Кванжүгийн бослогын үнэнийг гуйвуулсан мэдээллийн тоо 200 хувиар өсчээ

Кванжүгийн бослогын үнэнийг гуйвуулсан мэдээллийн тоо 200 хувиар өсчээ

Кванжүгийн бослогын үнэнийг гуйвуулсан мэдээллийн тоо 200 хувиар өсчээ

Өмнөд солонгосчуудын зүрхэнд гүн бат шигдэн үлдсэн Кванжүгийн бослогын 46 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөртэй холбоотойгоор ардчиллын төлөөх хөдөлгөөний үнэн мөнийг гуйвуулсан худал мэдээллүүд цахим орчинд ихээр таржээ.

"May 18" сангийн тавдугаар сарын 17-нд нийтэлснээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Кванжүгийн бослогын бодит үнэнийг гажуудуулсан, доромжилсон агуулгатай нийтлэл, сэтгэгдэл, бичлэгийн тоо 5182 хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 200 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ерөнхийлөгч агсан Чун Ду Хваны удирдсан цэргийн хунта улс орон даяар онц дэглэм тогтоосныг ард иргэд эсэргүүцэж, 1980 оны тавдугаар сард есөн өдрийн турш жагссан байдаг. Ард иргэдийн жагсаал хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарсны улмаас олон зуун хүн амиа алдаж, сураггүй болсон. Тиймдээ ч энэ үйл явдлыг түүхэнд Кванжүгийн бослого гэхээсээ илүү Кванжүгийн аллага, хядлага гэж нэрлэдэг.

Бослогоос хойш олон арван жил өнгөрсөн ч зарим хэт барууны үзэлтнүүд цахим орчинд түүхийг гуйвуулсаар байна.

Цахим орчин дахь худал мэдээллийг гурван төрөлд ангилж байгаа аж. Үүнээс хамгийн түгээмэл нь Кванжүгийн бослогыг ардчиллын төлөөх хөдөлгөөн бус үймээн самуун гэж тайлбарласан мэдээлэл байна. Мөн хөдөлгөөнд оролцогчид болон хохирогчдын тэтгэмж, Хойд Солонгосын цэргийн оролцоотой холбоотой худал мэдээлэл түгээмэл байна.

2021 онд батлагдсан хуулийн дагуу бослогын үнэнийг гуйвуулсан, худал мэдээлэл түгээсэн этгээд тав хүртэлх жилийн хорих ял авна. Гэвч бодит байдал дээр уг хуулийн хэрэгжилт тааруу байгаа юм. Үндэсний цагдаагийн газрын мэдээллээс харахад 2021 оноос хойш энэ оны дөрөвдүгээр сар хүртэл уг хуулийн дагуу 120 сэжигтнийг баривчилсан бөгөөд ердөө 67 хүнийг прокурорт шилжүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-18 66.181.176.238

ХАРИН ТИАНЬ-АНЬ-МЕНИЙ БОСЛОГЫН МНДЭЭЛЭЛ ИЛ БОЛТЛОО ӨДИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж