"Amazon MGM Studios" дараагийн Жэймс Бондыг сонгон шалгаруулж эхэлснээ зарлалаа. Дараагийн Жэймс Бонд хэн байх бол гэдэг асуултыг шүтэн бишрэгчид олон жилийн турш асуусаар иржээ. Тэгвэл тэд удахгүй хариултаа авах бололтой.
"Amazon MGM Studios" тавдугаар сарын 14-ний өдөр шинэ киноны төлөвлөгөөний эхний мэдээллийг багтаасан богино мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд дурдсанаар, шинэ гол дүрийн жүжигчин эмэгтэй хүн ч байж магадгүй аж. Шалгаруулалт үргэлжилж байх хугацаанд тодорхой мэдээлэл өгөхгүй бөгөөд цаг нь болохоор шүтэн бишрэгчдэд хүссэн мэдээллийг нь хуваалцана гэжээ.
Дараагийн Жэймс Бондоор Идрис Элба, Хенри Кавилл, Киллиан Мерфи нарын А зэрэглэлийн оддыг шүтэн бишрэгчид нэрлэж байв. Даниел Крейг хамгийн сүүлд 2021 оны "No Time to Die" кинонд Жэймс Бондын дүрийг бүтээсэн юм.
Шинэ киноны гол дүрийн жүжигчин болон нэр аль нь ч тодроогүй байна. Гэхдээ Оскарт нэр дэвшсэн Денис Вилленеув найруулагчаар нь ажиллах нь тодорхой болжээ.
3,576.03



















































Холбоотой мэдээ