Хятадын жүжигчин Хоу Шианг "хөгширдөггүй эр" гэж хочилдог. Тэр хэдийгээр 40 настай ч хүүхдийн дүр бүтээсээр байна. Хоу Шианы ээж жирэмсэн байхдаа хоол тэжээлийн дутагдалд орсны улмаас хүүхдээ дутуу төрүүлжээ. Улмаар Хоу Шиан төрөхөөсөө өсөлт муутай байсан ч авьяас чадвараараа шүүмжлэгчдийн амыг таглаж чаджээ. Хоу Шианы оношийг олон нийтэд ил тод зарлаагүй ч эх газрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний нөхцөл байдлыг дутуу төрөлт болон төрөлхийн хөгжлийн саатлын удаан хугацааны үр дагавар гэж тодорхойлсон юм.
Түүний өсөлт, дуу хоолойны өнгө есөн настай үеийнх дээрээ гацжээ. Өдгөө түүний өндөр 160 метр хүрэхгүй, царай төрх нь ч хүүхдэрхүү. Танихгүй хүмүүс түүнээс насыг нь, хаана сурдагийг нь асуух нь элбэг байдаг.
Хоу Шиан 2005 онд "Home with Kids" цувралд тоглосноосоо хойш олны анхаарлыг татаж эхэлжээ. Тус цувралд тэрбээр өөрөөсөө долоо дүү хүмүүстэй хамт бага сургуулийн сурагчийн дүрд тоглосон байдаг. Тухайн үед Хоу Шиан 19 настай байв. Дараа жил нь 20 настайдаа тэрбээр "Stepfather" цувралд 14 настай хүүгийн дүрийг бүтээжээ.
Хүмүүс түүний хүүхэд төрхийг сул тал гэж харах нь байдаг ч яг үнэндээ түүний хувьд давуу тал болсон гэж тэр ярьдаг. 26 насандаа тэрээр "Tunnel Warfare" кинонд ухаалаг, дэггүй хүүгийн дүрд тоглож, найруулагчаасаа "анхаарал булаагч" гэх хоч авчээ.
Тэрбээр 2013 онд Жао Ын гэх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд хүүхэдгүй байх сонголт хийжээ. Тэдний хуримын гэрэл зураг тухайн үедээ багагүй шуугиан тарьж бавй. Зарим хүн тэднийг эхнэр нөхөр бус ээж хүү хоёр шиг харагдаж байна гэж шүүмжилсэн юм. Гэсэн ч тэд олны шүүмжлэлд нугараагүй. Хоу Шиан гэрлэлтээсээ хойш кинонд тоглох нь харьцангуй багасчээ.
Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард "Zhanqi Ruhua" гэх түүхэн сэдэвт кинонд өсвөр насны цэрэг хүүгийн дүр бүтээжээ.
Хоу Шиан өнөөг хүртэл ямар нэг шагнал хүртэж байгаагүй. Мөн гол дүр гэхээсээ илүү ихэвчлэн туслах дүр бүтээдэг. Гэсэн ч үзэгч олон түүний тууштай байдал, авьяас чадварыг өндрөөр үнэлдэг ажээ.
3,576.03
















































Нэргүй 2026-05-18 66.181.182.188
Энэ одоо тийм сонин мэдээ юм уу. Харваас л хүүхэп биш царай байна даг
Зочин 2026-05-18 103.212.162.200
160 метр хүрэхгүй өндөртэй. Тооны нэгжээ мэдэхгүй хүмүүс өөрсдийгөө гоё нийтлэл бийчсэн гэж бодож байгаа байх даа. Хаана ямар боловсролын сургуульд сурсан нөхдүүд юм бол доо хөөрхий
Нэргүй 2026-05-18 59.153.84.3
Та нар одоо өөрсдөө юм уншиж, судалж олооч ээ. Радиогийн мэдээ хуулаад л суухын.