Кремлийг цэрэгжүүлэх Путины эрмэлзэл

Кремлийг цэрэгжүүлэх Путины эрмэлзэл

Кремлийг цэрэгжүүлэх Путины эрмэлзэл

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Брянск болон Белгород мужуудын захирагчдыг сольж, оронд нь цэргийн генерал болон Украины эзлэгдсэн нутгийн хуучин албан тушаалтныг томиллоо. Брянск болон Белгород мужууд нь дайнд хамгийн өртөж буй бүс нутгууд юм. Орос улс Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш хил дамнасан дроны довтолгоо, дэд бүтцийн халдлагад уг хоёр муж л хамгийн их өртсөн.

Брянскийн захирагч Александр Богомаз 11 жил, Белгородын захирагч Вячеслав Гладков таван жил уг албан тушаалыг хашжээ. Тэд жинхэнэ онцгой нөхцөлд өндөр үр дүнтэйгээр олон жил ажилласныхаа дараа өөрсдийн хүсэлтээр албан тушаалаас буусан гэж Кремль мэдэгдсэн байна.

Шинэ томилгооны дагуу олон одон медальтай армийн генерал Александр Шуваевыг Белгородын түр орлон гүйцэтгэгч, өмнө нь Украины эзлэгдсэн Луганск мужид ажиллаж байсан Егор Ковальчукийг Брянскийн түр захирагч болжээ. Путин өнгөрсөн долоо хоногт тэдэнтэй уулзахдаа Оросын хилийн бүс нутгуудын стратегийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

Улс төрийн шинжээчид энэхүү өөрчлөлтийн шалтгааныг авлига болон Оросын элитүүдийг улам цэрэгжүүлэх өргөн хүрээний оролдлоготой холбон тайлбарлаж байна.

Former Bryansk Governor Alexander Bogomaz (L) and former Belgorod Governor Vyacheslav Gladkov (R).

ГЛАДКОВЫН ҮЕИЙН БЕЛГОРОД

Белгородын захирагч асан Вячеслав Гладков орон нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй нэгэн байв. Оросын бүс нутгийн удирдагчид дундаас олонд хамгийн их танигдсан нь Гладков гэхэд болно. Тэрбээр дроны цохилт зэрэг цаг үеийн мэдээллийг телеграмдаа байнга нийтэлдэг байжээ. Түүний телеграм суваг 460 мянга гаруй дагагчтай буюу бүс нутгийн хүн амын 30 гаруй хувьд хүрнэ.

“Белгород муж байнга л Украины довтолгоо, ус, цахилгаан, халаалтын тасалдалтай нүүр тулж байсан ч Гладков маш нэр хүндтэй захирагч байсан. Ард иргэдийнхээ асуудалд санаа тавьдаг, ил тод захирагч гэсэн дүр төрхийг түүний багийнхан бүрдүүлж чадсан. Мэдээж иргэдийн санал гомдол бий. Гэсэн ч оршин суугчид түүнийг явуулахыг хүсээгүй. Авлигын дуулиан болон сүүлийн саруудын алдаануудыг нь үл хайхран ард иргэд түүнийг дэмжсээр байсан” гэж бие даасан орон нутгийн хэвлэл "Pepel"-ийн тэргүүн Никита Пармёнов хэлжээ.

Түүнийг огцрохоос хэдэн долоо хоногийн өмнө л Гладков албан тушаалаасаа буух гэж байна гэсэн цуурхал тарсан. Дөрөвдүгээр сарын дундуур тэр урт хугацааны амралт авч байгаагаа мэдэгдсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт Кремль албан мэдэгдэл гаргажээ.

Зарим эх сурвалж түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байж магадгүй гэж мэдэгдсэн юм.

Мөн "Meduza" цахим хуудсанд түүнийг дроны довтолгоо, интернет тасалдал болон Белгородын эдийн засгийн асуудлуудаас болоод туйлдаж дууссан гэж бичжээ.

Харин улс төрийн шинжээч Екатерина Шулманн "Захирагч Гладков өөрөө огцрох хүсэлт гаргасан гэдэгт би ядах юмгүй итгэж байна. Белгородын нөхцөл байдал түүний албан тушаалд анх томилогдож байсан үеийнхээс эрс өөр, аймшигтай болсон. 2022 оноос өмнөх баян чинээлэг, тайван Белгород мужийг одоо төсөөлөх ч аргагүй болсон" гэжээ.

Үүний зэрэгцээ Гладков болон Батлан хамгаалах яам зэрэг холбооны байгууллагуудын хооронд зөрчил байсан гэж үзэх хүмүүс ч бий.

Учир нь Гладков Украины довтолгоо болон хил нэвтрэн орж ирсэн ажиллагаануудыг үргэлж ил тод шүүмжилдэг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Холбооны аюулгүй байдлын албаны хүн бүхэн Гладковыг үзэн яддаг аж. Энэ үзэн ядалтын гол шалтгаан нь дроны довтолгооны талаарх мэдээллийн гол эх сурвалж болсон түүний телеграм хаяг байжээ. Телеграмдаа янз бүрийн мэдээлэл нийтлэхийг нь хориглосон ч Гладков үүнийгээ болиогүй. Гладков энэ үйлдлээрээ олон хүний амийг аварч байна гэж боддог байсан бололтой.

"Нэгдсэн Орос" намын нэгэн эх сурвалж түүнийг бусадтай сөргөөцөлдөмтгий, хүн бүртэй муудалдаж явдаг нэгэн гэж тодорхойлжээ. Гладков Ерөнхий прокурорын газар болон төрийн харилцаа холбооны зохицуулагч "Roskomnadzor"-той зөрчилдөж байсан удаатай аж. Ерөнхийлөгч Путин ч түүнд эргэлзээтэй ханддаг байсныг эх сурвалж хэлдэг.

2025 онд түүний орлогч Рустем Зайнуллин болон бусад хэд хэдэн бүс нутгийн албан тушаалтанд Украины хил дагуу хамгаалалтын байгууламж барихтай холбоотой авлигын хэрэг үүсгэжээ. Зайнуллины хувьд өнгөрсөн сард итгэл алдсан гэсэн үндэслэлээр албан ёсоор халагдсан байна.

Гладковыг албан тушаалаас буулгахдаа энэ үйл явдлыг түүний карьерын шинэ үе шат мэт харагдуулахыг зорьсон байж магадгүй аж. Үүний зэрэгцээ түүнийг авлигын дуулиан шуугианаас холдуулахыг зорьсон байж магадгүй юм. Ерөнхийлөгчийн засаг захиргааны ойрын эх сурвалжийн мэдээлснээр, 2023-2024 онд Гладков их сайн ажиллажээ.

Түүнийг дэвшүүлэх тухай яриа ч хүртэл гарч байсан аж. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Гладковыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар дэвшүүлж магадгүй. Эс бол Гүржээс салан тусгаарласан Абхаз бүсэд Оросын Элчин сайдаар ч томилж магадгүй байна.

БЕЛГОРОДЫН ШИНЭ ЗАХИРАГЧ АЛЕКСАНДР ШУВАЕВ ГЭЖ ХЭН БЭ?

Belgorod region Governor Alexander Shuvayev and President Vladimir Putin.

Шуваев Белгород мужид төрсөн бөгөөд Украины дайнд оролцож байсан нэгэн. Мөн Сири, Гүрж, Хойд Кавказ дахь Оросын цэргийн ажиллагаанд оролцож байсан жинхэнэ цэргийн хүн. Белгородын захирагчаар томилогдохоосоо өмнө тэрбээр “Time of Heroes” хөтөлбөрийн хүрээнд Иркутск мужийн дэд захирагчаар ажиллаж байжээ. Энэ нь дайнд оролцсон ахмад дайчдад төрийн өндөр албан тушаалд дэвших боломж олгох санаачлага юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн албан тушаалтнууд болон Белгородын оршин суугчид Шуваевын томилгоог гамшиг гэж үзэж байгаа аж.

Яагаад гэвэл Шуваев удирдахуйн хангалттай туршлагагүй, эсрэгээрээ цэргийн сэтгэлгээтэй хүн. Тиймээс дайны эгзэгтэй цаг үед Шуваев бүс нутгийг үр дүнтэй удирдах магадлал багатай гэж үзэж байна.

"Novaya Gazeta Europe" хэвлэлд мэдээлснээр, Кремль Шуваевыг томилогдохоос нь өмнө ч түүнд сэтгэл дундуур байсан аж. Тэрбээр чухал ажил хэргийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн учир Путинтэй хийсэн уулзалтад хангалтгүй оролцжээ.

Шуваев сайн муу эсэхээс үл хамааран энэ томилгоо нь элитүүдээ цэрэгжүүлэх гэсэн Кремлийн кампанит ажлын нэг хэсэг юм. Дайн болж байгаа учраас цэргийн хүмүүс давуу эрхтэй байх ёстой гэсэн санаа энд явж байна.

БРЯНСКИЙН ӨӨРЧЛӨЛТ

Богомазын огцролт болон Ковальчукийн томилгоо нь албан тушаалтнуудыг цэрэгжүүлэх энэ чиг хандлагатай яв цав нийцэж буй. Ковальчук Брянск мужид томилогдохоосоо өмнө Украины зүүн хэсгийн Луганск мужид ажиллаж байжээ. Москва энэ бүсийг өөртөө нэгтгэсэн гэдэг. Ковальчукийн томилгоо өмнө нь дайнд оролцохоос зайлсхийж байсан Оросын эрх баригч ангийн нэг хэсгийг Украины эзлэгдсэн бүс нутагт ажиллуулж, дайнд татан оролцуулсны дараа буцаж ирээд карьераа хэвийн үргэлжлүүлэх боломж олгож байгааг харуулж байна.

Ковальчукийн хувьд Шуваеваас ялгаатай нь удирдлагын туршлагатай. Тэрбээр Ханты-Мансийн автономит тойргийн орон сууц, нийтийн аж ахуй, эрчим хүчний газрын дарга, дараа нь Челябинск мужийн дэд захирагчаар ажиллаж байв.

Гэсэн ч Брянскийн оршин суугчид томоохон өөрчлөлт хүлээх хэрэггүй гэж ажиглагчид үзэж байна.

Брянск сүүлийн үед авлигын дуулианд багагүй холбогдсон. Тус мужийн хэд хэдэн албан тушаалтан сүүлийн жилүүдэд авлига, хээл хахуулийн хэргээр ял сонсчээ. Үүнд, Брянскийн дэд захирагч асан Александр Петроченко багтсан бөгөөд тэрбээр гуравдугаар сард 10 жилийн хорих ял авчээ.

Эцэст нь дурдахад, хоёр захирагчийг нэгэн зэрэг сольсон нь тийм ч нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх хэрэг биш. Путин харьцангуй нам гүм үеийг ашиглан ийм өөрчлөлт хийх нь бий. Ялангуяа хаврын нам тайван үе хамгийн тохиромжтой байдгийг шинжээчид хэлж байна.

Bryansk region Governor Yegor Kovalchuk and President Vladimir Putin.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- achaalluunt 2026-05-19 66.181.177.89

– ylcuun bankaap batalgaajyyl # ;

Avatar

- tergyynui y ; mikp. 2026-05-19 66.181.177.89

xyychnaapaa ybax, [ ] || ||[ ] ?

Avatar

marshryt ?Xot tulublultuin bodloggyi gatsaalt, daisgnsn gazar olgolt maanagyyd garshix 2026-05-19 66.181.177.89

CU xaasaigyi gatsaaj

Avatar

bysduin 2026-05-19 66.181.177.89

– ylcuun oplogoop tdxzz.

Avatar

English syrgyyli, Japan tovn xashaand,, xot Tulublultgyim 2026-05-19 66.181.177.89

gadni xymyys gadni baishind orognoj bna.

Avatar

oycjnoc nyraagch zam zasagch ,Nyraagchuin mungo ergyylelt 2026-05-19 66.181.177.89

ataat daisan

Avatar

Зочин 2026-05-19 202.131.230.163

Ардчилал гэх сүүлийн 30 жилд хоёр хөршөө муулах өвчнөөр Монголчууд өвчиллөө. үүнээс гарсан хөгжил, дэвшил, амьдралын сайжрал гэж бна уу? Байхгүй. Улам л доошоо оросн. Ертөнцийн хөгжлөөс сугарч хоцорсон. Хоёр хөрш маань хөгжлөөрөө биднийг хаяад тэнгэрт тулсан. Хүнийг муулах ийм л бна да. Түмэн минь.

Avatar

зочин 2026-05-19 66.181.184.219

Муулах биш үзэн ядагсад гээч, Хамаг хэрэгцээт зүйлээ хоёр хөршөөсөө зөөнө,Жаахан нүүрс зэсээ өгч амьжиргаагаа залгана Шатах тослох материал манайд өгөх орон оросоос өөр алга, Цэвэр хэрэглэгч орон ,Бусадтай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн манайд огт алга, Ийм атлаа хоёр хөршөө үзэн ядна, Фашистүүд дарангуйлагчид гэж ирээд л доромжлоно, Манай бараг бүх хэвлэл хоёр хөршийн эсрэг хашгарна, Барууны тавиулууд монголоор дүүрэн,

Avatar

Зочин 2026-05-19 59.153.87.54

дайнаа зогсоо

Avatar

зочин 2026-05-19 66.181.184.219

Барууны орнууд орос орныг нугаслах зорилгоор энэ дайныг өдөөсөн,Украины нацистүүдийг зориуд төрд нь гарган,8 жил бэлтгэж байгаад энэ дайнд ашигласан, Барууны түрэмгий хүчин орос хятадыг нугасалж дэлхийд ноён суух колони системээ сэргээх зорилтоосоо хэзээ ч буцахгүй нь илт байна, Түр амсхийж, дахин зэвсэглэж байгаад галыг улам хүчтэй дэвэргэнэ, Дайныг улам хүчтэй өдөөнө,Украины төрд нацистүүд байгаа цагт дайсагнал арилахгүй, Оросыг нугаслах оролдлого унтрахгүй,

Avatar

Нэргүй 2026-05-19 66.181.181.197

цэргийн дэглэм тогтоогоод,,,,,гулагаа дахин байгуулах юм байналдаа,,,,

Avatar

Нэргүй 2026-05-19 67.168.92.100

Түүнд нь чи шаачихав даа ха ха тэр улсын хэрэг чамд юуны хамаа бна аа

Avatar

Нэргүй 2026-05-19 202.70.43.34

mess makers of the World are Putin, and Trump

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж