Ерөнхий сайд махны хяналтыг чангатгах үүрэг өгчээ

Ерөнхий сайд махны хяналтыг чангатгах үүрэг өгчээ

Ерөнхий сайд махны хяналтыг чангатгах үүрэг өгчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өнөөдөр /2026.5.15/ Ерөнхий сайдаас өгсөн чиг үүрэг болон салбар яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу махны нийлүүлэлт болон үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудын уулзалт боллоо. Энэ үеэр Ерөнхий сайдын зүгээс нийслэл хотод борлуулж буй махны бэлтгэн нийлүүлэлт, үнэ, борлуулалтын явцад хяналт шалгалтыг чангатгах үүрэг өгсөн. ХХААХҮЯ-нд махны нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүнсний тухай хуулиар аймаг, орон нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах үүргийг бүх шатны Засаг дарга нар хүлээдэг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хүн амын өвөл, хаврын хэрэгцээнд зориулан 5,000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар 3,400 тонныг зах зээлд нийлүүлж борлуулаад байгаа. Үлдэгдэл 1,600 тонн махыг ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл жижиглэнгээр худалдан борлуулж, зах зээлийн хэрэгцээг хангахаар болсон.

Махны үнийн өсөлт нь хоёр талтай үр дагавар дагуулж байгаа. Үнэ өсөх нь малчдын орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй. Нөгөө талаас нийслэлийн хүн амын худалдан авах чадвараас хамаарч иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд салбар яамны зүгээс цаашид нөөцийн махны хэмжээ, худалдан авалтыг иргэдийн хүнсний хэрэгцээ шаардлага болон зорилтод бүлгийн хэрэглээнд нийцүүлэн оновчтой тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн өвөл аймгуудийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малыг эдийн засгийн эргэлтэд шуурхай оруулсны үр дүнд махны экспорт түүхэндээ байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Түүнчлэн мах бэлтгэх, төхөөрөх үйлдвэрүүд жилийн 3-4 сарын хугацаанд ажиллаад, үлдсэн хугацаанд нь үйл ажиллагаагаа зогсоодог. Энэ нь нийлүүлэлтийг тасалдуулж улирлын чанартай ихээхэн савлах гол шалтгаан болж байна. Иймд махны нийлүүлэлтийг тогтворжуулж, улирлын хамаарлыг бууруулахын тулд эрчимжсэн болон хагас эрчимжсэн суурь маллагаа, мал аж ахуйг системтэйгээр хөгжүүлж, жилийн дөрвөн улирлын турш зах зээлд махыг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол инженер 2026-05-15 202.131.230.163

Махны үнэ малчдын амьдрал хоёр шууд хамааралтай. тэхлээр махны үнэ шууд буурах боломжгүй юм билээ. үнэ буурвал малчдын амьдрал ядуурна. хөдөө эзгүй болно. үнэ нэмбэл хотын мал мэддэггүй махчингууд өндөр үнэтэй мах иднэ. өөр зам байхгүй. зах зээлийн жам гэж их ярьдаг болжээ. Монгол улсад зах зээл байхгүй 30 жил явж ирсэн нь үнэн шүү. УБ хотын иргэдийг махаар хангахын тулд нөгөө мартагдсан фермээ байгуулах цаг болсон. Нүүдлийн малын махаа сайн бэлтгэж, экспортлох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-05-15 202.179.24.90

Хүчит шонхор захын гадаа 30мянгаар үхрийн шинэ мах зарж байсан иргэнийг махны худалдаачид гарч ирж хөөж туусансгэнэ

Avatar

Нэргүй 2026-05-15 103.212.119.37

Махны үнэ хөөрөгдөж байаа нь нэг хүнийг унагах арга хэрэгсэл болсон байна. Тэгээд ч шуурхай ажиллаж байна даа… Засаг барьж чадахгүй л болов уу даа… 60 гаруй сая малтай, 3 сая гаруйхан хүнтэй Монгол улс дэлхий дээр махныхаа өндөр үнээр толгой цохиж байна даа…

Avatar

сонгогч 2026-05-15 202.9.46.110

Монгол хүний хувьд мах бол хамгийн эмзэг сэдэв… энэ сэдвийг хятад, монголын ченжүүд хорлон сүйтгэх ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх гээд байгаа юм болов уу?

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.179.205

Ерөнхий сайдыг попорлоо гэж шүүмжлэх хүмүүс байна. Энэ попрол биш ээ. Үнэхээр мах үнэтэй байгаа нь амьдралд асар сөрөг нөлөөтэй бна. Өдөр завсарлагаар гол зогоодог 2ш хуушуур хүртэл үнэтэй болж ёстой хормой хотоо сэгсэрч бна. Зөв. Учирал сайд зөв сэдэв хөндлөө.

Avatar

Нэргүй 2026-05-15 202.9.40.138

Зах зээлийнхээ жамаар махны үнэ явах ёстой. Түүнийг төр зохицуулдаг юм биш. Юу ярьиад тэнэгтээд байна вэ. Ямар соуиалист улс юмуу. Бараа таваарын үнийг төр зохицуулна гэж байдаггүй юм. АН-ынхан энэ тал дээр олон удаа ярьж байсан. МАН-ынхан махны үнийг тогтворжуулна гэж ярьж байвал буруу.

Avatar

Mongolia 🇲🇳 is actually the country where food and meat should be the cheapest in the world. 2026-05-15 84.225.152.82

Mongolia 🇲🇳 is actually the country where food and meat should be the cheapest in the world.

Avatar

Монгол улс бол яг үнэндээ Дэлхий дээр хүнс мах хамгийн хямд байх ёстой улс юм шүү. 2026-05-15 84.225.152.82

ok тийм биз дээ.

Avatar

Зочин 2026-05-15 202.126.89.246

нөөцийн мах гэж хэдэн хулгайч,луйварчид нийлж турж үхсэн малын мах авдаг тогтолцоогоо болиул МАН н хулгайчид ханаж цадах болоогүй юу

Avatar

Нэргүй 2026-05-15 103.168.34.95

Нямбаатар бүх үнийг барьж байгаа тэгээд бордураа сольсоор байна

Avatar

сонгогч 2026-05-15 202.9.46.110

Монголчуудын хувьд мах бол эмзэг сэдэв. махны үнэ иргэдийг хоосон хонох хүртэл нэмэгдээд байхад у г нь Учрал, Нямбаатар 2 өргөдөлөө өөрсдөө өгөөд огцрох ёс зүйтэй баймаар …………..

Avatar

Hulgai 2026-05-15 202.9.46.83

Төр оролцвол МАН маань супер хулгайн цол нь махны хулгайч гэдэг алдар гуншингаар нэмэгдэнэ дээ..

Avatar

Нэргүй 2026-05-15 103.57.94.14

МАН-ын хүний нөөцөнд зах зээл мэддэг хүн эрээд олдох гүй ээ, цөмөөрөө л тулгалт дарангуйллаар ажил төрлөө бүтээдэг синдроитой малууд ш дээ !

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.177.168

Төр ер оролцох хэрэггүй бүх зүйл зах зээлийн зарчмаар явах ёстой. Харин тэр ченж нэртэй луйварчдыг хямгадаж өгвөл зөв болов уу. Гаргаж буй махны үнэ хямд учир удахгүй зах зээл дээрх үнэ хямдарна гэж бодож байна.

Avatar

зочин 2026-05-15 103.71.101.188

экспортоос болж дотоодын нийлүүлэлт багасч мах ховордож үнэ өсөөд бна шүү

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.160.33

Махны үнийг захиргааны аргаар зохицуулна гэж байхгүй ээ!!! Махны үнэ бүрдэх механизмыг зөв зохицуулах хэрэгтэй!!! Хариуцсан яам, агентлагууд чинь зах зээлийн механизм мэддэг мэргэжилтэнгүй юм уу, хаашаа юм???

Avatar

Нэргүй 2026-05-15 103.71.100.68

УХРАЛАА ЧИ НЯМБААТАР ШИГ БОДИТТОЙ АЖИЛ ХИЙХГҮЙ ПООП ШААГААД БАЙНА. ЗАЙЛ ЧИ

Avatar

Нэргүй 2026-05-15 103.71.100.68

УХРАЛ СААДАА ОГЦОР

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.190.20

Ерөнхийлөгчийн зөвлөх Даваабачр гэж нэг сайхан хоосон реклам байнаа. хаана байна нөгөө Хүнсний хувьсгал инь. Бүх хүнсний үнэ өсөөд ард түмэн амьжиргаа нь тасарлаа. үнийн өсөлтийн хувьсгал боллоо. зах зээлийнхээ жамаар л явна. төр оролцож махны үнийг барихгүй гээд Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчөө мурилаа. Нөгөөх нь гадуур яваад уулзалт хийгээд амьдрал сайхан байна гээд шаагаад байдаг. Ам ажлын зөрөө гэж энийг хэлдэг болов уу.

Avatar

Хүүк 2026-05-15 202.9.46.83

Хүүк & Даваабаяр хүнсний хувьсгал, махны хувьсгал гээд л бараг бүх тв сувгуудаар өдөр шөнөгүй төлбөртэй нэвтрүүлэг цацаад хэдэн жил боллоо, тэр нь хаагуур хөгжөөд дэвжээд сүйд болгоод байгаа юм бэ, галактик андуураад тийм юм гаргаад байдымуу?

Avatar

Нэргүй 2026-05-15 59.153.113.33

махны хяналтыг чангал гэхээр яана гэсэн ойлгот юм бол улам нэмэх угаасаа зохиомол хоосон хөөсөн үнийн өсөлт л байгаа ш дээ бууруулж чадахгүйгээс хойш хянах энэ тэр гэж худлаа жүжих хэрэг байна уу хянаж байна гэж бас баахан хөрөнгө мөнгө салхинд хийсэх биз махны чэнж хүчит шонхор мөнгө сайхан гээд гишүүнтэй биз уих нь

Avatar

Нэргүй 2026-05-15 202.126.88.137

Реппер + Поп Ерөнхий Сайдтай Болжэээ

Avatar

Нэргүй 2026-05-15 202.126.88.137

Хүнсний Хувьсгал худ худ

Avatar

Нэргүй 2026-05-15 202.21.107.79

Мах үйлдвэрлэгчид хэдэн төгрөг олж болохгүй юу?

Avatar

Зочин 2026-05-15 202.9.40.114

Мах гадагшаа гаргаж байгаад асуудал байхгүй л болов уу даа. Энэ хэдэн ахны ченж нэртэй луйварчдыг нарыг дарж авахгүй бол махны үнэ хэзээ буухгүй шүү!…..

Avatar

Хоршоо Дэрэм 2026-05-15 202.126.91.187

мал ба мах бэлтгэлийг яаж зохион байгуулдагыг өөрөө мэдэхгүй байж том дарга болчихоод учраа ч олохгүй ерөнхий юм ярьдаг энэ хүүхдүүдийг яаж ажлаа мэддэг болгоё доо л гэж мөн ч олон жил боддог юм.
Хэлэх биш өөрөө л хийж үзүүлэх ёстой юм л даа.
Гэтэл дарга болсон хүүхдүүд ерөөсөө ахмад маш туршлагатай хүмүүстэйгээ уулзаж ядаж ганц юм ч Монголынхоо нөхцөлд зохион байгуулж болдгийг мэдээд аваасай!!

Ер нь бол махны үнэ малчдаас худалдан авахаас шалтгаалж өсөх!!
Үүнд экспорт бүр ямар ч хамаагүй.

Avatar

Нэргүй 2026-05-15 103.212.116.220

Гадаадад 1кг махаа 14 к төгрөгөөр гаргадаг тэрийгээ боль, мөн маш ихээр нь авч нөөөцлөөд хомсдрл үүсгэж үнэ өсгөөд байгааг дүрэм журам тогтоо

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.165.234

ажлаа буруу эхэлж байна, гадаад руу гаргахаа больчих тэгээд асуудал шийдэгдэнэ.Өөр зарах юм зөндөө байна шүү дээ гадаадад

Avatar

Нэргүй 2026-05-15 103.212.118.236

Ямар ухаантай хүмүүс гадааадад мах 16000 гаргадаг дотооддоо з5-38 мянга болдог юм бол!үүнд зохицуулалт нямбаатар шиг худлаа хаширдаг нөхдөөс болж байна даа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж