Тойм: Хотын даргыг чөлөөлж, Засгийн газрын томилгоо үргэлжилсэн 7 хоног

Тойм: Хотын даргыг чөлөөлж, Засгийн газрын томилгоо үргэлжилсэн 7 хоног

Тойм: Хотын даргыг чөлөөлж, Засгийн газрын томилгоо үргэлжилсэн 7 хоног

 "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дээд шатныхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард иргэдэд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлсэн үндэслэлээр чөлөөлж байгаагаа өчигдөр/2026.05.16/ мэдэгдлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд махны үнийг зохиомлоор үүсгэсэн гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг буруутган дээрх шийдвэрийг гаргаж байгаа аж. Ерөнхий сайд өнөөдөр Хүчит шонхор захад ажиллахад нэг кг цул үхрийн мах 40 мянган төгрөгт хүрсэн байгаа аж.

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнгөрсөн жил нийслэлээс 8000 тонн нөөцийн мах бэлтгэж байсан бол өнөө жил 5000 тонныг бэлтгэсэн гэж байгаа ч 2400 тонн мах нийлүүлэгдээгүй. Нөөцийн махыг 600 цэгээр дамжуулан худалдаалж байгаа гэсэн ч цэгүүд дээр нөөцийн мах худалдаалаагүй.

Нийт есөн компани нөөцийн мах бэлтгэсэн ч хоёр компани нь нэг эзэнтэй зэрэг ноцтой асуудал хяналт шалгалтын шатанд илэрсэн байна. Иймээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг чөлөөлж байгаа аж.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл, тендерийг шалгахыг үүрэг болголоо. Төсөл хэрэгжүүлэх нэрээр хулгай хийж байна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Ц.МАГАЛЖАВЫГ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР УЛИРААН СОНГОЛОО

Монголын үндэсний бөхийн холбооны арав дахь удаагийн "Их Эе" хурал /2026.05.15/ боллоо. Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдав.

Хурлаар:

МҮБХ-ны тэргүүний тайлан

Хяналтын зөвлөлийн тайлан

Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын мэдээлэл

МҮБХ-ны Дүрэм батлах

5. Бусад

5.1. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Аймгийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдийн цол, эрэмбийг тусгасан асуудлаар мэдээллийг сонсож хэлэлцэх мөн улсын баяр наадамд 3 болон 4 давсан бөхчүүдийн эрэмбийг ямар журмаар тооцож байгааг тодруулах

5.2. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ажиллах журмыг танилцуулж, хэлэлцүүлэх

5.3. Гадаад улсад байгуулагдаж буй салбар холбоодын мэдээлэл.

5.4. Баяр наадмын товыг тогтоосон асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд санал өгөх

6. Сонгууль:

6.1. МҮБХ-ны Тэргүүнийг сонгох /дүрэмтэй уялдуулна/

6.2. Тэргүүлэгч гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/

6.3. Барилдааны зөвлөлийн гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/

6.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох. /дүрэмтэй уялдуулна/ зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улмаар үндэсний бөхийн холбооны тэргүүнд Ц.Магалжав дахин өрсөлдөж, 100 хувийн саналаар улирав.

Энэ удаагийн "Их Эе" хуралд С.Мөнхбат, Ч.Санжаадамба, О.Хангай тэргүүтэй аваргууд ирж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, саналаа хэлэв. Мөн МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний ба олон улсын спортын арбитрын төлөөллүүд оролцож, бөхчүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Энэ өдрийн гол үйл явдал нь хурал бус Н.Өсөхбаяртай холбоотой допингийн шийдвэр байсан гэхэд хилсдэхгүй. Бөхийн холбооны зүгээс ямартай ч спортын арбитрын шийдвэр учир дутагдалтай гэдгээ хэлсэн.

Д.БЯМБАСҮРЭН, В.АДЪЯА НАР 5-50 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

Эрчим хүчний салбарын хоёр албан тушаалны хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас тэднийг 5-50 сая төгрөгийн хахууль авсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон учраас хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Д.Бямбасүрэн нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Эс…” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан, “Эс…” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Харин В.Адъяа нь "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд … суманд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.

Б.ЧАГНААДОРЖ, Б.ЭНХСҮХ НАРЫГ ТОМИЛЛОО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /2026.05.13/ хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилсон.  Б.Чагнаадорж нь “Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, ордын олборлолтыг нэмэгдүүлэн, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ажлын туршлагатай юм.

Түүнчлэн Засгийн газрын /2026.05.13/ ээлжит хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, оронд нь Б.Энхсүхийг томилсон. Тэрбээр Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /Англи/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан билээ. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, ТЕГ-ын Тамгын газрын дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, ТЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2026-05-17 202.9.46.204

2027 оны ерөнхийлөгчийн сонгууль угтсан ээлчит технологи. Нийслэлийн МАН-ыг Хүрэлсүх, Оюун-Эрдэний талаас булаан авах ажлыг түүний өрөөсөн засаа нь болсон Учрал хүү нь гүйцэлдүүлж байна. Түүнээс биш махны үнэнд санаа зовсон зүйлгүй. Махны үнэ Нямбаатар огцорсноор буурдаг ч юм биш. Малчидаас авч байгаа махны үнийг 50% буулгаж байж махны үнэ 15-25 мянгад очно. Өнгөрсөн жилийн мах бэлтгэх саруудад бензингүй таг суусан даа. Тэр үед Учрал ХЭГ-ын дарга, ЭЗХ-н сайд байсан шүү. Маш урашгүй нөхөр.

Avatar

Нэргүй 2026-05-17 103.212.118.240

Манай хангайн хашир анчид сүргийн цэгцийг буудахыг цээрлэнэ. Ялангуяа зэрлэг гахайн сүргийн цэгц үргэсэн үед хаашаа хөдөлж, хаагуур явж, хаа хүрч зогсохоо мэднэ.Хаана өвөлжиж, хаваржиж, зусч, намаржихийг цэгц мэднэ. Цэгцгүй болсон сүрэг эмх цэгцгүй болж, анчид тэдний араас хөөцөлдвөл морио эцээж, хий хоосон ажил болно гээд орхино.Нийслэлийн МАН-ынхан цэгцгүй болж байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2026-05-17 80.212.13.34

Яармагын саарал ордноор дүүрэн нямбаатарын цүнх баригч, бүгд огцор.

Avatar

иргэн 2026-05-17 66.181.189.51

бнрхийн хэдэн золбин шээсгүүд УБ болонмМонгол улсыг дуусгах шахлаа Бүгд хятад …Нүүрс хятадаас бордюр Охон сууцны төсөл ,зам гүүр ,бөөрөлжүүт ЦС

Avatar

Зочин 2026-05-17 66.181.179.99

Хамгийн гол нь Туулын хурдны замын алданги, цаашлаад шүүх дээр хөрөнгийн эрсдэл гарвал хэн хариуцах вэ

Avatar

Нэргүй 2026-05-17 202.9.46.204

Учрал хариуцна.

Avatar

За зайлаа 2026-05-17 202.9.46.198

Уянгын халил Учрал өөрөө огцор

Avatar

Z 2026-05-17 103.57.93.155

ХҮРЭЛСҮХ УЧРАЛ ХОЁРЫГ АМИЙГ НЬ ЕГҮҮТГЭЖ АЛЖ ДУУСГАНА ШҮҮ ДУТУУДУУЛЖ БОЛОХГҮЙ. ШАРХДАНГУУТ НЬ ГҮРЭЭ РҮҮ НЬ ЭСВЭЛ ЗҮРХ РҮҮ НЬ ШУУД ДҮР.

Avatar

Нэргүй 2026-05-17 103.57.93.155

ireeduin eronhii said bolooroi

Avatar

Зочин 2026-05-17 66.181.183.96

За ёстой болиорой! Махны үнэ өсөхөд Нямбаатар ямар хамаатай юм бэ. Энэ чинь засгийн газрын ажил шүү дээ. Тэгээд ч махны үнэ ганцхан энэ жил өсөөгүй биз дээ. урьд жилүүдийн өсөлт нэмэгдэн нэмэгдсээр өнөөдрийн үнэд хүрсэн гэдгийг бүгд мэдмээр юм. Энэ ерөнхий сайд нэг л бишээ. Юу ч мэдэхгүй юм. Дэндүү гэхэд дэндүү жулдаж байна. Ярьж хэлж байгаа нь жижигхэн. Цаашдаа ер нь яана даа.

Avatar

зззз 2026-05-17 202.126.91.3

Учрал ер нь энэ ажлыг хийж чадахгүй нь гэж дүгнэлээ.ганцхан өдөр нөөций махны хэрэгцээг судлаж гэнээ.Судалгааг тэгж хийдэггүй юмаа.Нямбаатар шиг ажлаа сайн хийдэг мэдрэмжтэй иргэдийнхээ төлөө гэсэн хүн одоо бол монгол бараг байхгүй шүү.Алдаагүй хүн гэж хаач байхгүй шүү дээ..Нямбаатарыг ажлыг нь хийлгэ.Сайн ажиллаж л байвал нам ямар хамаатай юм.Намчирхаад байвал улс орон хөгжихгүй

Avatar

Буруу 2026-05-17 202.9.46.198

Ганц ажил хийдгээ хусч хаясан ямар өөдгүй ханилгаагүй хулгайч вэ, уянга ураан жидүүчин капиталист учрал өөрөө огцрох шалтгаанаа бүрдүүллээ, одоо үтэр түргэн огцор!!

Avatar

Нэргүй 2026-05-17 80.212.13.34

Юу хийсийн бэ, хотоор дүүрэн ухсан нүх, сэмэнт чулуу. Халуун ус тог тасалдаг хэвээрээ, утаа шийдсэн гэх, урдаас нүүрс авчраа биз дэ, үйлдвэр алга, мэтро алга,

Avatar

Нэргүй 2026-05-17 103.229.122.123

Нян нь ч байна уу ураан чукча нь байна уу эд нарт монгол нийслэл хот яах нь падгүй байхоо эд нарт сандал суудал эрх ямба эрх мэдэлд удаан сууж байх нь чухал биз удаан байхын тулд янз бүрийн жүжиг ажил хийж буй дүр үзүүлэх гээд их үзүүлбэр түгээх байх

Avatar

Иргэн 2026-05-17 202.21.111.170

ОЭ, НБ олон үйлдлээс эх орноосоо урвасан алхамууд илт тод, далд байдлаар харагдаад, хардагдаад байгаа юм. Урд хөршийн иргэдийн ашиг сонирхолыг бүрэн дэмжсэн, ХКН-ын бодлогын түшээ болсон, УБ хотын бүх тендерийг урд хөршийн компани, ААН, иргэдэд өгдөг болоод удаж байна. Эдгээр асуудлыг УИХ 126 хувьд бас л холбож болохоор харагдаад л байгаа, тухайлбал зарим өмнөх болон одоогийн сайд нар. Иргэд УИХ-ын хурал, FB, гишүүдийн хэлсэн үг бүрьд дүн шинжилгээ хийхэд л хангалттай

Avatar

Нэргүй 2026-05-17 202.55.188.105

хулгай хийж байгаагийн нь Учрал шалгалтынхнаас хурдан нотолж байна шүү тал бүрийн мэргэжлийн онцгой залуу юмаа.Нилээн олон орон тоог хэмнэж өөрөө гүйцэтгэх байхаа Сайхан юмаа…

Avatar

Сандал ширээний наймаа 2026-05-17 202.9.46.198

Хотын даргаа өг, яахав дараа нь том албан тушаал өгье гэж намын дарга нь тохиролцжээ.

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.178.219

бүлэглэж атаархсаар байгаад готын ажлыг зогсоов

Avatar

Нэргүй 2026-05-17 103.229.122.68

хөгийн нам одоо тар тар ядаргаатай юм бэ

Avatar

Нэргүй 2026-05-17 103.57.93.155

Tүүxч мэргэжилтэй удирдах ажлын туршлагагүй яг хүүк шиг ээ атгаг атаархуу санаатай Учралыг ЕС болгосноор түүний ЕС хийсэн 1сарын хугацаанд инфляци 3%-иар өсч хотын нүүр царайг өөрчлөж олон түмний итгэлийг хүлээсэн Нямбаатарыг атаархан эрх мэдэлдээ дулдуйдан yнaгaлaa. Туулын хурдны замын ажлыг зогсоолоо. Учрал бүтэхгүй нээ

Avatar

Нэргүй 2026-05-17 103.229.123.47

Одоо нийслэл маань нийслэл биш түцлэл болох байх даа. шөнө дөлөөр мөөглөн түцлэнэ дээ.

Avatar

Ах хүү 2026-05-17 122.201.31.150

нямбаатарын ажил хийдэг ганц хүн гэсэн имиж нь хулгайгаа нуусан өнгөлөн далдлалт шүү дээ.саарал хувцас өмсөөд өдөр болгон газар сайгүй очиж лайв хийх нь уг нь бол ямар ч шаардлагагүй зүйл бөгөөд гагцхүү хар массыг тархидсан өнгөлөн далдлалт. жинхэнэ удирдагч ил гарч ирэхгүйгээр ч ажлыг явуулж, хийх ёстой улсаар нь хийлгэж чаддаг байх ёстой шүү дээ

Avatar

Нэргүй 2026-05-17 202.179.26.227

Маш зөв шийдвэр байна. Нямбаатар бол мэргэшсэн луйварчин, заналхийлэгч жандаарам. Нийслэлчүүдийш татвараар ихээхэн дарамталж, махны үнэийг нэмж хүндрэлд оруулж байгаа. Байнга өшөө авалт явуулдаг. Одоо Оюунэрдэнэ, Нямбаатар нарыг хамтатд нь шалгах ёстой. Хилийн хориг тавьж байж энэ ажлыг хийх нь зөв.

Avatar

Нэргүй 2026-05-17 103.57.93.155

🖕🏿🖕🏿🖕🏿

Avatar

Т1тэж гүйцжээ 2026-05-17 202.9.46.198

Оронд нь юу ч хийдэггүй нэг өвгөн хулгайчийг л тавих биз..

Avatar

Нэргүй 2026-05-17 103.57.94.225

Учрал хулгайгаа өөрсдөөсөө эрэх байсан юм. ЗГ т чинь хүнс хөдөө аж ахуйн яам байдаггүй юм уу. Тэр сайд чинь махны үнээ яагаад алдчихсан юм.

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.190.134

Зуны сар зургаа биш, барилга зам бүтээн байгуулалтаа зогсоохгүйгээр шалгаач дээ? Жоомоо а**х гээд гэрээ шатаах нь! Ерөнхий сайд аа

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.186.149

Одоо Учралыг огцруулж Нямбаатарыг eрөнхий сайд болгож тоглоё.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: АРДЫН НАМ ДОТОРХ АЖЛЫН ЗҮТГҮҮР ГАНЦ ХҮН НЬ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД НЭРВЭГДВЭЭ ХӨӨРХИЙ 2026-05-17 103.212.118.240

НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛСӨНД ОЛОН ХҮН БАЯРЛАЖ БАЙГАА. ТҮЦ-ИЙНХЭН ГУДМАНДАА ТУХАЛЖ, ДОТРОО МОРЬ ХАРАХ, ЯМАРЧ ХЯНАЛТГҮЙ, ЧАНАРГҮЙ БАРАА ЗАРАХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛЖ БАЙХ ШИГ.МАШИНЫ ХУДАЛДААЧДЫН МАГНАЙ ТЭНИЙЖ ТААРНА, ХОТЫН ДУГААРЫН ХЯЗГААРАЛТ ЧӨЛӨӨЛӨГДӨХ БИЗ, ТЭДЭНД МАШИНАА Л ЗАРЖ БАЙВАЛ ХОТЫН ТҮГЖРЭЛ ПАДЛИЙГҮЙ. ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ, СЭЛБЭ, ЯАРМАГ, БАЯН ХУШУУ ДЭД ТӨВҮҮДБАРИГДАЖ ЯНДАН ЦӨӨЛӨХ Ч ХЭЦҮҮ БОЛОХ НЬ УУ. АЛДСАН ХӨРӨНГӨӨ БУЦААЖ АВАХ НИЙСЛЭЛИЙН АЖИЛ ЗОГСОХ БИЗ. УЧРАЛ ГАЛ УНТРААХ АЖЛААС ХЭТРЭХГҮЙ НЬ ҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-05-17 103.212.117.215

ЕС мэргэжлийн эдийн засагч Занданшатарыг буруу эрхэлсэн айлын эрх хүүхэд аятай улсынхаа эрх ашгийг бус бүлгийнхээ эрх ашгийг дээрд үздэгТэмүүжин Цогтгэрэл нар мачийсаар өөрчлөж түүхч мэргэжилтэй удирдах ажлын туршлагагүй бас атгаг атаархуу санаатай Учралыг ЕС болгосноор түүний ЕС хийсэн 1 сарын хугацаанд инфляц 3%-иар өсч хотын нүүр царайг өөрчлөж олон түмний итгэлийг хүлээсэн Нямбаатарыг атаархан эрх мэдэлдээ дулдуйдан халлаа. Туулын хурдны замын ажлыг зогсоолоо. Учрал бүтэхгүй нээ.

Avatar

Зочин 2026-05-17 202.9.46.155

Д. Бямбасүрэн, В. Адъяа нар нь Чойжилсүрэнгийн үед томилогдсон МАН-ы тавиулууд л байхдаа. Төсвийн мөнгөнөөс хулгайлана, цалин авна. өөрсдийгөө шагнаж урамшуулна тэгээд дээрнь авлига хахууль авна. Яана даа миний эх орон….

Avatar

Нэргүй 2026-05-17 103.57.95.178

Учрал сайн байна. Хийсэн ажил болгон нь сүйрэл дагуулсан нэг нөхрийг ашгүй явууллаа.

Avatar

ХҮНИЙ МӨН ЧАНАР 2026-05-17 202.126.88.137

Нямбаатар ч дааганаас бис дарвагараасаа боллоодоо. 70, 80, 90-ээд оныхон гэж Дарвалзсан Ангалзсан Хүмүүс л байхындоо. Нээх Илүү Олон Юм ярьсан Өөрөөсөө Бусдыг Доромжилсон Чичилсэн

Avatar

Нэргүй 2026-05-17 103.212.117.105

МАН хамгийн их том хулгайгаа ухлаа даа 28 оны сонгуульд яана вэ

Avatar

Нэргүй 2026-05-17 59.153.87.54

ман хөтлөлцөөд зайл

Avatar

Баабар 2026-05-17 66.181.190.200

Махны экспортоо зогсоохгүй бол дахин нэг 7сарын 1 болох нь тодорхой, ингэхгүй бол дараа жил дахиад галагшлуулна

Avatar

Иргэн 2026-05-17 66.181.180.30

Учралыг өөрийг нь огцруулахыг уриалж байна

Avatar

яана даа 2026-05-17 103.57.94.153

Луйварт холбогдсон гадаад явдлын яаны сайд Батцэцгээ огцруулах чадалгүй ерөнхий сайд Учралын ч хэрэг алга.

Avatar

зочин 2026-05-17 103.57.95.38

МАН-ын гол идэвхтнүүдийг гүтгэж, намнах АН-ын зориуд зохион байгуулж буй луйврын ажиллагаа маш амжилттай өрнөж байна, Хонь дотор орсон чоно шиг л дурьгиж байна

Avatar

учрал ч удахгүй огцрох нь 2026-05-17 103.57.94.153

Учрал энэ төрд ганц ажил хийдэг хүнээ огцрууллаа. Мэдээж нөгөө хүрэлсүхийн даалгавар байх. Засаг ч удахгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-05-17 202.179.27.14

Хэн ч ийм их мөнгөөр юу ч хийж чадна. Зарцуулсан мөнгөнийх нь талаас илүүг нь идчихсэн л байгаа. Хууль хяналтынхан яаж шалгах нь вэ харж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж