Ижил хүйстэн америк цэргүүд Цагаан ордонтой өөрсдийгөө гинжлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Ижил хүйстэн америк цэргүүд Цагаан ордонтой өөрсдийгөө гинжлэв

Цагаан ордоны хашаанд өөрсдийгөө дөнгөлөн холбосон цэргийн хоёр гей залууг Вашингтоны цагдаагийнхан баривчилсан байна. Эсэргүүцэл гаргасан 44 настай Жеймс Пьетранжело (James Pietrangelo) ба 29 настай Дэниэл Чой (Daniel Choi) хоёр Цагаан ордоны хашааны хойш хэсгийн хайсанд өөрсдийгөө холбосон байлаа. Цагдаагийнхан тэнд эсэргүүцэл хийж болохгүй гэдгийг гурван удаа сануулсны дараа тэднийг баривчилжээ. Тэр хоёр хоюулаа Иракийн дайнд оролцож байсан ба нээлттэй ижил хүйстэнүүд юм. Тэд арми дахь гомо сексийн хандлагатай санал нэгдэхгүй байгаагаа ийнхүү илэрхийлсэн аж. Америкийн /АНУ-ын /армид гомо нар алба хааж болох ба харин тэд өөрсдийн сексийн хандлагыг нуух ёстой гэсэн "don"t ask-don"t tell" зарчим үйлчилдэг юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж