Цэцээс Улсын дээд шүүхийн тайлбар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэв

Цэцээс Улсын дээд шүүхийн тайлбар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэв

Цэцээс Улсын дээд шүүхийн тайлбар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэв

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” нь Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан 2026 оны тавдугаар сарын 13-15-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээгээгүй гэж үзлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-05-15 202.9.46.74

Цэц яахаараа Дээд шүүхийн тайлбарыг шүүдэг билээ. Хуулиараа тайлбар хуульд нийцээгүй гэж үзвэл Дээд шүүх өөрөө, эсвэл УИХ түүнийг хүчингүй болгодог. Дээд шүүх урьдчилж биш, кэйс гарсан үед тайлбар хийж, түүнийхээ дагуу хуулийг хэрэглэж шүүхийн шийдвэрээ гаргадаг. Цэц цаашид ийм замаар шүүхийн шийдвэрийг хянадаг болчих вий дээ! Мөн ч их амбицтай болоод байна даа. Ядаж шүүх маань Цэцээс хараат бус байгаасай даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж