Засгийн газрын өнөөдрийн /2026.05.18/ ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
-Нөөцийн мах худалдаалах 600 гаруй цэг байгуулсан. Гэвч урьдчилсан байдлаар газар дээр нь хяналт шалгалт хийхэд ердөө 375 цэг ажиллаж байсан нь тогтоогдсон. Эдгээр 375 цэгээс 250 нь сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах ирээгүй гэдэг мэдээллийг өгч байна.
Бэлтгэн нийлүүлэгч компаниудаас асуудлыг тодруулахад, Улаанбаатар хотын ерөнхий менежерээс нөөцийн мах худалдаалахыг түр зогсоох чиглэл ирсэн гэх тайлбар өгсөн. Энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, махны үнийг зориудаар өсгөхийн тулд зохион байгуулалттай ажилласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн.
Одоогоор холбогдох байгууллагууд компаниудын нийлүүлсэн гэж мэдүүлсэн 1400 тонн мах бодитоор байгаа эсэхийг хүртэл шалгаж байна. Урьдчилсан байдлаар энэ хэмжээний мах байхгүй байж болзошгүй гэсэн дүн мэдээ гарсан.
Тиймээс Ерөнхий сайдын зүгээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах арга хэмжээ авч, тамга тэмдгийг түр орлон гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх ажлыг миний бие зохион байгуулсан.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үүсээд буй инфляцын өсөлттэй холбоотойгоор хариу арга хэмжээ авах тухай тогтоол баталлаа. Энэ нь зөвхөн өнөөдөр яригдаж байгаа нөөцийн махны асуудал биш. Цаашид мах бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд хэрхэн анхаарч ажиллах талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан.
Тодруулбал, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх, мөн 2025 онд байгуулсан гэрээнд заасан үнийг хадгалах шийдвэр гарсан. Ингэснээр хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгийн үнээр худалдаалах зохицуулалт үргэлжилнэ.
Мөн мах борлуулах явцад гарсан алдаа, зөрчлүүдийг засах арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан. Тухайлбал, И-баримтгүйгээр борлуулсан мах байгаа тохиолдолд нөхөн бүртгэж, нөөцийн махны нийлүүлэлтэд буцаан хамруулах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд борлуулагдсан махны тодорхойгүй хэмжээ И-баримтгүй гарсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1400 орчим тонн мах нэр бүхий есөн аж ахуйн нэгж дээр хадгалагдаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу эдгээрийг дэлгүүрүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулна.
Мөн нөөцийн мах худалдаалах хугацааг зургадугаар сарын 15 хүртэл байсныг долдугаар сарын 1 хүртэл сунгахаар болсон. Цаашид махны нийлүүлэлт, үнэ, хангамжийн асуудалд төр ямар хэлбэрээр оролцох талаар ч судалж ажиллана
Зохиомол үнэ тогтоож байгаа эсэх асуудалд Татварын ерөнхий газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран шалгалт хийхээр болсон. Махны үнэ хөөрөгдөж, зах зээлд зориуд нөлөөлсөн эсэхийг холбогдох байгууллагууд нарийвчлан шалгана.
Улаанбаатар хотын махны нийлүүлэлттэй холбоотой олон асуудал өмнө нь яригдаж байсан ч бодит хэрэгжилтэд хүрээгүй, эсвэл эхэлсэн ч дундаасаа зогссон тохиолдлууд бий. Иймээс хамгийн боломжтой, бодитой хувилбаруудыг сонгон хэрэгжүүлэх чиглэлийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр малчдын дунд яригдаж буй махны экспорт зогсоох талаар ямар нэгэн үг, өгүүлбэр тогтоол шийдвэрт тусгагдаагүй гэдгийг хэлье.
3,576.03






















































Зочин 2026-05-18 82.149.82.23
Махны үнэ тэнгэрт хадсан. Арай дэндлээ
Нэргүй 2026-05-18 103.212.117.69
Ene neg har sanaatai hogiin s***r haa yabsan gazraa har myyr gyilgej hamag amitnii dynd hor hymgaj yabah yam aa daa.herbee bahnii yniig zohion baigyylalttai osgoh gej zoried niilyylelmiig saatyylsan bol tyynii ezen SG R.Enhbayr shoo.Ene nohor byryy medeelel maraaj zah zeeld sfrfg noloolol bolohyits bedegdel hiisnees bolson baih magadlalmai!!!!
У. ням 2026-05-18 202.131.233.11
Шудрага өрөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байдаг юм уу, ёстой амьгүй албат ууд юмаа
Нэргүй 2026-05-18 66.181.160.60
зданууд өөрсдөө зохион байгуулалттай өсгөөд элий балай жүжиг найруулж малуудын тархи угаах хэрэггүй ээ бодиттой ажил хийлдээ
Зочин 2026-05-18 202.9.47.74
махны бизнест оролцож байгаа бүх хятадуудыг Монголоос гаргах улс төр ч байна уу.
Нэргүй 2026-05-18 202.179.11.230
hudlaa, hudlaa. ed nar ajil hiij chadahgui hognuud.
Нэргүй 2026-05-18 103.212.119.250
ардын намын зодоон улаан махруу хорвоо хөөрхий . урагшилдгүй дороо хий эргэдэг .байнга хэрэлддэг .алсын хараагүй хэдэн халтар эрчүүдээс болж манай улс үнэхээр ухрах цаашаа уруудаж бна даа . хэдэн хөгшчүүлийн саналаар л гарч ирдэгшдээ. одоо сонгуулийн насны хүн бүр хариуцлагатай баймаар бнаа . бараг30% нь саналаа өгдгүй байгаа шүү.
Нэргүй 2026-05-18 103.57.94.14
Махны үнийн өсөлтийн ард Женкогийн мафийн бүлэг бна.
Тэр нохой нөөцийн мах бэлтгэх мөнгө авчихаад өөрөө гуд арчихсан ! Тэгээд бас даалгасхаас нь илүү их мах бэлтгэс эх гээд троллуулаад байгаамаа, ичидгүй лаоар чнь !!!
Аймшигтай муу хүн, муухай хулгайч, Оросын тавиул !!!
Нэргүй 2026-05-18 66.181.179.249
хэ зохион байгуултгүй үнэ өснө гэж байхгүй дээ луйвар үгсэн хуйвалдах бохир улстөр ганц мах ч биш бүх хүний хэрэглээн дээр тийм л байгаа
Нэргүй 2026-05-18 103.29.144.170
Могой Энхбаярын Бодийн Баясгалангаар авсан 1.5 сая доллар хаачив
Нэргүй 2026-05-18 66.181.178.189
Статистик мэдээг харвал зөвхөн махны үнэ ч биш бүх өргөн хэргэцээний бараны үнэ сар тутам өсч байна. Үүнийг яаж зогсоож бууруулах вэ гэдэг асуудал ЗГ -ын гэрийн даалгавар. Ямарч байсан эххний сард Учрал ЕС үүрэггүй дүн авлаа.Энэ асуудал бол ер нь хатуу боорцог шүү ЕС .Учралд тийм э/з-ийн чадвар мэдлэг бий юу. Эхнээсээ болж бүтэж байгааг дэмжих байх гэсн олон нийтийн итгэлийГ хөсөрдүүллээ. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үг Учрал сана. МАН-ын нэрийг бүү гутаа.
.
иргэн 2026-05-18 66.181.188.108
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ажлаа хийгээгүй байна
Нэргүй 2026-05-18 103.212.119.206
Монголчууд зөвхөн мөнгө шүтсэн арчаагүй сэтгэхүйтэй болчихсон ш дээ!Яаж хялбар мөнгө олж баян болох вэ хаанаас цавчаа хийх вэ яаж ашиг олох вэ толгойд нь байгаа бодол ердөө энэхэн!Эрээний хужаагаас долоон дор болцгоосон!
Нэргүй 2026-05-18 66.181.190.200
Алиалагч, хоосон толгой 2 харагдав
Ардын Намын Үлгэр Хэзээ дуусах вээээ 2026-05-18 202.126.88.137
Ардын Нам өөрөө завсаргүй 20 жил Засаглачихаад Улс нь Хулгайч Луйварчидаар дүүрч Дампуураад байгаа аятай Үлгэр яриад сууцгахын…….
сонгогч 2026-05-18 202.9.46.110
Махны үнийн өсөлт бол ЗГ- г огцруулахад хангалттай үндэслэл мөн…." Эзэнгүй" улсад ийм замбараагүй, хорлон сүйтгэх ажиллагаа явагддаг байх…
Зочин 2026-05-18 59.153.112.191
Махны үнийг ЗГ з/б-тай өсгөөд тэрүүгээрээ шалтаглаж Нямбааатарыг огцруулах ажиллагаа явагджээ гэж ойлгох уу, хотын даргыг огцруулахад арай л хямдхан шалтаг болчих шиг, кк
Нэргүй 2026-05-18 202.179.26.230
Ер нь мах бэлтгэнэ гэж авсан мөнгөөр өөр юм хийсэн эсвэл махаа заралгүй үнэ өсгөх гэж зориудын хомсдол үүсгэсэн юм биш үү дээ. Сайн шалгах хэрэгтэй дээ, Бэлтгэсэн жаахан махаа хил давуулсан ч байж магадгүй
Нэргүй 2026-05-18 103.140.11.149
УЧРАЛ УХРАЛТ ХИЙЛЭЭ ИРЭХ СОНГУУЛИУДАД МАН БАЯРТАЙ БОЛНО ЕР НЬ ЭНЭ НАМД 10 ЖИЛ ИТГЭЛЭЭ АМЬДРАЛ САЙЖРАХ НЬ БҮҮ ХЭЛ МУУЖИРЛАА ИРГЭД СОНГОГЧИД ОО МАН ЫГ ЗАЙЛУУЛАХАА МАРТВАА
Нэргүй 2026-05-18 103.140.11.149
монполын эсрэг байгууллага хуучнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар нь АН ын нөгөө хэн билээ поп нөхрийн үед сүрхий ажиллаж байжээ. Үнэ гэнэт өссөнг уг нь энэ байгууллага л хянаж байх ёстой. Түгээлтийг хот хариуцна. Бэлтгэхийг нь хувийн компаниуд хийнэ ХААЯ хянах л үүрэгтэй л дээ
Нэргүй 2026-05-18 103.168.34.109
gutsooo Бүлтийчээд дандаа под
Нэргүй 2026-05-18 122.201.23.83
имперлистүүд орж ирээд махны үнэ өсгөсөн манай яруу алдарт МАН таслан зогсоосон юм байх.
Ардын сургаалиас 2026-05-18 111.220.91.125
Ухаанаа хэрэгтэй хэрэггүй мэдлэг төдийгөөр дүүргэсэн бол: Хардлага-Атаархал-Айдас-Талцал-Бардамнал зэрэг сөрөг чанарууд л тэндээс гарна, яг одоо бидний харж байгаа шиг. Тэгээд дээрээс нь боловсрол дутуу бол тамын тогооны үлгэр амилна. Улс төрчдөөс сурах юм их гарч байна даа, түмэн олон минь!
Нэргүй 2026-05-18 138.252.29.2
ойлгомжтой
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Нямбаатар юу гэж л хотын иргэдээ махаар таслах гэхэв, зохион байгуулалт, хяналт тавьж чадаагүй юм биш үү? 2026-05-18 103.212.118.240
Б.Энхбаяр юм зохиодгоо больмоор юм..ЗГ-ыг бүлэглэж огцруулахыг завдсан 2 этгээдийн 1 нь хил давж зугтсан. 1-ийг нь саатуулсан гэсэн чинь хил даваагүй, саатуулаагүй, IT-ийн 2 залуу байсан гэж мэдээлсэн.ОЭ хилийн газрыг зараад идсэн байна гэснээ огцрохоосоо 4 хоногийн өмнө газрыг зарсан байна гэсэн. ОЭ 4 хоногт газар зараад иднэ гэж юу байхав. АБ монголдоо байна уу, үгүй юу гэх мэтээр зориуд эргэлзээтэй юм ярьдаг. Одоо Нямбаатар хотын иргэдийн махны хангамжийг тасалдуулсан гэх гээд байна.
Нэргүй 2026-05-18 66.181.187.38
өвөө минь ээ, эргэлзэж байгаа чинь сайн ч буруу л бодоод бна даа. нөгөө талаас нь бодоод үзээрэй
Нэргүй 2026-05-18 59.153.115.54
мөшгөж мөрдөх хэрэгтэй.
Нэргүй 2026-05-18 45.84.137.105
Худалдааны хууль боловсруулна гээд 30 жил болов. Худалдааны яамгүй 30 жил болов. Энэ хугацаанд эрх мэдэлтнүүд, ченжүүд хагартлаа баяжив. Гадаад орнууд руу экспортлох барааны тоо төрөл нэмэгдсэнгүй, гадаад зах зээлийг үндэсний үйлдвэрүүдэд нээж чадсангүй. Худалдааны бодлогоын үндсэн хэрэгсэл болох Гаалийн байгуулллага Сангийн яамны доор татвар цуглуулахаас өөр зорилгогүй байгуулллага болов. Монгол Улс худалдааны бодлого, яамгүй улмаас эрх мэдэлтнүүд, ченжүүд, гадаад орнууд хожиж, ард түмэнхохиров
Зочин 2026-05-18 103.212.119.85
Ж.Энхбаяр хороо хутгаад л яваад бна уу. Ххаая-г нүүлгэсэн өөрийн өмчөө хамгаалсан🤣
тэнэгтэрч эхэллээ 2026-05-18 103.57.94.153
ЭНЭ нөхөр ч хүн бүрийг дайсан гэхээс цаашгүй. Ядарсан ерөнхий сайдын дуу хоолой.
Үнэн үг 2026-05-18 103.212.119.161
Махны үнэ зохицуулахад төр оролцохгүй гээд том том дуграад байсан Ж.Энхбаяр яасан үүрэг аваад нам байх чинь. Ийм хоёр нүүртэй, бантан хутгадаг худлаа гарууд сандал тохойлдож, төсвийн мөнгөөр машин унаж давхиж байдгаа боливол таарна.
Нэргүй 2026-05-18 64.119.29.146
Эргүү минь…Махны үнэ эрэлт, нийлүүлэлтээс хамаарна.. Намар 10 сараас хойш өссөн. 90 мянган тонн гадаадад гаргасан бна..
Зочин 2026-05-18 59.153.115.228
Энэ дандаа иймэрхүү зохиол ярьж, ард түмний тархийг угаадаг л***р шүүдээ. Нүдээ бүлтэгнүүлж ирээд худлаа шаана
Нэргүй 2026-05-18 103.229.123.173
ЭнКБЕРИЯ-гийн хоолоо олж иддэг арга нь тэр шүү дээ. Өөр зүйл чадахгүй шүү дээ.
Учрал гэх алиа пацаан-д: 2026-05-18 103.229.123.173
Үнэхээр алиа пацаан биш Ерөнхий сайд мөн л юм бол махны үнийг зориуд өсгөхөд голллож оролцсон өмхий төвд тайрдас жанхуу, хууль шүүхийг атгаж байгаа сагсуу ухна, эм си эсээс 10 тэрбумын хахууль авсан гахай зандка нарыг шоронд хийчих. Алиа пацаан биш юм чинь чадна биз дээ???
Уншигч 2026-05-18 66.181.180.153
Учрал чаддаг юм бол газрын тос боловсруулах үйлдвэрээ шалгаач. Тэнд жинхэнэ завхрал явагдаж байна.
Нэргүй 2026-05-18 66.181.177.112
МАН МАХ УХРАЛ 3 АДИЛХАН СОНСОГДОЖ БАИНА
зочин 2026-05-18 66.181.187.134
Хүүе ээ энэ Энхбаяр чинь ажлаа хийсээр байгаа юм уу.АТГазарт авилгал авсан материал нь очсон гээд байсан чинь шалгагдадгүй ээ. Тэгэхэд З. Энхболд гэхэд зүгээр шахуу байж,-2 жил суухаар болсон.Ялгаатай байна шүү.
Нэргүй 2026-05-18 66.181.186.189
Одоо энэ болзоүшүй гэдэг үгээ бүр март. Зохион байгуулалттай байсан. Хэдхэн хулгайч Толгойлогч нь Цоохор дээлт. Улстөрдөө л хулгай хийдэг юм байгаа биз, п… д иргэдийнхээ халаас руу гар дүрж эхэлсэн