Хууль бусаар эзэмшиж байсан 15 объектыг нийслэл буцаан авчээ

Хууль бусаар эзэмшиж байсан 15 объектыг нийслэл буцаан авчээ

Хууль бусаар эзэмшиж байсан 15 объектыг нийслэл буцаан авчээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 15 барилга байгууламжийг буцаан авч, нийслэлийн өмчид бүртгүүлжээ. Нийтдээ 6 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эдгээр хөрөнгийг эргүүлэн авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Тодруулбал, 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Одоогоор өмч хөрөнгөтэй холбоотой найман хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байгаа аж.

Буцаан авсан объектуудын дунд Төв цэнгэлдэх хүрээлэн, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд, Урт цагаан худалдаа үйлчилгээний төв, Өргөө зочид буудал зэрэг багтаж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилснаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Баянгол дүүргийн Шуудангийн 24 дүгээр салбарын байрыг хууль бус дам түрээсээс чөлөөлөн дуудлага худалдаагаар худалдаж, 1.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн “Ачит гар” өрхийн эмнэлгийн байр байсан объектыг дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлого олсон бол “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлөн дахин түрээслэх замаар орлого төвлөрүүлж эхэлжээ.

2025 онд нийслэлийн Өмчийн харилцааны газраас гурван барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, нийт 3.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Мөн өмч хувьчлалын жагсаалтаас зургаан барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулахаар шийдвэрлэжээ.

Одоогоор БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, Соёлын төв өргөөний В корпусыг нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцээр хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-05-17 103.212.163.249

нянбаа чи авсан объёктын талыг нь улсад талыг нь өөрөө авдөг өлөн биздээ.1 л жишээ элэгний эмнэлэгийг 1 чи авсан бас 10р хороололын зүүн талд орон сууц барьж бгаа гээд бна2

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.160.43

өлөн гичиии өөртөйгөө бусдыг бүү адилтга

Avatar

Нэргүй 2026-05-17 103.212.118.240

Манай хангайн хашир анчид сүргийн цэгцийг буудахыг цээрлэнэ. Ялангуяа зэрлэг гахайн сүргийн цэгц үргэсэн үед хаашаа хөдөлж, хаагуур явж, хаа хүрч зогсохоо мэднэ.Хаана өвөлжиж, хаваржиж, зусч, намаржихийг цэгц мэднэ. Цэгцгүй болсон сүрэг эмх цэгцгүй болж, анчид тэдний араас хөөцөлдвөл морио эцээж, хий хоосон ажил болно гээд орхино.Нийслэлийн МАН-ынхан цэгцгүй болж байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2026-05-17 103.212.118.240

НЯМБААТАР ОГЦОРСОН. ЭНЭ АЖИЛ ЗОГСОНО. ХЭН Ч нямбаатар шиг хэл амтай ийм ажлыг хийхгүй.

Avatar

бөабө 2026-05-17 59.153.115.212

Нийслэлийн өмчид авлаа гэж дээрэмдэж авангуутаа гувчуулаад алга болно. Урт цагааныг л харчих, гачин муухай юм бидний татварт өгсөн 44 тэрбураар барьсан гээд л сууж байна. яс юман дээрээ 4 тэрбумд хийчих биз

Avatar

Нэргүй 2026-05-17 202.9.41.4

Нямбаатарын нэг буруу нь өөр дээрээ гал дуудаж олон дайсантай болсны нэг нь томчуудын мэдэлд байсан олон үл хөдлөх хөрөнгийг нийслэлийн өмчид авсан явадл юм. Ямар өөрийнхөө мэдэлд авч байгаа биш тэгэх хэрэггүй байсан. Мөн машины дугаар олгохыг зогсоосон ТҮЦ-үүдийг хориглосон гээд олон буруу ажил хийснээс болж огцорсон. Одоо УИХ-ын гишүүний ажлаа санаа амар хий. Нийслэлийн даргын ажлыг Бат-Үүл хийгээд явчих байх. Даанч МАН-ынхан түүнийг томилохгүй л дээ

Avatar

Нэргүй 2026-05-17 202.9.40.166

хитадманжууд шахглдахлх үгиыгзааж өгх гэж санааохж шааглддг.хитадманжуудбн яриад бвл дуусхгүй баррдхгүй лайтай тамтхы гайтай.

Avatar

Нэргүй 2026-05-17 202.9.40.166

хитаддаа зүтгн гэсн үг.

Avatar

Нэргүй 2026-05-17 202.9.40.166

чин сэтгл гэдг чин хитад сэтг гэсн далд утгатаы шдэ чаына сэтго гж бгаа юм ийм яриа хитадманжууд гаргж яриа яриула бгаа юм.

Avatar

Нэргүй 2026-05-17 103.57.95.178

Хулгайчийг бариарай гэж орилдог хулгайчийн арга л даа.

Avatar

Нэргүй 2026-05-17 103.212.117.105

Нийслэл өмчөөр яадаг нь хулгайн сав л болно. Төлгөн коммунист

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.187.27

tgl toriim omchiig huvidaa zavshij oashig olj bga n zov uu mal yum yaridag tolog ve chi

Avatar

Уншигч 2026-05-17 66.181.180.30

Учралыг огцруулж Нямбаатарыг ерөнхий сайдаар тавих хэрэгтэй

Avatar

яяя 2026-05-17 59.153.115.212

хаха тэгвэл тэгээд хятадад эзлэгдсэнээс ялгаагүй юм

Avatar

Зочин 2026-05-17 202.9.46.155

Энэ бол Нямбаатарын хийсэн олон ажлын нэг нь л шүү. Дараагийн засаг дарга нэг ч объект буцаан авч чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж