К-поп роботуудын парк нээгдэнэ

К-поп роботуудын парк нээгдэнэ

К-поп роботуудын парк нээгдэнэ

"G-Dragon"-ы харьяалагддаг "Galaxy Corp" агентлаг энэ оны сүүлээр Сөүл хотод робот сэдэвтэй энтертайнмент парк нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тус парк нь к-поп болон робот технологийг хослуулах юм байна. Сөүлийн зүүн хэсэгт байрлах 16500 ам метр талбай бүхий цогцолборт хүүхдүүдэд зориулсан интерактив хөтөлбөрүүд, мөн роботын тоглолт зохион байгуулах концертын танхим багтах ажээ.

Роботууд "motion-capture" технологийн тусламжтайгаар к-поп уран бүтээлчдийн бүжгийн хөдөлгөөнийг сурах аж.

Тус парк энэ сарын эхээр хязгаарлагдмал тооны зочдод хэсэгчлэн нээгдсэн бөгөөд наймдугаар сард албан ёсоор үүд хаалгаа нээх юм байна.

Хүмүүс тус паркаар нэг үйлчлүүлэхэд 3-4 цаг шаардагдана. Цаашдаа жил бүр 1000-аас олон к-поп роботын шоу зохион байгуулахаар "Galaxy Corp" агентлаг төлөвлөж байна.

2019 онд байгуулагдсан "Galaxy Corp" агентлагт "G-Dragon", "Taemin" зэрэг уран бүтээлчид харьяалагддаг. Мөн тус компани "Physical: 100" цувралыг продюсерлэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Кпопбот 2026-05-16 202.9.46.83

Гэй царай зүстэй, нүүр амаа будаж шунхдаад сувдан ээмэг, сувдан хүзүүний зүүлттэй робот биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж