Хээр талд явуулын тайз засч, замын компанийн хүнд даацын машин механизмуудыг эгнүүлэн зогсоосон нь нүдэнд тусна. Ажилчдын кемп тойруулан туг хатгаж, эсрэг талд нь том цагаан асар барьжээ. Боржигон түмний голомт нутаг болох Говьсүмбэр аймгийг зорин Улаанбаатар хотоос нийтдээ 240 км зам туулж ирсэн нь энэ. Аймгийн төвөөс баруун урд зүг рүү найман км давхин ирэхэд Монгол Улсдаа анхдагч авто замын том бүтээн байгуулалтын шав тавихаар бэлтгэл ажлыг хангасан байлаа.
Монгол Улс нь Евроазийн эх газрын тээвэр, худалдааны гол коридорын огтлолцолд, ОХУ болон БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд стратегийн чухал байршилд оршдог.
Энэ давуу талд тулгуурлан Чойр, Сайншанд, Замын-Үүд чиглэлд 435.3 км урттай хүнд даацын тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалтыг анх удаа улсын төсөвт дарамт учруулахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлэх гэж байна. Ингэснээр Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлэх урт хугацааны зорилт жинхэнэ утгаараа биелнэ гэдгийг албаныхан онцолж байв. Бас нэг томоохон шалтгаан нь Замын-Үүд боомт нь БНХАУ руу чиглэсэн Монгол Улсын экспортын гол суваг бөгөөд уг чиглэл дэх тээврийн эрэлт жил бүр дунджаар 8-12 хувиар нэмэгдэж байгаа нь Чойр, Замын-Үүд чиглэлд чанартай, өндөр даацын шаардлага хангасан авто зам барих эдийн засгийн үндэслэлийг бүрдүүлж байгаа юм.
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ 3 АЙМГИЙН 11 СУМААР ДАЙРАН ӨНГӨРНӨ
Дорноговь, Говьсүмбэр, Дундговь гэсэн гурван аймгийн 11 сумаар дайран өнгөрөх энэхүү олон улсын чанартай хүнд даацын буюу тусгай зориулалттай авто зам нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна улсын эдийн засагт мэдэхгүйц ахиц дэвшлийг үзүүлэх холбогдох бүх тооцоо, судалгааг хийжээ.
Учир нь энэ замаар замын Монгол Улсын экспортын 20 гаруй хувь, импортын 80 орчим хувь дамжин өнгөрөх юм.
Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Монгол Улсад анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр тусгай зориулалтын авто замын сонгон шалгаруулалтыг зарласан. Ингэхдээ Засгийн газар болон УИХ-ын тогтоолыг үндэслэн журам гаргаж, 2025 оны долдугаар сарын 7-нд Зам тээвэр, хөгжлийн сайдын 189 дүгээр тушаалаар сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. Эхний ээлжинд гурван компани сонгон шалгаруулалтад оролцож, БНХАУ-ын "Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарсан.
Энэ ажил Монгол Улсад хамгийн анхны төр, хувийн хэвшлийн хамтарсан хүнд даацын тусгай зориулалтын авто зам гэдгээрээ онцлог. Үүнээс гадна энэ бүтээн байгуулалтыг улсын төсвөөр бус хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хил дамнасан автозамыг барих гэж байна.
Салбар яамнаас баримталж буй бодлого бол тусгай зориулалтын авто замыг төсөвт дарамт учруулахгүйгээр төр хувийн хэвшлээр барьж байгуулна. Энэ авто замыг барьснаар ОХУ, БНХАУ-тайгаа эдийн засгийн транзит харилцаанд ороход хамгийн чухал үүрэгтэй. Хоёрт, энэ замын гол үүрэг бол Монголын экспортын 20 гаруй хувь, импортын 80 орчим хувь энэ замаар дамжин өнгөрнө. Энэ замыг дагасан аймаг, суманд амьдарч буй иргэд ажил төрөлтэй болно. Монголын урд хөрш болон гуравдагч хөршөөс дамжин ирж буй бүх ачаа бараа ямар нэгэн саадгүйгээр очих газраа очих боломжийг нээж өгч байна" гэсэн юм.
НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ОЙРОЛЦООГООР 500 САЯ АМ.ДОЛЛАРААР ТООЦЖЭЭ
Төслийн нийт хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 500 сая ам.доллараар тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийг нийт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд “Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК нь 435.3 км авто замыг долоон хэсэгт хуваан, өөрсдийн долоон зам ангийг ажиллуулж гүйцэтгэхээр болсон байна.
Мөн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн шийдэл, зураг төслийг “Монголын тусгай зориулалттай авто зам” ХХК захиалан “RCSC” ХХК-аар гүйцэтгүүлсэн байна.
Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжин баталсны дараа Зам, тээврийн сайдын А/61 дүгээр тушаалаар авто замын трасс, чиглэлийг албан ёсоор баталжээ. Экспорт, импортын гол коридор болсон энэ чиглэлд тээврийн хурд удааширч, замын эвдрэл, осол аваарын эрсдэл нэмэгдсээр байна. Тухайлбал, 2024 оны статистикаар Дорноговь аймагт нийт 245 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оноос 38.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Замын-Үүд суманд 81, Сайншанд суманд 61 осол бүртгэгджээ. Мөн 2024 онд Дорноговь болон Говьсүмбэр аймагт зам тээврийн ослын улмаас нийт 46 хүн амь насаа алдсан нь энэ чиглэлийн авто замд аюулгүй байдлын асуудал бодит эрсдэлд хүрснийг харуулж байна. Иймээс Чойр, Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төлөвлөлт нь өндөр хурд, аюулгүй байдал, хүнд даацын тээврийн олон улсын шаардлагыг хангах зорилгоор боловсруулжээ. Замын өргөнийг 14.5 метр, зорчих хэсгийг 7.5 метр байхаар төлөвлөж, эргэлтийн радиусыг 1000 метрээс багагүй, налууг дөрвө хувиас ихгүй байхаар шийдсэн нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг жигд, аюулгүй болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.
Симуляцийн туршилтаар Чойр, Замын-Үүд чиглэлийн авто зам ашиглалтад орсон нөхцөлд:
- Авто замын зорчигчдын тоо дунджаар 11.2 хувь,
- Авто замаар тээвэрлэх ачааны хэмжээ 12 хувь,
- Авто тээврийн салбар дахь ажил эрхлэлт 11 хувь (ойролцоогоор 4,810 ажлын байр),
- Авто тээврээс олох орлого 12 хувь тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
"ОРОН НУТГИЙН КОМПАНИУД ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА"
Ингэснээр Монгол Улс энэ замаар хоёр хөрштэйгөө харилцахаас гадна Европ руу гарах гарцыг нээх боломжтой гэдгийг албаныхан дурдсан юм. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал "Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа гадаад улсын хөрөнгө оруулагч 100 хувь өөрөөсөө хөрөнгөө гарган хийж байгаа бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. Чойр-Сайншанд-Замын-Үүд хүртэл нийт 435.3 км замын 80 хувь нь Дорноговь аймгийн нутгаар дамжин өнгөрнө. Тэгэхээр аймгаар дамжин өнгөрч буй төмөр замын зүүн талаар зорчиж буй засмал зам маш өндөр ачаалалтай байдаг.
Орон нутаг, олон улсын тээвэр, аялал жуулчлал гээд бүх тээвэр энэ замаар явдаг. Харин шинээр тавих олон улсын тусгай зориулалттай авто зам нь төмөр замынхаа баруун талаар явна. Ингэснээр орон зай, цаг хугацааны хувьд хэмнэлт гаргаж байна.
Хоёрт, зам дагасан томоохон сум суурин газрууд бизнесээ хөгжүүлэх боломж гарна гэж харж байна. Аливаа бүтээн байгуулалт маань эхэлсэн цагаасаа тухайн орон нутагтаа үр өгөөжөө өгч байдаг. Энэ замын суваг, далан баригдахаас эхлээд худаг ус гаргаж, хожим нь энэ бүхэн орон нутагт үлдэж байдаг. Мөн энэ замын бүтээн байгуулалтын суурь дэд бүтцийн ажилд орон нутгийн компаниудыг туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллана. Улсынхаа том бүтээн байгуулалтад оролцох боломжийг нээж өгч буй түүхэн ач холбогдолтой зам. Орон нутгийн зүгээс бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж, хурдан хугацаанд цаг алдалгүй ажлаа хийх боломжийг ханган ажиллана" гэв.
"ГОВЬСҮМБЭР АЙМАГ УЛСААС ТАТААС АВДАГГҮЙ БОЛОХ СУУРИЙГ ТАВЬЖ БАЙНА"
Нэргүй 2026-05-19 103.57.94.14
Худал хуурмаг "эх орончид" маань энэ замыг бас л эсэргүүцэнэ дээ, Женкогийн троллууд ажлаа эхэлчээд энэ доор биччихсэн бна л доо !
Иргэн 2026-05-19 66.181.186.82
Хоёрхон эгнээ зам Монгол улсын ирээдүйд хэр нэмэр болох болоо??? Ядаж дөрвөн эгнээ байж болоогүй юм болвуу, эсвэл зөвхөн хүнд даацын машин зорчих юм болвуу!!! гэсэн ч гэсэн 4- эгнээ
Нэргүй 2026-05-19 66.181.186.189
аа тэгээд тусгай зориулалтын хулгайн зам болно
Нэргүй 2026-05-19 43.242.242.59
Их л хэрэгтэй зам байна даа. Гэвч бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг монголчууд эсэргүүцээд зарим УИХ-ын гишүүд нь дэмжээд сүүлдэ баахан хөрөнгө хаяад юу ч биш болоод дуусана гэдэгт эргэлзэхгүй байна. Эх оронч дүр исгэсэн хөжлийн садаа нар их байна
kkkkkkkk 2026-05-19 103.229.123.81
Орос х***а хоёр энэ замын дагүү нөгөө хийн хоолойгоо тавих санаатай. Монголд нэг төгрөг төлөхгүйгээр.
Иргэн 2026-05-19 202.126.91.242
30 эилийн насжилттай л зам болох байхдаа. 30 жилийн дараа жил бүр засвар арчилгаанд бөөн мөнгө зарлагадсан юм болно. Энэ 30 жилийн хугацаанд тээврийн цоо шинэ технологи дэлгэрч энж зам ч бараг ашиглагдахгүй юм болчихсон байх вий дээ.. Манай хэдэн компани нийлээд үнэхээр хийж болохгүй л байсан юм байх даа. Тэгвэл хүэий нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг шиг монголдоо үлдэх байсан юм даа. Зардал мөнгийг хулгайн нүүрснийхжэ мөнгийг олоод авчихсан бол.
Нэргүй 2026-05-19 202.126.91.242
За одоо энэ замаар нүүрсээ зөөх нь дэж. Төмөр ам нь илүү тээврийн зардал ыагөтай даа. Энэ хугацаанд нөгөө төмөр замынх нь ауил гацна даа.
Нэргүй 2026-05-19 59.153.115.54
Зам барих ашиглах нэрээр баахан хятадууд байх нь дээ. 30 жил арай урт уу.
1234 2026-05-19 202.5.202.32
500 сая ам.доллар. Энэ мөнгөөр төмөр замаа нэмж салаа болгож өргөтгөвөл илүү ачаа тээвэрлэж аюулгүй байдал сайжрах бус уу
иргэн 2026-05-19 202.21.107.50
үнэн л байгаа даа удахгүй төрөөс хэд нугалсан мөнгө компаниуд гаргуулж авах байх даа. ийм л сүржин нэрээр эхэлсэн ажлууд шахаа байггаа шүү
Тэмүүл 2026-05-19 103.57.93.231
хэдэн сарын дараа зогсоох бол?