Ли, Такаичи нар харилцан бие биенийхээ төрсөн нутагт айлчилж байна

Ли, Такаичи нар харилцан бие биенийхээ төрсөн нутагт айлчилж байна

Ли, Такаичи нар харилцан бие биенийхээ төрсөн нутагт айлчилж байна

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи ирэх долоо хоногт Өмнөд Солонгосын Аньдун хотод айлчилна. Айлчлал тавдугаар сарын 19-ний Мягмар гаригт эхэлж, хоёр өдөр үргэлжлэх аж. Хоёр улсын хооронд хэрэгждэг "shuttle diplomacy"-ийн нэг хэсэг болох энэ айлчлалыг Ли Жэ Мён санаачилжээ.

Ли Жэ Мён, Санаэ Такаичи нар хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард Японы Нара мужид уулзсан. Нара нь Санаэ Такаичигийн төрөлх нутаг. Харин Аньдун нь Ли Жэ Мёны төрсөн нутаг бөгөөд нийслэл Сөүлээс 190 орчим км зайд байдаг.

Айлчлалын эхний өдөр хоёр удирдагч дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гарган, оройн зоог болон бусад нөхөрсөг арга хэмжээнд оролцоно. Тэдний хэлэлцэх гол сэдэв нь хоёр улсын харилцааны чиглэл, эдийн засаг болон иргэдийн харилцан зорчих үеийн хамгаалалтыг сайжруулах зэрэг байх аж. Мөн Ойрхи Дорнод дахь сунжирсан мөргөлдөөн, олон улсын бусад тулгамдсан асуудал ч уулзалтын чухал сэдэв болно.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-16 66.181.176.238

ТҮҮХИЙН АСУУДАЛ НЬ ЦАГИЙН АЯСААР МАРТАГДАВ БОЛОЛТОЙ.

Avatar

Нэргүй 2026-05-16 103.57.94.14

Оройн зоогны дараа орондоо нэг уулзалттай л биз дээ !

Avatar

Нэргүй 2026-05-16 103.229.122.192

мал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж