Португалийн багш нар цалин нэмэхийг шаардан жагсав

Португалийн багш нар цалин нэмэхийг шаардан жагсав

Португалийн багш нар цалин нэмэхийг шаардан жагсав

Португалын нийслэл Лиссабон хотын төвөөр Бямба гаригт олон мянган багш жагсаж, цалин нэмэх, албан тушаал ахих хугацааг түргэсгэх болон хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг засгийн газраас шаардлаа. Жагсаалыг багш нарын "FENPROF" үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан. Тус эвлэл засгийн газрыг бага цалин, ажлын хэт ачаалал болон карьерын ахиц удааширсан асуудлыг үл тоомсорлож байна гэж буруутгажээ.

Португалын засгийн газар 2024 онд 2011 оны санхүүгийн хямралын үеэр царцаасан ажлын жилүүдийг үе шаттайгаар сэргээх талаар үйлдвэрчний эвлэлүүдтэй тохиролцсон юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд улсын сургуулийн 100 мянга гаруй багшийн цалингийн зэрэглэл нэмэгдэж, сарын орлого нь хэдэн зуун еврогоор өсжээ. Гэсэн ч олон багш энэ арга хэмжээ хангалтгүй гэж үзэж байна.

Португалын улсын сургуулийн анхан шатны багш нар татварын өмнөх дүнгээр сард ойролцоогоор 1,714 евро авдаг нь "OECD"-ийн орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлтэд тооцогдож байна.

Жагсаалд оролцсон багш нар бага цалин, удаан карьерын өсөлт нь ялангуяа залуу багш нарын дунд сэтгэл дундуур байдал үүсгэж байгаа бөгөөд улсын боловсролын тогтолцоонд дарамт учруулж байгааг анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.176.238

МАНАЙ ЭМЧ БАГШ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЖ ЧАДСАН УУ

Avatar

зочин 2026-05-17 103.57.95.38

Барууны жишээгээр цалин нэмүүлнэ гэж жагсаад бай, Жагсаад бай, Манай улсын төсөв, хөрөнгө оруулалт хийх байтугаа урсгал зардлаа ч дийлэхээ байж байгаа гэсэн б**х аа, Мөдхөн африкийн зарим орон шиг ядуурч байж л ухаан орцгооё,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж