Москва хотын захад болсон дроны халдлагын улмаас дор хаяж гурван хүн амиа алдсан талаар Оросын албаныхан мэдээллээ. Москва мужийн захирагч өнөөдөр (2026.05.17) мэдэгдэхдээ, ОХУ-ын нийслэлээс хойд зүгт байрлах хоёр дүүрэгт дроны цохилт болсон гэжээ. Мөн хэд хэдэн хүн шархадсан бөгөөд нурангин дор нэг хүн гацсан тул аврах ажиллагаа үргэлжилж байна.
Захирагчийн нийтэлсэн гэрэл зургууд дээр орон сууцны барилгын цонхнууд хагарч, галын улмаас эвдэрсэн байдал харагджээ.
Энэхүү халдлага нь Орос улс өнгөрсөн Пүрэв гаригт Украины нийслэл Киев хотод пуужин, дроноор томоохон цохилт өгсний дараа болж байна. Уг халдлагын улмаас хүүхдүүдийг оролцуулаад 24 хүн амиа алдсан юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Баасан гаригт мэдэгдэхдээ, хот, тосгод руу хийж буй Оросын довтолгоонд Украин “зөв бөгөөд бодитой хариу” үзүүлэх ёстой гэж хэлээд, “тодорхой хариу арга хэмжээ”-г баталсан гэдгээ онцолжээ.
3,576.26




















































Нэргүй 2026-05-17 66.181.176.238
Ганц Москва хотын эдийн засаг гэхэд хойд солонгосын эдийн засгаас 10–15 дахин том байдаг. Тайлбарлавал: * Москва хотын ДНБ (GDP) ойролцоогоор 300–500 тэрбум ам.доллар гэж янз бүрийн эх сурвалжид үнэлэгддэг. * Харин Хойд Солонгосын нийт улсын ДНБ ихэнх тооцоогоор 20–35 тэрбум ам.доллар орчим л байдаг. Тиймээс: * 300 ÷ 30 ≈ 10 * 500 ÷ 30 ≈ 16 гэдгээр нь тооцоход Москва ганц хот атлаа Хойд Солонгосын бүх улсын эдийн засгаас олон дахин том байна.
Нэргүй 2026-05-17 66.181.176.238
Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, хоёулаа эдийн засгийн хоригт байдаг том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ болон иргэдийнхээ амжиргааны түвшингээр тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын Владивостокыг ч гүйцдэггүй
Нэргүй 2026-05-17 202.179.24.90
Одоо Орос юун дрон, пуужингаар цохилт өгч дайныг дуусгах байх
Нэргүй 2026-05-17 71.241.255.99
Үгүй тэгээд пуужин нь хаанх бхйдаг ч юм болдоо хөөрхий
Муу байна 2026-05-17 202.9.46.198
3 хан хүн үхжээ, тэгэхэд уржигдар Киевт оросууд дрон хөөргөж халдаад 24 хүн үхсэн байдаг.
зочин 2026-05-17 103.57.95.38
Энэ дайныг баруун өдөөсөн,Украиныг НАТО-д элсүүлж ,төрд нь нацистүүдийг гарган орос ороныг хамтран нугаслах гэж оролдсоноос болж үүссэн, Хариугаа хатуу амсаж байна, Хэрэв энэ дайн НАТО,оросын хооронд болж хувирбал ямар аймшигтай аюул үүсэх бол оо, Дэлхийн 8 тэрбум хүнээс нэг ч хүн үлдэхгүй гэх гээд л байна,
Нэргүй 2026-05-17 71.241.255.99
Өө тий үү мэдэхгүй ш дээ чи л мэдэж байгаа байхдаа хө