"Donk" цомын цангаагаа тайлж, "NaVi" Америкт түрүүлэв

"Donk" цомын цангаагаа тайлж, "NaVi" Америкт түрүүлэв

"Donk" цомын цангаагаа тайлж, "NaVi" Америкт түрүүлэв

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны хоёр томоохон тэмцээний хугацаа давхцаж, багууд хуваагдав. Казахстанд "PGL Astana 2026" болж, "Spirit" түрүүлсэн бол АНУ-д болсон "IEM Atlanta"-д "NaVi" аварга болжээ.

"Spirit" Астанад аваргаа хамгаалав. Өнгөрсөн жилийн энэ тэмцээний аваргууд энэ удаад "Falcons"-той финалд таарч, ядах юмгүй 3-0 гэсэн харьцаатай буулган авчээ. Багийн ахлагчаараа "karrigan"-ийг авчирсан ч бэлтгэл тааруу байгаа нь харагдаж, "donk"-ийг дийлсэнгүй. Финалд "donk"-оос гадна "tN1R" сайн буудсан.

"Falcons" баг "m0NESY"-ийн эрин үед зургаан тэмцээний дэд аваргаар тодорлоо. Хэзээ түрүүлэх вэ гэдэг асуулт хэвээр үлдэв.

Нөгөө талд "donk" тэмцээний "Үнэ цэнтэй тоглогч" буюу "MVP"-ээр тодорчээ. Энэ нь түүний мэргэжлийн замналын 11 дэх шагнал болов. Дөнгөж 19 настай тэрбээр "MVP" авсан тоогоороо "NiKo", "GeT_RiGhT" гэсэн домгуудыг гүйцэв.

Харин Америкт "NaVi" зогсоох баг байсангүй. "Vitality"-г хассан тэд финалд "GamerLegion"-ийг 3-0 гэсэн харьцаатай хожжээ. Тэмцээний "MVP"-ээр "w0nderful" тодорсон аж.

"W0nderful" анхныхаа "MVP" шагналаа авчээ. Тэрбээр тэмцээний дараа ярихдаа "Өөрийгөө нэг л өдөр MVP шагнал авна гэдгийг мэдэж байсан" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж