Орос, Украин улсууд тавдугаар сарын 14-нд 205 хоригдол солилцлоо. Украины ерөнхийлөгч Зеленскийн хэлснээр суллагдсан украинуудын ихэнх нь 2022 оноос хойш хоригдож байсан аж. Харин Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр суллагдсан 205 оросыг Беларусь руу хүргэсэн бөгөөд тэнд тэдэнд эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлж байгаа аж.
Энэхүү солилцоо нь богино хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн нэг хэсэг байсан билээ. Гэвч гал зогсоох хэлэлцээртэй зэрэгцээд ОХУ-ын арми Украин даяар асар том цохилтууд өгч эхэлсэн юм. Украины албаныхны мэдээлснээр тавдугаар сарын 13-14-ний хоорондох ердөө 24 цагийн дотор Орос 1410 дрон, 56 пуужинг Украины хотууд болон суурингууд руу харвасан байна.
Нийслэл Киев хотод орон сууцны барилга цохилтод өртөж, 24 хүн амиа алдаад байна.
Оросын X-101 далавчит пуужин байшинг бараг газартай тэгшилсэн бөгөөд Украин даяар гашуудал зарлажээ. Ослын газарт ерөнхийлөгч Зеленский гашуудлаа илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр "Амьдрал, итгэл найдварыг санаатайгаар устгаж байгаа мөртлөө шийтгэлгүй үлдэхийг хүсч буй Орост дарамт шахалт үзүүлэх ёстой" гэжээ.
X-101 далавчит пуужинг ОХУ сүүлийн үед үйлдвэрлэсэн аж. "Энэ нь ОХУ пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиуд, нөөц, тоног төхөөрөмжийг дэлхийн хориг арга хэмжээг тойрон импортолсоор байгааг харуулж байна" гэж Зеленский хэлжээ.
Нөгөө талд Украины арми Москвагаас зүүн өмнө зүгт орших Рязань хотод цохилт өгч, дөрвөн хүн амиа алджээ. Агаарын цохилтын улмаас хоёр орон сууцны барилга гэмтсэн байна. Украины дроны хүчний командлагчийн мэдээлснээр, тэд Рязань дахь газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон аж. Рязань дахь газрын тос боловсруулах үйлдвэр нь Оросын хамгийн том үйлдвэрүүдийн нэг.
3,576.03





















































at 2026-05-16 66.181.177.89
gloopuun, kretp glshalgyyr@
Орос хүн 2026-05-16 202.9.46.83
Бууж өгч олзлогдоод Орос баатрын нэр нүүрийг баастсан хулчгар амьтад.
зочин 2026-05-16 66.181.183.193
оросын тал украйнд 450 амь үрэгдсэн цэргийн цогцос, украйн оросод 41 цогцос хүлээлгэн өгчжж.
Зочин 2026-05-16 103.212.119.151
компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн секс бичлэгийг өөрсдийх нь зөвшөөрөлгүй хуулж аваад гадаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр заржийна
Зочин 2026-05-16 103.229.123.209
Хоригдол гэнээ хэ хэ
Нэргүй 2026-05-16 59.153.115.28
Хоригдол биш, олзлогдсон цэрэг буюу энгийн иргэд
Нэргүй 2026-05-16 163.61.150.84
Ukrianchuud bayar huurtei Orosuud ni buun gunig baigaa daa
Нэргүй 2026-05-16 67.168.92.100
Хөөрхий энэ Украины олзлогдсон цэргүүд буцаад л дайчлагдана даа.
Нэргүй 2026-05-16 103.57.94.14
Олзлогдогсдыг Украйн эх орончдоо гэж хүоээж авдаг, харин ОХУ болохоор олзлогдоод буцаж ирсэн цэргийг урвагч гэж хүлээж авдаг, сонин шүү…
lal снichirsen garuin ysegtei?LX elcni trakni bainguin xylaichTBCJbuildn 2026-05-16 66.181.177.89
CYYryy seed, scary, xelryy CJN amt amtagdlaa.
– 2014 onoos xoish,cameraas chuluul, texnikeerbn.-
gadnui Xylgaichduig xam.