Путин Мягмар гаригт БНХАУ-д айлчилна

Путин Мягмар гаригт БНХАУ-д айлчилна

Путин Мягмар гаригт БНХАУ-д айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх Мягмар гаригт (2026.05.19) БНХАУ-д хоёр өдрийн айлчлал хийхээр болсон талаар Кремль мэдэгдлээ. Айлчлалын үеэр Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийж, Украин болон Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын асуудлаар хэлэлцэнэ гэж мэдээлжээ. Энэхүү уулзалт нь Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай энэ долоо хоногт уулзсаны дараа болж буйгаараа онцлог юм.

Мөн энэ жил ОХУ, БНХАУ-ын Найрсаг хөршийн болон хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан айлчлалыг зохион байгуулж байгаа гэж Кремль мэдэгдсэн байна.

Путин айлчлалынхаа үеэр БНХАУ-ын ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх аж. Украины дайнд холбоотой их хэмжээний цэргийн зардал ОХУ-ын эдийн засгийг дэмжиж байгаа ч инфляц болон өндөр хүүгийн улмаас сүүлийн үед өсөлт нь саарах болсон байна. Олон улсын валютын сангийн тооцоолсноор ОХУ-ын эдийн засаг энэ онд ердөө 1.1 хувиар өсөх төлөвтэй байна. Шинжээчдийн үзэж буйгаар Путин энэ удаагийн айлчлалаар дамжуулан БНХАУ-тай эдийн засгийн харилцаагаа улам бэхжүүлж, эдийн засгийн удаашралыг даван туулахыг зорьж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.160.33

Эзэн нь дууджээ!!!

Avatar

Нэргүй 2026-05-17 103.229.122.123

орос хятадтай нэг их ойртоод хэрэггүй л байх даа их ойртвол буруудах уруудах тал руугаа л орох байх

Avatar

Путлер 2026-05-17 202.9.46.198

Замд нь сөнөөх ёстой..

Avatar

зочин 2026-05-17 103.57.95.38

Орос хятадыг үзэн ядагсадаар дүүрэн манай оронтой, хоёр хөрш, яаж тэсч,хэвийн харилцаатай байх гэж эрмэлздэг байна аа,Гайхмаар

Avatar

Зочин 2026-05-17 59.153.112.191

Пу ахыг Трамп, Ши хоёр нийлж мурих шинжтэй болчихсон уу, яагаад Ши-г царайчлаад унав, АНУ, Хятад томчууд тэрүүгээрээ дээгүүр тохироо хийгээд Оросыг хэн ч биш болгох тал руугаа л яваад байх шиг, Ши ч Пу-г эвтэйхэн аргалаад тайвшруулаад буцаахаа мэдэж л байгаа байлгүй дээ

Avatar

The most politically correct superpower of all time was the Soviet Union. The BRICS are the modern version of the Soviet Union. 2026-05-17 84.225.176.80

The most politically correct superpower of all time was the Soviet Union. The BRICS are the modern version of the Soviet Union.

Avatar

:D 2026-05-17 202.131.225.197

ЦАРЬ БСДА ЖИНХЭНЭ х***а АХ ДЭЭРЭЭ БАРААЛХАН ОЧИЖ ГУЙЛГА ГУЙХ НЬ ДЭЭ. ЮУ ЮУ ГЭЖ ДОЛИГНОХ БОЛДОО, МИНИЙ АЧ НАР ХУЖЖАААААГАААР ЯРЬДАГ, БИ ХУУЖЖЖЖАААА ХЭЛ СУРЧ БАЙГАА, ТИЙМ БОЛОХООР ЖААХАН ГӨӨНГӨ ӨГӨӨЧ ГЭЭД Л ПОХАХАХА.

Avatar

Зочин 2026-05-17 59.153.87.54

хорвоогоос зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж