Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд зардлын зөрүүг олгохоос татгалзжээ

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд зардлын зөрүүг олгохоос татгалзжээ

Мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд зардлын зөрүүг олгохоос татгалзжээ

2023 оноос нөөцийн махны бэлтгэл, борлуулалт, хяналтыг нийслэл хариуцах болсон. Энэ хүрээнд НЗД-ын А/1147 захирамжаар УБЗАА-д эрх шилжүүлжээ. 2022-2023 онд 12 ААН 7858 тонн мах бэлтгэж, 5369 тонныг борлуулсан бол 2023-2024 онд 7 ААН 6198 тонн мах нийлүүлж, 6050 тонныг худалдаалсан байна. Харин 2024-2025 онд 10 ААН 8380 тонн мах бэлтгэж, 6768 тонныг борлуулжээ. Энэ онд 9 ААН 5016 тонн нөөцийн мах бэлтгэсэн байна.

Нөөцийн махны худалдааг жил бүрийн гуравдугаар сараас эхлүүлдэг байсан ч энэ жил Засгийн газрын шийдвэрээр нэгдүгээр сарын 20-ноос эхлүүлсэн. Ингэхдээ 386 цэгээр үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаалж байв.

Жил бүр Засгийн газрын нөөц сангаас мах нийлүүлэгч ААН-үүдэд үйл ажиллагааны зардлын зөрүү олгодог. 2025 онд нийслэлээс 3.9 тэрбум, Засгийн газрын нөөц сангаас 12.6 тэрбум төгрөг олгосон бол 2026 онд нийслэл 2.5 тэрбум төгрөг гаргаж, харин Засгийн газар дэмжлэг үзүүлэхээс татгалзжээ.

Шатахууны хомсдол, дизель түлш болон тээврийн зардал өссөнөөс мах бэлтгэн нийлүүлэгчид орон нутгаас татан авалт хийхэд хүндрэл үүссэн талаар нийслэл гуравдугаар сард Засгийн газарт танилцуулсан ч “орон нутгийн төсвийн хүрээнд шийдвэрлэ” гэсэн хариу авчээ.

Үүний дараа хотын дарга Х.Нямбаатар нийлүүлэгч компаниудтай уулзаж, үхрийн махны үнийг 15 мянгаас 18 мянга, хонины махыг 13 мянгаас 15 мянган төгрөг болгож нэмсэн. Мөн борлуулалтын цэгийг 620 болгож өргөжүүлсэн байна.

Одоогийн байдлаар 1500 тонн орчим нөөцийн мах үлдэж, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 3500 гаруй тонныг борлуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд бэлтгэсэн 5016 тонн махны дийлэнх нь худалдаанд гарсан гэсэн үг.

Гэтэл Ерөнхий сайд Н.Учрал 2500 тонн нөөцийн мах алга болсон гэж мэдэгдэн, хотын даргыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр махны үнийн өсөлтийг нийслэлтэй холбон тайлбарласан ч махны үнэ өнөөдөр гэнэт өсөөгүй. Өнгөрсөн намраас, шатахууны хомсдолтой зэрэгцэн өсөж эхэлсэн бөгөөд Засгийн газар үнийн өсөлтийг тогтворжуулах дорвитой арга хэмжээ аваагүй. Цаашид ч зах зээлийн үнэд шууд оролцохгүй гэдгээ Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр мэдэгдсэн байдаг.

Тиймээс махны үнийн өсөлтийг дан ганц нийслэлд тохохоос илүүтэй зах зээлийн нөхцөл, шатахууны хомсдол, тээврийн зардал, төрийн дэмжлэг тасалдсан зэрэг хүчин зүйлтэй хамтатган харах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-17 202.126.88.147

МАХ БЭЛТГЭДЭГ ААН-ҮҮДЭД МАШ САЙН ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. НӨӨЦИЙН МАХ ГЭЖ БӨӨН ХӨРӨӨДСӨН ЯС БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ЦУЛЫГ НВ ӨНДӨР ҮНЭЭР х***а НАРТ Л ӨГЧ БАЙГАА БИЗ. МАХ БЭЛТГЭЛИЙГ х***а НАРТ ХҮҮК, УЛААН 2 Л БӨЛЭГЛЭСЭН БАЙХ.

Avatar

НҮД ХАРДАГ 2026-05-17 202.126.93.115

Нөөцийн мах гэж 2 жилээс дээш хадгалсан мах нь нимгэн хатаасан ихэнх нь ястай хөлдүү хөрөөдсөн яс байсан…гуяа байхгүй авч байсан….ИЧЭЭЧ ШУНАЛЫН НҮД УЛААН…УЛАААН…ОДОО ОРМУЗААР ТАЙЛБАР ӨГДӨГ ГЭНЭЭ….

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.178.230

Энэ тэнэг тэр тэнэг дуугаа л дуулаад явж байвал таарах байсан байх. Яаж бүхэл бүтэн улс орныг ийм тэнэг удирдах юм бэ???

Avatar

Нэргүй 2026-05-17 202.70.43.34

Уучка Дооктор гарч ирээл Хотыэ ажилтай зууралддаг ЕС байжэээ хөөрөхий

Avatar

Нэргүй 2026-05-17 202.126.89.253

наад пзданууд чин хэзэч зайлхгүй. гичинүүд

Avatar

Нэргүй 2026-05-17 202.126.89.253

монголд намтөр гэгчийг эзлсн энэ хитад манжуудыг оросоос цэргийн хүчээр зайлуулаачээямардаврцн пздагууд бэ тргууль нтр гж хужааманжууд даврцн шаажийн даврцн шацн пздануудбэ .

Avatar

Нэргүй 2026-05-17 103.229.122.252

hotin dargin suudal mcs esvel bodid heregtei bga boluu nuguu taln nymbaatar uchiralaas iluu ner nuluutui bolood bg neg iimerhuul yum bg bhdas

Avatar

зочин 2026-05-17 43.228.129.40

махны үнийг барьж болно жишээ нь үхэр 15000 хонь10000 ямаа 8000 адуу 8000 тэмээ 10000 г м зах зээлийн зарчимаар болдоггүй л байх

Avatar

гийчин 2026-05-17 202.9.46.198

нохойн мах ямар үнэтэй байвал зохих вэ хө?

Avatar

Зочин 2026-05-17 202.170.65.202

Дураараа муу я… вэ хаха

Avatar

зочин 2026-05-17 183.177.99.226

Монголчуудад өнөөдөр малын мах сонин биш болсон Монголчууд гахай мах тахианы мах иддэг болсон шүү дээ Монголчууд гададад очихоороос хонины махыг 1 кг ийг нь манай ханшаар 60,000 төгрөгөөр идэж л байдаг ш дээ

Avatar

гийчин 2026-05-17 202.9.46.198

хүний мах бол хямдхан олдоно дөө.

Avatar

Зочин 2026-05-17 202.131.228.20

Австралид хонь, үхрийн мах Монголоос хямдхан байдаг юм шүү!!! Бензин нь хүртэл Монголоос хямд. Тэд ямар цалин авч байна харин бид ямар цалин авч байна бодоод үзээрэй. Доржханд сайд эртээд та нар ямар тансаг юм бэ үхрийн мах идэхийн оронд тахианы мах ид гэж ард түмнээ доромжилсон байсан. Хонь, үхрийн мах тэгээд одоо тансаглал болж байгаа юм бол манай улс 70 сая малтай байж бэлчээр байгалиа улам доройтуулж байхын хэрэг хаана ч алга нээрээ шүү бүх мал хувьчилсан хувийн өмч тэгсэн атлаа малчид хүртэ

Avatar

ХХААЯ 2026-05-17 66.181.190.200

Цаасан дээр л хэдэн мянган тонн гэсэн юм яригддаг болохоос биш бодит байдал дээр тийм мах байдаггүй байхаө

Avatar

Нэргүй 2026-05-17 202.9.41.4

Нямбаатар огцорсон юм чинь махны үнэ одоо буух байлгүй дээ. Харж л байя.Худлаа шааж болохгүй гэдгээ Учрал мэдэж байгаа байх. Худал яривал огцрох амархан шүү

Avatar

Зочин 2026-05-17 202.126.89.158

зөв шүү. Өөрсдөө бүх эрсдэлээ тооцсон байх ёстой байсан. Ашиг нь бага зэрэг багасаа л биз.

Avatar

Үнэндээ л хөгжихгүй овог аймаг болжээ 2026-05-17 202.9.46.198

Иргэд өөрснөө дор бүрдээ хавар, зун, намартаа өл залгуулах борцоо гэр гэртээ хийж бэлдэж бай!

Avatar

🤪 2026-05-17 66.181.186.189

Нэрээ өөрчилсөн хэдэн ченжүүд. Хэдэд унтаад хэдээс босдог гээд ярьчихав аа

Avatar

зочин 2026-05-17 183.177.99.226

Ченжүүд малчидаас 14-15 мянган төгрөгөөр бөөндөж аваад Ниййслэлд ороод ирхээрээ 28-38 мянган төгрөгөөр зарж борлуулдаг нь мэдсээр байж иргэд нь хүлцэгүй юм даа шулуулж байхтай таарсан Ниййсэлийхэн

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.186.189

Наад бэлтгэн нийлүүлэгчид чинь дэндүү шуналтсан. Улаан юмаар шуналтаж болдоггүйн жишээ энэ дээ. Тэгээд ч бэлтгэн нийлүүлэгчид гэх гоё нэртэй Ченжүүд. Эз нар их сагсан юм аа

Avatar

Нэргүй 2026-05-17 103.57.95.178

Энэ News.mn сайт бүүр бөөлжис болжээ. Уржигдар Баярмаа гишүүний нөхрийг муулсан төлбөртэй нийтлэлийг Нийслэлээс ирүүлсэн байсныг тавьсан байсан. Одоо энэ нийтлэл. Гадуур 1 ч дэлгүүрт нөөцийн мах алга байна. Хаана зарагдаад байгаа юм тэр үлдсэн 2500 тонн мах.

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.190.200

хэдэн төгрөг нь хаа юм.ингжу энэ хэдэн хөдөөний сэтгүүлч малчдаа тэжээж хоргоож байна даа

Avatar

Нэргүй 2026-05-17 103.168.34.42

нямбаатар тэр их хотын төсвөөс өлхөн үраицуулж болрх о байсан хшнсний үахаас нөөцийн махыг шинэ махны үнээр л авч мдэж өдий хүрсэн хүрсэн нямбаатөр гэр хороололд уол сайн аж ахуйн дарга хийж мөгадгүй софиаоизмйн үед ийм аж ахуй ларга нар байлаг байсөн шүү

Avatar

Нэргүй 2026-05-17 103.229.122.68

нөөцийн мах нэртэй өвчтэй хорчийсон хальс зарахаа одоо боль боль нэг гулууз авлаа аймаар мах байсан тарианы буглаа байна лээ хүзүүнд нь,шижин хүрээд хаясан

Avatar

зочин 2026-05-17 103.57.95.38

Хаврын хүнд улиралд үүсэх махны хомсдлыг даван туулахын тулд төрөөс хөрөнгө гаргаж, махны нөөц бүрдүүлэхээс өөр аргагүй, Эс бөгөөс махны үнэ гэнэт өсч иргэдийг бухимдуулна, Энэ нөхөр бол иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж,нийгэмд самуун үүсгэх зорилготой хүн байна, Ардчилагч гэх бүлэг этгээдийн дунд ийм туйлширсан хүмүүс олон бий Иргэдээр тоглоом тохуу хийх дуртай,Ерөнхий сайдын яриад байсан зүйл энэ мэдээнээс их зөрж байна,Энгэж ажиллаж болохгүй,

Avatar

зочин 2026-05-17 183.177.99.226

нөөцийн мах гэгччээ аль сайхан цул гуяаны махнуудыг нь баар рестронуудад бөөндөж өгдөг харин ясыг нь нөөцийн ясыг нь шахдаг биз дээ

Avatar

Нэргүй 2026-05-17 202.9.40.166

х***а мана компни гэхд бүлг шаарууд хитадхрнгө аривжуулаад бүгдийг цөлмж хитадын эзллтийн нэг хэлбр.

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.178.17

малын тооллогыг яг яс гаргаж ирмээр байна. бага байхад тал дүүрэн мал бэлчдэг байсан. тэгэхэд л 25 сая гэж байсан. гэтэл 70 сая гэчээд хөдөөгүүр бэлчиж байгаа мал цөөн байна. энэ худал хуурмагаас эхнээс салаад, гадагшаа малын мах гаргах эсэхээ шийдэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.191.144

Авилгач Нямбаатараа хамгаалах гээд зовж байх шив дээ. Энэ хөлснийхөн…

Avatar

зочин 2026-05-17 103.57.95.38

Чи хүн гүтгэхээс өөр юу чаддаг юм,

Avatar

Нийслэл 2026-05-17 202.9.46.198

Нянбаагаас бол ерөнхийдөө шалтгаалаагүй, дотоодоо мах хүрэлцэхгүй байхад гадагшаа хямдхан ачуулж байснаас л энэ дээ. Одоо ард иргэд лавшаа бантандаа ч хөшиглөх улаан юм олдохгүй, байгаа жоохон нь үнэ нь улам гаарч байна. Экспорт гэсэн хоосон шоугаа боль. Шалихгүй зусар баяжихад садаа гэж..

Avatar

Нэргүй 2026-05-17 103.212.117.105

Нямбаатар иргэдээс мөнгө гаргуулах бүх үйлдлийг дэмждэг ху байлаа

Avatar

Нөөцийн яс 2026-05-17 202.55.188.86

Нөөцийн мах нэртэй нөөцийн яс ард бидэнд хүрдэгнь дан яс байдаг гуягүй хонь үхэрний махнуудл байдаг юм байнлээ энэ жил бол бүүр ясньч харагдхаа байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж