“Тавантолгой түлш” ХХК-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Тавантолгой түлш” ХХК-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Тавантолгой түлш” ХХК-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас “Тавантолгой түлш” ХХК болон “Г…” ХХК-д холбогдох химийн хорт болон аюултай бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК нь шахмал түлшний барьцалдуулагч эдийн шинжлэх аргачлалыг нутагшуулах, туршилт хийх зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашигласан гэх хэрэгт шалгагдсан байна. Ингэхдээ Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодис ашиглах талаар холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй, мөн шинжээчдийн дүгнэлт гаргуулалгүйгээр нэр бүхий бодисуудыг хууль бусаар авч, хадгалсан гэж үзжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтдаг натрийн гидроксид, цууны хүчил, натрийн фторид, мөнгөний нитрит, иод, фенол, хүхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчил зэрэг нийт есөн төрлийн бодисыг 2024 оны наймдугаар сард “Г…” ХХК-аас хууль бусаар худалдан авч хадгалсан гэх үндэслэл тогтоогдсон байна.

Мөн “Г…” ХХК-ийг дээрх химийн бодисуудыг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар худалдсан гэж үзэн шалгажээ.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-19 103.229.122.108

Ганц химийн хорт бодис хадгалсан гнх нь бага. Иргэдийг хоморголон устгасан гэдэг үндэслэлээр ганц нэг үүрэг гүйцэтгэгчийг биш нүдэн балай чихэн дүлий байсан төр засгийн дээд удирдлагууд сайд дарга нарыг хүмүүс угаартаж үхэж эхлэхэд зогсоогоогүй гээд ЭМЯ-ныхан гэх мэтээр олон хүнээс ял асуух цаг болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж