Сэрэмжлүүлэг: Говийн аймгуудаар усархаг аадар бороо орж болзошгүй

Сэрэмжлүүлэг: Говийн аймгуудаар усархаг аадар бороо орж болзошгүй

Сэрэмжлүүлэг: Говийн аймгуудаар усархаг аадар бороо орж болзошгүй

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо, бороо үргэлжлэн орж, сэрүүсэх тул болзошгүй нөөлөг салхи, шороон шуурга, мөндөр, аянга цахилгаан, үер ус, нойтон цасны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж