АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 17-нд иранчууд хурдтай шийдвэр гаргахгүй бол цаг дуусч байгааг сануулсан билээ. Энэ заналхийллийн дараа иранчууд эсэргүүцлээ илэрхийлэн гудамж талбайдаа гарч эхлээд байна. Нийслэл Тегераны чинээлэг дүүрэгт Ираны далбаа намируулсан олон "Америк сөнө" хэмээн хашгирч байна. Гудамжны худалдаачид хүртэл эх оронч сэдэвтэй бейсболын малгай, тэмдэг зэрэг эд зүйлийг зарж байна.
Ираны далбааны өнгөөр будсан нүдний шил зүүсэн нэгэн эмэгтэй яриа өгөхдөө "Би эх орон, ард түмнийхээ төлөө амиа золиход бэлэн байна. Манай ард түмэн, цэрэг армийнхан бүгдээрээ адилхан амиа золиослоход бэлэн, бүх зүрх сэтгэлээрээ тулаанд бэлэн" гэжээ.
"Цөмийн болон пуужингийн технологи нь манай хилтэй л адил бидэнд чухал. Тиймээс бид үүнийгээ хамгаалах болно" гэсэн бичигтэй лоозонг нэгэн эр барьжээ. Тэрбээр "Бидэнд тэсрэх бөмбөг биш цөмийн хүчин чадал, цэвэр эрчим хүч хэрэгтэй. Бидэнд тэсрэх бөмбөг байхгүйг Трамп мэдэж байгаа. Гэсэн ч тэр бидэн рүү дайрч байна" гэх аж.
Дубайд өсч төрсөн Фатима ярихдаа "Энэ дайн дуусаагүйг бид мэдэж байгаа. Трамп яг үнэндээ хэлэлцээ хийхгүй. Тэр яг үнэндээ та нар миний хэлснийг л хий, үгүй бол та нарыг зүйл дуусгана шүү гэсэн байр суурьтай байгаа. Хэлснээр нь хийлээ ч тэр бидэн рүү дайрах л болно" гэжээ.
Телевизээр хүртэл буу барьсан нэвтрүүлэгчид зэвсэгт хүчний уриалгыг дамжуулах болжээ. Тэр бүү хэл, төрийн мэдлийн "Ofogh" сувгийн эрэгтэй хөтлөгч Хуссейн Хуссейни шууд нэвтрүүлгийн үеэр студи дотор буу буудаж үзүүлсэн байна. Түүнд Исламын хувьсгалт гвардын гишүүн буугаар хэрхэн буудахыг зааж, нэвтрүүлэгч эр ч тааз цоо бууджээ.




3,576.03






















































Нэргүй 2026-05-18 103.212.119.235
ИРАНЫ ДАЙН ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШХИ 80 ХОНОГТ АНУ 85 ТЭРБУМ ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ГЭНЭ ЭЭ. МОНГОЛЫН ДНБ-ИЙГ 2 НУГАЛСАН ИХ ХӨРӨНГӨ. ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ. АМЕРИК ДУНДААСАА МӨНГӨ ЦАВЧИНА ГЭЖ БАЙХ УУ.
Нэргүй 2026-05-18 108.171.103.244
cnn гэчжээ хаха
Нэргүй 2026-05-18 66.181.176.238
Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.
Нэргүй 2026-05-18 202.126.89.67
Ердөө саяхан даа Хойдуудын ямбий дрон Сөүл дээгүүр хэдэнтээ эргэлдээд буцаад явахад нь Өмнөдүүд сөнөөх гээд нисдэг тэргээ хөөргөсөн чинь нөгөөх нь юунаас ч болсон юм бэ удирдлагагүй болж сөнөөд экипажийн цэргүүд нь бурхан болоод нөгөө дрон нь хойд руугаа амар амгалан нисээд буцсаныг санахгүй байна уу. Тэрнээс болж Өмнөдүүд нилээд хэдэн генералаа авч хаясандаг. Тэр айхтар хамгаалалтын систем нь огт ажиллаагүй ш дээ😅
Нэргүй 2026-05-18 192.82.64.217
Гэхдээ бүх иранчууд б** буудахыг сурч, дайнд бэлтгээгүйг хэлье. Зарим нь задгай кафед ном уншиж, цай ууж, болзож цагийг өнгөрөөж байна. Тэд дайн дажингүй улсад амьдрахыг хүсч байна. гэж НЬЮС МН бичжээ. Гэхдээ АНУ ИЗРАЙЛ дайралтаа зогсоохгүй тул тэдний хүсэл талаар болнодоо.