Германы канцлер Фридрих Мерц Ираны дайнаас болоод Трамптай түнжин муутай байгаа билээ. Тэрбээр Вюрцбург хотноо болон залуу католик шашинтнуудын бага хуралд үг хэлэхдээ АНУ-ыг цаашид боломжоор дүүрэн газар гэж харахаа больсон гэдгээ хэлжээ. Мөн хүүхдүүддээ АНУ-д ажиллаж, сурахыг зөвлөхгүй гэжээ.
70 настай Фридрих Мерц гурван хүүхэдтэй.
Тэрбээр "Би Америкийг дэндүү их шүтэн биширдэг. Гэхдээ яг одоо бол энэ хүндлэл маань гацчихаад байгаа. Энэ нь туйлширсан улсын хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмтэй холбоотой. Би хүүхдүүддээ АНУ яв, тэнд ажиллаж, сур гэж зөвлөхгүй. Өнөөдөр АНУ-д хамгийн өндөр боловсролтой хүмүүс хүртэл ажил олж чадахгүй байна" гэжээ.
Мөн тэрбээр германчуудыг эх орныхоо нөөц бололцоог өөдрөгөөр харж, бүх зүйл сүйрч байна гэсэн хандлагад автахгүй байхыг зөвлөжээ.
Мерцийн хэлсэн үгэнд Трампын дэмжигчид асар хурдтай хариу үйлдэл үзүүлэв.
Тухайлбал, Бүгд найрамдах намын гадаад бодлогын зөвлөх Ричард Гренелл "Х" хаягаараа жиргэхдээ "Фридрих Мерц Европ дахь Трампыг эсэргүүцэгчдийн нийгэмлэгийн тэргүүн болжээ" гэжээ. Ричард Гренелл нь Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Герман дахь Элчин сайд байсан юм. Мерц гуравдугаар сард Цагаан ордонд Трамтай уулзахдаа зөөлөн, даруу байсан атлаа энэ удаад өмнөхтэйгөө зөрчилдсөн мэдэгдэл хийснийг тэр онцолжээ. "Германчууд ямар ч стратегигүй хүнээр удирдуулж байна. Тэд либерал хэвлэл мэдээллийн нөлөөнд бүрэн автсан байна" гэж Гренелл хэлжээ.
Харин Германы хэт барууны үзэлт удирдагч Алис Вейдел "Мерц улс төрийн нөхцөл байдлаас болоод АНУ руу аялахгүй байхыг зөвлөж байна. Нийгэм, улс орноо сүйрэл рүү хөтөлж яваа канцлер ийм анхааруулга өгч буй нь хачирхалтай юм шүү" гэжээ.
3,576.03






















































Х 2026-05-16 45.50.66.204
гepmaн бол их сайн сайхан орон
odoo tiim baihaa bolson doo 2026-05-16 66.181.191.146
odoo german tsagaach musilmanuudiin oron bolson doo..
Мулгуу амьтан 2026-05-16 202.9.46.83
Тэгвэл ХойдСолонгосыг зөвлөөч!
In 2026, the cooperation between America 🇺🇸 and Germany 🇩🇪 has come to a standstill and conflict has arisen. The European Union and America have become enemies. 2026-05-16 84.225.152.82
In 2026, the cooperation between America 🇺🇸 and Germany 🇩🇪 has come to a standstill and conflict has arisen. The European Union and America have become enemies. The future is difficult for the great powers.
Нэргүй 2026-05-16 66.181.160.60
Тэнэг хүн хожуу ч гэсэн хагас дутуу ойлгож байгаа нь яамай даа
Нэргүй 2026-05-16 203.91.115.54
chamaas l teneg hun baiw gejdee ylanguya mglchudaas te1 baiw gejdee hamgin archaagui huvia amia bodson medleg bolovsrol dutuu humuus bol mglchud shd