мэдээллээ бүрэн харах боломжтой.
Мөн үүнээс гадна ҮЦТХТ-ийн 15-89-89 гэсэн тусгай дугаарт нас барсан иргэний Регистрийн дугаарыг (РД) крилл том үсгээр бичин мессежээр илгээж, хувьцааны үлдэгдэл болон хуримтлагдсан ногдол ашгийн тоон мэдээллийг шууд хүлээн авч шалгах боломжтой. Түүнчлэн хувьцаагаа өвлөн авах иргэд гэр бүл дундаасаа хэн нь өвлөн авахаа албан ёсоор тогтож, нотариатаар баталгаажуулснаар өөрийн үнэт цаасны дансанд хуримтлагдсан өмнөх жилүүдийн ногдол ашгаа саадгүй авах бөгөөд цаашид ч уг хувьцааг эзэмших эрхтэй болох аж.
3,576.03





















































xaanaas ursen, xylgain Kamer, texniceer tivdeen OBS.XT 2026-05-19 66.181.177.89
busines xuideg gazarlyygaa yabaa,
Нэргүй 2026-05-19 203.23.49.145
луйвар талдаа болох байхоо
Зэндмэнэ 2026-05-19 202.55.186.137
Ширхэг ш дээ! 1072-хон ширхэг хувьцааны асуудлыг шийдэж ядаад байх юу байна. Ер нь бол өвлөх хөрөнгө. Өвийн хуулийн зохицуулалтаар хувьцаа нь эрх бүхий этгээдэд шилжинэ. Хувьцаа нь шилжсэн юм чинь ногдол ашгийг нь авч л таарна. ккк Яагаад ийм сонин юм бэ? Ард түмнийг боловсролгүй, тэнэг гэж боддог юм уу? Хар масс гээд нэрлэчихсэн, хуураад тэнэгтүүлээд байж бн гэж бодоод байгаам бх даа?ккк Тэгсэнээс ЭТТ-г ХК болгоод хувьцааг нь Хөрөнгийн биржээр арилжаал!