Хүүхэд, өсвөр үеийнхний хувь хүний хөгжил, харилцааны ур чадварыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Young Brain Institute" ээлжит сургалт, лекцээ наймдугаар ангийн сурагчдад зориулан зохион байгууллаа.
“Багаар ажиллах ур чадвар” сэдэвт тус нэг өдрийн сургалтын хүрээнд сурагчид багийн ажиллагааны үндсэн ойлголт, хамтын ажиллагааны ач холбогдол, багийн гишүүдийн үүрэг оролцоо, үр дүнтэй харилцааны талаар мэдлэг мэдээлэл авсан байна. Мөн оролцоонд суурилсан дасгал, хэлэлцүүлгүүдэд хамрагдсанаар сурагчид хамтран шийдвэр гаргах, бие биенээ сонсох, санал солилцох чадвараа хөгжүүлэх боломж бүрджээ.
Сургалтын үеэр сурагчдын идэвх оролцоо өндөр байсан бөгөөд багаар ажиллах нь зөвхөн хичээл сургалт төдийгүй ирээдүйн ажил, амьдралд чухал ур чадвар болохыг онцолсон байна.
"Young Brain Institute" нь хүүхэд, залуусын хөгжилд чиглэсэн лекц, сургалт, ур чадварын хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд цаашид ч сурагчдын манлайлал, харилцаа, хамтын ажиллагааны чадварыг дэмжсэн ажлуудаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.




































3,576.03






















































Нэргүй 2026-05-16 202.126.88.223
үхсн ацны чн нөөуиын махзээл гж худлаа шааж сэдв гараад ирнгүүт манж хужаө хулгай шаажманж хужаагууд хулгайн хмйхгүй амьдрх ёстой гэдг бодл тархиэдаа суулга
Нэргүй 2026-05-16 202.126.88.223
үхсн ацны чн нөөуиын махзээл гж худлаа шааж сэдв гараад ирнгүүт манж хужаө хулгай шаажманж хужаагууд хулгайн хмйхгүй амьдрх ёстой гэдг бодл тархиэдаа суулгж.