Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.05.18/ ээлжит хуралдаанаа хийв. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд хийсэн дүгнэлттэй танилцлаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцуулга мэдээлэл өглөө. Тэрбээр, гишүүдийн зүгээс иргэд бүсээ чангалахаас илүү бодлогын шийдвэрүүдийг зөв гаргаж байж эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даван туулна. Монгол Улсад хэрэгтэй төсөл нэрийн дор гадаад зээлийг хүссэнээрээ нэмэх асуудал цаашид даамжирч төсвийн сахилга бат алдагдана. Төсвийн тогтвортой байдлын эрх зүйн чадамж ямар байдаг юм. Гаргасан зөвлөмжийг нь Их хурал хэрэгжүүлэхгүй яваад байж болох уу. Монгол Улсад баялаг нь байгаа, хөгжих шаардлага ч байгаа. Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулж бүтээн байгуулалтаа сайжруулах шаардлагатай хоёр талтай асуудлууд дээр мэргэжлийн байгууллагынхаа судалгаа дүгнэлтийг дагах нь зөв" гэв.
"Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулж бүтээн байгуулалтаа сайжруулах шаардлагатай"
Ардчилсан намын бүлэг Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн дүгнэлттэй танилцлаа
Мөн эрх баригчид зарлагаа хэт нэмчхээд одоо бүтээн байгуулалт хийхэд хууль саад болж байгаа мэт мэдээлэл өгч байна. Урсгал зардлаа танахыг ярихгүй атлаа төсвийн бүх зардлуудаа нэмчихсэн. 3-5 жилийн дараа үр дүнгүй, өр нэмсэн ажил болно. Ирээдүйд гарах үр дүн талаасаа ярих шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцоллоо.
3,576.26






















































Холбоотой мэдээ