Ц.Магалжавыг Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонголоо

Ц.Магалжавыг Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонголоо

Ц.Магалжавыг Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонголоо

Монголын үндэсний бөхийн холбооны арав дахь удаагийн "Их Эе" хурал өчигдөр/2026.05.15/ боллоо. Тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдав.

Хурлаар:
  1. МҮБХ-ны тэргүүний тайлан
  2. Хяналтын зөвлөлийн тайлан
  3. Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын мэдээлэл
  4. МҮБХ-ны Дүрэм батлах
5. Бусад
  • 5.1. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Аймгийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдийн цол, эрэмбийг тусгасан асуудлаар мэдээллийг сонсож хэлэлцэх мөн улсын баяр наадамд 3 болон 4 давсан бөхчүүдийн эрэмбийг ямар журмаар тооцож байгааг тодруулах
  • 5.2. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ажиллах журмыг танилцуулж, хэлэлцүүлэх
  • 5.3. Гадаад улсад байгуулагдаж буй салбар холбоодын мэдээлэл.
  • 5.4. Баяр наадмын товыг тогтоосон асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд санал өгөх
6. Сонгууль:
  • 6.1. МҮБХ-ны Тэргүүнийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
  • 6.2. Тэргүүлэгч гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
  • 6.3. Барилдааны зөвлөлийн гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
  • 6.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох. /дүрэмтэй уялдуулна/ зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улмаар үндэсний бөхийн холбооны тэргүүнд Ц.Магалжав дахин өрсөлдөж, 100 хувийн саналаар улирав.

Энэ удаагийн "Их Эе" хуралд С.Мөнхбат, Ч.Санжаадамба, О.Хангай тэргүүтэй аваргууд ирж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, саналаа хэлэв. Мөн МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний ба олон улсын спортын арбитрын төлөөллүүд оролцож, бөхчүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Энэ өдрийн гол үйл явдал нь хурал бус Н.Өсөхбаяртай холбоотой допингийн шийдвэр байсан гэхэд хилсдэхгүй. Бөхийн холбооны зүгээс ямартай ч спортын арбитрын шийдвэр учир дутагдалтай гэдгээ хэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэртэй 2026-05-16 202.9.46.83

За зайлаа.

Avatar

Нэргүй 2026-05-16 103.212.119.198

Магалжав бол мэдлэг боловсролтой мундаг удирдагч,улираан сонгох нь зөв болжээ зарчимж шударга хүн шүү

Avatar

Нэргүй 2026-05-16 202.126.88.137

Барилга барих нэрийдлээр луйвар хийдэг Ховдын бөхчүүддээ хариуцлага тооцоо та

Avatar

Нэргүй 2026-05-16 202.126.89.41

БӨХЧҮҮД Ч БАРАГ ТЭНЭГ ШАХУУ ХҮМҮҮС БАЙДАГ ДАА ИХ ХООЛ ӨГӨӨД Л АЖИЛД ЗҮТГҮҮЛЭЭД Л

Avatar

Нэргүй 2026-05-16 103.57.94.14

Одоо бөхийн холбоонд булаацалдах юм бхгүй болсоон. Эдний өргөөнөөс хэд дахин том том арена зөндөө болсон. Баянмөнх аварга зөнөсөн, Дуламсүрэн начингийн ухаан нь жааханаар барахгүй муудаад бараг солиороод бгаа гсн хөөрхий………. тэхээр хурал үймүүлэх хүнгүй санаа амар….
Баяр хүргэе !

Avatar

Нэргүй 2026-05-16 103.229.123.166

Монгол бохийн дурмээ оорчлохгуй бол узэгч угуй болноо

Avatar

Нэргүй 2026-05-16 103.212.118.240

УУЛ НЬ МАНАЙ ҮНДЭСНИЙ БӨХИЙНХӨН ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ХИЙДГЭЭРЭЭ НИЙТЭД ТАНИГДСАН ХҮМҮҮС ДЭЭ.ЗУУН ХУВИЙН САНАЛААР МАГАЛЖАВЫГ ДАХИН УДИРДЛАГААРАА СОНГОСОН НЬ СҮРХИЙ АЖИЛЛААД БАЙГАА БОЛОЛТОЙДОГ ШҮҮ. ЯАМАЙДАА, МОНГОЛД ГАНЦ Ч БОЛСОН АЖЛАА САЙН ХИЙДЭГ ДАРГА БАЙДАГ НЬ АШТАЙ ЮУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж