РЖД буюу “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн "Гэгээн Пантелеймон" эмнэлгийн галт тэрэг 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Монгол Улсад ажиллахаар өнөөдөр ирлээ. Уг галт тэргийг угтан авах ёслол Улаанбаатар зорчигч тээврийн төв буудал дээр болов. Ёслолын ажиллагаанд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага, Эрүүл мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ОХУ-ын Элчин сайдын Яамны элчин зөвлөх А.В.Ивахин зэрэг албаны хүмүүс оролцлоо.
“Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг нь манай улсын төмөр замын дагуух өртөө зөрлөгийн төмөр замчид, нийслэл, аймаг орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Энэхүү хүмүүнлэгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг болон ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг санаачлан зохион байгуулж байгаа юм. Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд мэргэжлийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалттай 14 вагоноос бүрддэг энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм.
Эмнэлгийн галт тэрэгний эмч, эмнэлгийн ажилтнууд нь дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийхээс гадна өндөр нарийвчлалтай ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентген оношилгоо хийж, түргэвчилсэн лабораториор шинжилгээ авна.
ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ХУВААРЬ:
Эмч нарын үзлэг, оношилгоо дараах өртөөдөд доорх өдрүүдийн 08:00-18:00 цагийн хооронд явагдана:
Замын-Үүд-1 өртөөнд 5 дугаар сарын 19, 20-нд;
Сайншанд өртөөнд 5 дугаар сарын 21, 22-нд;
Чойр өртөөнд 5 дугаар сарын 24, 25-нд;
Улаанбаатар-1 өртөөнд 5 дугаар сарын 26, 27, 28-нд;
Зүүнхараа өртөөнд 5 дугаар сарын 30, 31-нд;
Дархан-1 өртөөнд 6 дугаар сарын 1, 2-нд;
Сүхбаатар өртөөнд 6 дугаар сарын 3, 4-нд.
/Үзлэг, оношилгоо хийлгэх хүмүүс Төмөр замын төв эмнэлгийн харьяа тухайн өртөөний эмч нарт бүртгүүлж үзлэгийн цаг авна.
3,576.03






















































Нэргүй 2026-05-18 202.55.191.130
убтз үйлчилгээгээ сайжруулахаа л бодмоор. нүүрс түлдэг вагонууд чинь нүдний булай гэгч л байна шүү дээ. энэ үзлэг бол яахав. эмээ өвөө нь тэмбүүтэй байсан гаруудад боломж гарлаа шүү.
ОЯ нар орос ахдаа очоорой 2026-05-18 202.126.89.211
нөгөө өвөө эмээгийнхээ тэмбүүг эмчлүүлсэн удамшлын согогтой оркууд очиж туршилтандаа ороорой.наад хэдэн танай хулмаст орос ах эгж нар чинь бурангуй харанхуй монголыг гийгүүлээд ирлээ гэх маягын юм донгодноо .яс юмандаа бол монголын эмчилгээ үйлчигээ наад вагоноор явж байгаа хэсүүл хэдэн оркоос хамаагүй илүү гарсан гэдгийг засуулсан эзэндээ хайртай хэдэн орк нь ойлгохгүй лдээ.яваад туршилтандаа ороорой нүүрс түлдэг 50иад оны салж унах дөхсөн орос монголын хамтарсан төмөр зам эмнэлгийн наад захын
Нэргүй 2026-05-18 103.57.94.14
Украйнд очиж тусламж үзүүлээч !
Зочин 2026-05-18 59.153.87.54
Манай орос ах гэж ярьдаг ояа ацнууд тэмбүүгээ очиж эмчлүүлээрэй.. сайхан боломж шүү
Нэргүй 2026-05-18 103.57.93.30
хүмүүнлэг энэ тэр яах вэ. хуучирч муудсан вагонуудаа шинэчлээчээ
Төмөр замчмн 2026-05-18 66.181.187.94
Яг үнэн .
Уншигч 2026-05-18 66.181.187.94
УБТЗ- н эмнэлэгээ өөд татаж тоног төхөөрөмжөө сайжруулах хэрэгтэй шүү. Төмөр замын нэгдсэн төв эмнэлэг шиг балгас болох шахсан эмнэлэг монгол улсад байхгүй гэж хэлэхэд хэлмджхгүй болов уу . Хадөө орон нутгийн эмнэлэг иим байхгүй . 1950-аад оны хуучин эмнэлэгээ засаж өөд нь татаач ХЭРЛЭН даргаа жил бүр замын даргын үзлэгийн хаагуур нь явж өнгөрч бнаа Хэрлэн даргаа , замын удирдлагауудаа анхаарлаа хандуулаач . Эмнэлэгийн гадаад орчин зам талбай гэж ер алгаа нил шороо чулуу үүнийгээ тохижуулаач !