Хамасын өндөр албан тушаалт цэргийн удирдагч амиа алджээ

Хамасын өндөр албан тушаалт цэргийн удирдагч амиа алджээ

Хамасын өндөр албан тушаалт цэргийн удирдагч амиа алджээ

АНУ-ын зуучлалтай гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа ч Израиль Газа хотод агаарын цохилт өгч, Хамас бүлэглэлийн өндөр албан тушаалт цэргийн командлагч Изз ад Дин аль Хаддадыг устгасан гэж мэдэгдлээ. Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF)-ий мэдээлснээр, Изз ад Дин аль-Хаддад Газа хотын аль-Римал дүүрэгт Баасан гаригт (2026.05.15) болсон “нарийвчилсан цохилт”-ын үеэр амиа алдсан байна.

Газын онцгой байдлын албаны мэдээлснээр, уг цохилтын улмаас дор хаяж долоон хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийг Аль-Шифа эмнэлэгт хүргэн эмчилж байна. Хамас бүлэглэл Бямба гаригт Изз ад Дин аль-Хаддадын үхлийг баталсан. Тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Хазем Кассем түүнийг “Палестины ард түмний хамгийн агуу тэмцэгчдийн нэг” хэмээн тодорхойлжээ.

Изз ад Дин аль-Хаддад нь Хамасын цэргийн жигүүр болох Изз ад-Дин аль-Кассамын бригадын ахлах удирдагчдын нэг байв. Яхья Синвар, Мохаммед Дейф зэрэг Хамасын бусад удирдагчид Израилийн ажиллагаагаар амиа алдсаны дараа тэрбээр тус бүлэглэлийн гол шийдвэр гаргагчдын нэг болсон юм. Израиль түүнийг 2023 оны аравдугаар сарын 7-нд болсон Хамасын халдлагыг зохион байгуулахад оролцсон, мөн халдлагын дараа барьцааны хүмүүсийг хорьж байсан гэж буруутгажээ.

Энэхүү ажиллагаа нь аравдугаар сараас хойш хэрэгжиж буй гал зогсоох хэлэлцээрийн үеэр болсон байна. Израиль Газад Хамасын гишүүд болон аюул заналхийлэлтэй холбоотой байг устгаж байна хэмээн тайлбарлаж байгаа ч агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байгаа юм. Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Израилийн цохилтын улмаас 850 гаруй хүн амиа алджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-17 66.181.191.144

Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг энэ Израил нэг л биш ээ

Avatar

Нэргүй 2026-05-17 178.174.229.45

NICE GOOD MUU TERORISTUUD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж