“Исламын улс” бүлэглэлийн өндөр албан тушаалтныг устгав

“Исламын улс” бүлэглэлийн өндөр албан тушаалтныг устгав

“Исламын улс” бүлэглэлийн өндөр албан тушаалтныг устгав

Хамтарсан цэргийн ажиллагааны үеэр “Исламын улс” (IS) бүлэглэлийн өндөр албан тушаалтныг устгасан талаар Нигери болон АНУ-ын албаныхан мэдэгдлээ. Тодруулбал, Абу Билал аль Минуки гэгч этгээд Нигерийн зүүн хойд хэсэгт орших Чад нуурын сав газарт болсон агаарын цохилтын үеэр хэд хэдэн дайчдын хамт амиа алдсан байна. Энэхүү бүс нутаг нь Нигери, Чад, Нигер болон Камерун улсын хил дамнан оршдог.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг "IS" бүлэглэлийн гол удирдагчдын нэг бөгөөд “дэлхийн хамгийн идэвхтэй террорист” хэмээн тодорхойлжээ.

Нигерийн ерөнхийлөгч Бола Тинубу уг ажиллагаа нь хэт даврагч бүлэглэлд “томоохон цохилт болсон” гэж мэдэгдсэн байна. Мөн тус улсын армийн мэдээлснээр, олон сарын турш хийсэн тагнуул, тандалтын ажиллагааны дараа Бямба гаригийн (2026.05.16) үүрээр энэхүү ажиллагааг явуулжээ. Цэргүүд Борно мужийн Мэтэлэ дэх бэхлэгдсэн баазыг онилсон. Тус бүс нь Боко Харам болон “IS”-ын Баруун Африк дахь салбар болох "ISWAP" бүлэглэлийн идэвхтэй ажиллагаагаараа алдартай юм.

Цэргийнхэн ажиллагааны үеэр Нигери болон АНУ-ын талын хүчнийхэн хохирол амсаагүй гэж мэдээлжээ.

Абу Билал аль Минуки нь Баруун Африк болон Сахелийн бүс дэх "IS" бүлэглэлийн ажиллагааг удирддаг хамгийн өндөр түвшний удирдагчдын нэг байв. Мөн тэрбээр хэд хэдэн халдлага болон 2018 онд Нигерийн Дапчи хотод 100 гаруй сургуулийн охидыг хулгайлсан хэрэгтэй холбоотой аж. Тэрээр "IS" бүлэглэлд нэгдэхээсээ өмнө 2009 онд Нигерид зэвсэгт бослого эхлүүлсэн Боко Харам бүлэглэлийн ахлах командлагч байсан байна.

Трамп Нигерид хамтран ажилласанд талархал илэрхийлж, энэхүү ажиллагаа нь "IS" бүлэглэлийн удирдлага болон санхүүжилтийн сүлжээнд хүчтэй цохилт өгсөн гэж мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Нигери болон АНУ бүс нутаг дахь хэт даврагчдын хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд цэргийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж