Конгогийн алслагдсан Итури мужид эболагийн шинэ дэгдэлт гарсныг Африкийн Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төв тавдугаар сарын 14-нд мэдэгдлээ. Одоогоор сэжигтэй 246 тохиолдол, 65 нас баралт бүртгэгдсэн байна. Нас баралт болон сэжигтэй тохиолдлуудын ихэнх нь Монгвалу, Рвампарад бүртгэгджээ.
Эбола вирус нь халдварлах чадвар өндөр бөгөөд бөөлжис, цус, үрийн шингэн зэрэг биеийн шингэнээр дамжин халдварладаг. Тус вирусээр халдварласан тохиолдолд ихэвчлэн үхлийн аюул дагуулдаг.
Өдгөө шинэ дэгдэлт бүртгэгдээд буй Итури нь Конгогийн зүүн хэсгийн алслагдсан бүс бөгөөд авто замын сүлжээ муу хөгжсөн, улсын нийслэл Киншасагаас 1000 гаруй километрийн зайд оршдог. Хүн амын идэвхтэй шилжилт хөдөлгөөн, Монгвалу дахь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хөдөлгөөн, өртсөн бүсүүдийн аюулгүй байдлын нөхцөл, бүртгэл хяналт дутуу байдал зэрэг нь өвчин цааш тархах нөхцөл болж буйг Африкийн Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төв анхааруулжээ. Мөн өртсөн бүсүүд Уганда болон Өмнөд Судантай ойрхон байгаа нь түгшүүр төрүүлж байгаа аж.
Конго улсад ердөө таван сарын өмнө эбола дэгдэж, 43 хүн нас барсан билээ.
Тус улсад хамгийн анх 1976 онд эболагийн дэгдэлт бүртгэгдэж байсан. Үүнээс хойш 17 дэгдэлт ийнхүү бүртгэгдэж байна. 2018-2020 оны хооронд Конгогийн зүүн хэсэгт гарсан дэгдэлтээр 1000 гаруй хүн нас барж байв.
3,576.03






















































Эбола 2026-05-16 202.9.46.83
Одоо эбола байтугай ковид моодноос гарсан, ханта моодонд орж ирж байна.