Ард түмэн Ардын намд итгэл үзүүлэхдээ, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа солонгоруулж, ажлын байр нэмэгдүүлж, хүний эрхийг хязгаарладаггүй, жижиг, дунд бизнесээ дэмжээд, ажил хийгээд өгөөч гэсэн. Харин Ардын нам яг эсрэгээр нь ажиллаж, иргэдийн орлого нэмэгдсэнгүй, үнэ өсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, том төслүүдээ гацааж, эдийн засаг элгээрээ хэвтэхэд тун ойрхон болов.
Сонгуульд ялалт байгуулаад нэгхэн жилийн дараа Засгийн газар, УИХ-ын дарга аа огцруулаад, албан тушаал эрх мэдлийн төлөө алалдан тэмцэлдсээр өнөөдрийг хүрэв. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг засаг төр солигдох болгонд дагаад төрийн бүх шатанд ажил гацдаг, нэг хэсэг нь албан тушаал авах гэж, нөгөө хэсэг нь албан тушаалаасаа мултрах гэж явсаар төрийн бүх шатанд гацаа үүсгэнэ. Парламентын ордноос эхэлсэн Ардын намын зодоон одоо Хот руу орчихлоо, цаашид аймаг, сум гээд төрийн бүх шатанд очих нь. Нэг үгээр Ардын намынхан ард түмнээ бодох завгүй эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, албан тушаалын наймаа хийж, зодолдсоор хоёр жилийг үдэв. Монгол ардын намын зодооны гор гарч, өнөөдөр инфляци хоёр оронтой тоонд шилжилж, мах магнаг болж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав. 2024 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонх болж, төр барьж байгаа.
Ардын нам ердөө хоёрхон жилийн дотор гурван Ерөнхий сайд, гурван УИХ-ын дарга сольж, түүнийгээ дагаад төрийн бүх бүтцэд халаа, сэлгээ хийсээр өдийг хүрэв.
Бүрэн эрхийнх нь тал хувь явчихсан байхад Ардын нам ард түмний амьдралыг сайжруулсангүй, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нэг ч олигтой шийдвэр гаргасангүй, улсынхаа хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт, том төслүүд хөдөлгөн ажлаа гацааж, албан тушаалаа булаацалдаж дуусаагүй байна. Одоо Ардын намынхан Улаанбаатар гэх том айлаар тоглож эхэллээ. Ардын намынхан үнэмлэхүй олонх болохдоо нийслэлд ч мөн ялалт байгуулж, нийслэлийг удирдаж байгаа. 2024 оны сонгуулиар нийслэлд ялж, хотыг тэр чигтээ МАН удирдаж байгаа. Хоёр жилийн турш парламент, Засгийн газраар тоглож, ээлж дараалан нэгнийгээ унагаж, эрх мэдлээ булаацалдсан бол одоо нийслэл рүү орж, Хотын даргаа чөлөөлөх шийдвэр гаргав. Ингэснээр дахиад дараагийн Хотын дарга, шинэ хотын дарга нь халаа сэлгээ хийсээр 2028 онтой золгох нь.
Үндсэндээ Ардын нам бүрэн эрхийнхээ хугацаандаа амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, албан тушаал, эрх мэдэл булаацалдсан дөрвөн жил өнгөрөх төлөвтэй.
Ард түмэн, шударга ёс гэсэн худал үгээр халхавчилсан харин эсрэгээрээ Ардын намынхан л сайхан амьдарч, хаана мөнгө байна тэнд Ардын намынхан алалцаж, хаана эрх мэдэл байна тэнд Ардын намынхан л тэмцэлдэж байгааг ард түмэн үзэж бас харж байгаа. Монголчууд, сонгогчид ухаантай болсон шүү, Ардын намынхаан.
3,595.72





















































Нэргүй 2026-05-18 103.57.94.194
МАН, Ардяилсан намаас өөр аятайхан улс төрийн намыг бий болгох ёстой байна даа, энэ 2 намыг дараагийн сонгуульд сонгомооргүй байна. Харин энэ 2 намд байгаа эрүүл саруул залуучууд зоригтой гарч аль нэг эвсэлд нэгдэн зоригтой ажилламаар байна. Францын ерөнхийлөгч Макрон сонгууль болохоос 1 жилийн өмнө шинэ улс төрийн хүчин байгуулж ялж байлаа , Одоо яг ийм цаг үе ирсэн шиг санагдаж байна. 30 жилд цэг тавьж шинэ цагийг эхлүүлмээр байх юм
ЗОЧИН 2026-05-18 203.91.115.42
ЭНЭ НАМЫГ БҮРМӨСӨН ТАРААГААЧ. БҮХ МУУ ЮМНЫ ОРОМЖ БОЛСОН ЖООМНЫ ҮҮР.
Нэргүй 2026-05-18 74.110.124.254
uragshgui hvmvvst uhaangui noeon gej bdag bhaa
Нэргүй 2026-05-18 103.229.120.99
Мах нөөцалж яах гээд байгаа юм. Хүн идэх юмаа өөрөө зохицуулж сурах хэрэгтэй. Ямар 10 мянган төрлийн хоол хүнс хэрэглэж байгаа юу? Мах гурил хоёроо зохицуулж чадахгүй бол хохь нь шүү дээ.
Нэргүй 2026-05-18 103.229.120.99
Ухаантай болоогүй байналээ. Яг хөдөөний хоёр хөлтэй мал хэвээрэй байналээ. Ном авч уншдаг хөдөөний нэг ч хүн байдаггүй. Энэ хөдөөнийхнөөс Монгол улс нэг болж байна.
Нэргүй 2026-05-18 103.57.94.14
МАН -ын дотоод зодооноос болж МАХНЫ ҮНЭ тэнгэрт хадлаа, АН-ын нэртэй атгаалжин хар мангас Женко дунда ас нь өчнөөн тэрбумыг хуслаа даа !!!
ZOCHIN 2026-05-18 66.181.180.152
Yaandaa ene xumuus,Xaramsaadch baraxgyi 30 jil ongorloo,Ene eronxiilogch xiij baigaa xunii baij baigaa,ene ix xurliin gishuudiin baij baigaa,ene zasgiin gazariinxan baij baigaa,xelex muu ug alga daa.Edniig songson ard tum ii baij baigaa.
Зочин 2026-05-18 202.131.228.20
Улстөрчид хэрүүлээ фейсбүүкээр болон элдэв сайтаар хийдгээ болиосой үнэхээрийн залхаж байнаа тэдний зодоон муудалцаан эцсийн эцэст ард олонд дандаа л гай болж байна даа. Бүгд далд ороосой билээ шунал нь барагддаггүй новшнууд
Нэргүй 2026-05-18 66.181.178.230
Энэ намыг Сүх нэртэй хүнээр эхэлж Сүх нэртэй хүнээр дуусна гэсэн үнэн бололтой. Мөнгөний бүлэглэлийнхэн намайг хэн хэлэхэв гэсэн шиг үнэхээр даварч байнаа. Сонгуулиар та нарыг лааз өшиглүүлэхээ харин ч нэг мэдэх байлгүй
Нэргүй 2026-05-18 202.70.43.34
Ардын Нам гуай 20 жил зодолдоод 21 аймгаа сүйрүүлсэн , одоо Кабинетийн Дарга нь Нйислэлийн мөнгөн дээр зодолдоод Mayor-ийг нь дийлчихсэн сууж бна. Хахахаах
Нэргүй 2026-05-18 103.229.123.166
ШИНЭ ЕРОНХИЙ САЙД МААНЬ ЗОРИЛГОО МЭДЭХГУЙ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГУЙ ХУНЭЭ ТАНИХГУЙ УЛС ТОРОО УДС ОРНОО САМАРЧ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ ОРОС ЯВААД ИРСЭН МОСКВАГААС УДИРДУУЛСАН ЛУД БАЙХ ДАА
Хүннү 2026-05-18 202.9.46.204
МАН хэдэн ч засгаа унагаж тоголов доо? Түүний гайгаар 2500 тонн мах алга болсон. Үүнэс болж манай имфляц хоёр оронтой тоонд хүрлээ гэж Учрал шогшоров. 2500-хан тонн буюу нийслэлчүүдиын 12,5 өдрийн хэрэглээний махнаас болж имфляц нь хоёр оронтой тоонд хүдэг мөн ч ядуу улс юм аа.
Del 2026-05-18 202.55.188.91
танай сайт гайгүй юм бичдэг юм байна даа
Нэргүй 2026-05-18 202.9.46.204
Тийм ш дээ. Мэдэж ав.